Илчлэлт Chapter 8

For English

Read Илчлэлт Chapter 8 Online

Read Илчлэлт Chapter 8 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Илчлэлт in the New Testament. Browse every verse with easy chapter navigation, continue to the next chapter, or explore the complete Book of Илчлэлт and the Holy Bible online.

Choose a Chapter

Илчлэлт 8

Бүлэг 8

1. Түүнийг долоо дахь лацыг эвдэхэд бараг хагас цаг тэнгэрт чив чимээгүй болов.

2. Бурханы өмнө зогсох долоон тэнгэр элчийг би харав. Тэдэнд долоон бүрээ өгсөн байлаа.

3. Алтан бойпор барьсан өөр нэгэн тэнгэр элч ирж, тахилын ширээний дэргэд зогсов. Түүнд их хэмжээний утлага өгөгджээ. Ингэснээр тэр тэнгэр элч түүнийг сэнтийн өмнө байсан тахилын алтан ширээн дээр бүх ариун хүний залбирлуудтай хамт өргөх ажээ.

4. Утлагын утаа ариун хүмүүсийн залбирлуудын хамт тэнгэр элчийн гараас гарч Бурханы өмнө суунаглав.

5. Тэгээд тэнгэр элч бойпорыг авч тахилын ширээний галаар дүүргээд, дэлхий уруу хаясанд, тэнгэрийн дуу, нижигнээн, аянгын гялбаа, газар хөдлөлт дагалдав.

6. Долоон бүрээтэй долоон тэнгэр элч бүрээгээ татахад бэлтгэв.

7. Эхнийх нь бүрээгээ таттал, цустай холилдсон мөндөр, гал бий болж дэлхий уруу хаягдав. Дэлхийн гуравны нэг нь шатаж, моддын гуравны нэг шатаж, бүх ногоон өвс шатлаа.

8. Хоёр дахь тэнгэр элч бүрээгээ таттал, галаар шатаж буй асар том уул мэт юм тэнгист хаягдав. Тэнгисийн гуравны нэг нь цус болж,

9. тэнгис доторх амьтай амьтдын гуравны нэг нь үхэж, усан онгоцнуудын гуравны нэг нь сөнөв.

10. Гурав дахь тэнгэр элч бүрээгээ таттал, бамбар мэт шатаж буй агуу том од тэнгэрээс унав. Тэр од гол мөрний гуравны нэг дээр болон усны эх булгууд дээр унажээ.

11. Тэр одны нэрийг “Агь” гэдэг бөгөөд усны гуравны нэг нь агь болов. Ус гашуун болсон тул олон хүн уснаас болж үхэцгээлээ.

12. Дөрөв дэх тэнгэр элч бүрээгээ таттал, нарны гуравны нэг, сарны гуравны нэг болон оддын гуравны нэг нь цохигдов. Ингэснээр тэдгээрийн гуравны нэг нь харанхуйлах бөгөөд өдрийн гуравны нэг нь гэрэлгүй болж, шөнийнх ч мөн адил болох ажээ.

13. Тэгээд би тэнгэрийн дундуур нисэж буй нэгэн бүргэдийг харлаа. Тэр “Бүрээ татах гурван тэнгэр элчийн үлдээд буй бүрээн дуу бий тул дэлхийд нутаглагсад золгүй еэ, золгүй еэ, золгүй еэ!” гэж чанга дуугаар хэлэхийг би сонсов.

About Илчлэлт Chapter 8

Read Илчлэлт Chapter 8 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Илчлэлт in the New Testament. Continue reading with the chapter navigation above or explore the complete book.

Book Information

Book: Илчлэлт
Chapter: 8
Testament: New Testament

How to Read this Chapter

Use the Previous and Next Chapter buttons to continue reading Илчлэлт. You can also adjust the font size for comfortable reading and browse other books of the Bible using the navigation links.

https://www.youtube.com/watch?v=rzsT_Q3KLzE

More Resources

Continue Reading the Bible

Continue reading Илчлэлт Chapter 8 and explore every book, chapter and verse of the Holy Bible. Use the navigation links above and below to move through the Scriptures with ease.

Frequently Asked Questions

What is Илчлэлт Chapter 8?

Илчлэлт Chapter 8 is part of the Book of Илчлэлт in the Holy Bible.

Can I read this chapter online?

Yes. You can read the complete Илчлэлт Chapter 8 online for free with easy chapter navigation.

More Chapters from илчлэлт

  1. Илчлэлт Chapter 22
  2. Илчлэлт Chapter 11
  3. Илчлэлт Chapter 1
  4. Илчлэлт Chapter 17
  5. Илчлэлт Chapter 10
  6. Илчлэлт Chapter 7
  7. Илчлэлт Chapter 6

Explore More from Шинэ Гэрээ

  1. 1 Тимот Chapter 5
  2. Үйлс Chapter 5
  3. 2 Тесалоник Chapter 2
  4. Марк Chapter 9
  5. Еврей Chapter 3
  6. Матай Chapter 28
  7. 1 Тимот Chapter 2

Related Chapters & Readings

  1. Езекиел Chapter 22
  2. Нехемиа Chapter 13
  3. Дуулал Chapter 85
  4. Эхлэл Chapter 26
  5. Гэтлэл Chapter 31
  6. Дуулал Chapter 38
  7. Естер Chapter 8
Share Your Love

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *