Read 2 Тесалоник Chapter 2 Online
Read 2 Тесалоник Chapter 2 online from the Holy Bible. This chapter is part of the Book of 2 Тесалоник in the New Testament. Browse every verse with easy chapter navigation, continue to the next chapter, or explore the complete Book of 2 Тесалоник and the Holy Bible online.
Choose a Chapter
2 Тесалоник 2
Бүлэг 2
1. Ах дүү нар аа, бидний Эзэн Есүс Христийн ирэх хийгээд бидний Түүн уруу цуглах тухайд эдүгээ бид та нараас гуйж байна.
2. Эзэний өдөр ирчихлээ хэмээн та нар ухаан бодлоороо тэр даруй ганхаж дайвалгүй, эсвэл сүнсээр ч юм уу, эсвэл үг яриагаар ч юм уу, эсвэл биднээс ирсэн мэт захидлаар ч үймүүлэгдэхгүй байгтун.
3. Хэн ч та нарыг ямар ч аргаар бүү мэхлэг. Учир нь эхлээд итгэлээс салах явдал гарч, сүйрлийн хөвгүүн болох ёс бусын хүн илчлэгдэхээс нааш тэр өдөр ирэхгүй.
4. Тэр бол эсэргүүцэгч төдийгүй, бүхий л өөрийгөө Бурхан хэмээгч болон шүтдэг зүйлсийн дээр өргөмжлөн, Бурханы сүм дотор сууж, өөрийгөө Бурхан гэж харуулна.
5. Би та нартай хамт байхдаа эдгээр зүйлийг хэлж байсныг та нар санахгүй байна уу?
6. Эдүгээ түүнийг юу хязгаарлан барьдгийг та нар мэднэ. Ингэснээр тэр өөрийн цагтаа илчлэгдэх юм.
7. Учир нь хууль бус байдлын нууц нь хэдийн ажиллаж байна. Гагцхүү эдүгээ хязгаарлан баригч нь өөрөө замаас зайлуулагдах хүртэл тийн барьж байгаа ажээ.
8. Дараа нь ёс бус нэгэн илчлэгдэх бөгөөд Эзэн [Есүс] амныхаа амьсгалаар түүнийг алж, Өөрөө ирж үзэгдсэнээрээ төгсгөлийг нь авчирна.
9. Тэр бол Сатаны ажиллагааны дагуу гарч ирэгч нэгэн бөгөөд бүх хүч ба тэмдгүүд, хуурамч гайхамшиг
10. болон бузар муугийн зүсэн бүрийн заль мэхтэйгээр мөхөгсдийн төлөө ирнэ. Яагаад гэвэл тэд аврагдахын тулд үнэний хайрыг хүлээн аваагүй.
11. Тиймээс Бурхан тэдний дээр төөрөгдлийн ажиллагааг илгээдэг. Тэгээд тэд худал хуурмагт итгэх болно.
12. Ингэснээр үнэнд итгээгүй, харин бузар мууг таалсан бүх хүн яллагдах юм.
13. Эзэнээр хайрлагдсан ах дүү нар аа, та нарын төлөө бид үргэлж Бурханд талархлаа өргөх ёстой. Яагаад гэвэл Бурхан та нарыг үнэн доторх итгэл ба Сүнсний ариусгалаар дамжуулан анхны үр жимс болгон авралын төлөө сонгосон ажээ.
14. Үүний тулд Тэр бидний сайн мэдээгээр дамжуулж та нарыг дуудсан. Ингэснээр та нар бидний Эзэн Есүс Христийн алдрыг хүртэх юм.
15. Иймд ах дүү нар аа, бат зогсож, бидний үгээр ч бай, эсвэл захидлаар ч бай та нарт заасан уламжлалуудыг баримтал.
16. Бидний Эзэн Есүс Христ Өөрөө болон биднийг хайрлаж, мөнх тайтгарлыг болон нигүүлслээр сайн найдварыг бидэнд өгсөн бидний Эцэг Бурхан
17. зүрхийг тань аливаа сайн ажил үйлс хийгээд үг дотор тайтгаруулж, бататгах болтугай.
About 2 Тесалоник Chapter 2
Read 2 Тесалоник Chapter 2 online from the Holy Bible. This chapter is part of the Book of 2 Тесалоник in the New Testament. Continue reading with the chapter navigation above or explore the complete book.
Book Information
Book: 2 Тесалоник
Chapter: 2
Testament: New Testament
How to Read this Chapter
Use the Previous and Next Chapter buttons to continue reading 2 Тесалоник. You can also adjust the font size for comfortable reading and browse other books of the Bible using the navigation links.
More Resources
Continue Reading the Bible
Continue reading 2 Тесалоник Chapter 2 and explore every book, chapter and verse of the Holy Bible. Use the navigation links above and below to move through the Scriptures with ease.
Frequently Asked Questions
What is 2 Тесалоник Chapter 2?
2 Тесалоник Chapter 2 is part of the Book of 2 Тесалоник in the Holy Bible.
Can I read this chapter online?
Yes. You can read the complete 2 Тесалоник Chapter 2 online for free with easy chapter navigation.
More Chapters from 2 тесалоник
Explore More from Шинэ Гэрээ
- 1 Коринт Chapter 6
- Илчлэлт Chapter 19
- Матай Chapter 5
- Ром Chapter 13
- Матай Chapter 25
- Иохан Chapter 8
- Матай Chapter 13