Илчлэлт Chapter 18

For English

Read Илчлэлт Chapter 18 Online

Read Илчлэлт Chapter 18 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Илчлэлт in the New Testament. Browse every verse with easy chapter navigation, continue to the next chapter, or explore the complete Book of Илчлэлт and the Holy Bible online.

Choose a Chapter

Илчлэлт 18

Бүлэг 18

1. Үүний дараа агуу эрх мэдэлтэй өөр нэгэн тэнгэр элч тэнгэрээс буухыг би харав. Дэлхий түүний цог жавхлангаар гэрэлтэв.

2. Тэр хүчит дуугаар хашхиран—Агуу Вавилон нурлаа, нурлаа. Тэрээр чөтгөрүүдийн нутагладаг газар, бузар сүнс бүрийн орогнох газар, бүх төрлийн бузар, жигшүүрт шувуудын үүр болсон байна.

3. Учир нь түүний завхайрлын тачаалын дарснаас бүх үндэстэн ууж согтоцгоожээ. Дэлхийн хаад түүнтэй завхайрч, дэлхийн худалдаачид түүний хээнцэр тансгийнх нь хүчээр баяжицгаав гэв.

4. Би тэнгэрээс өөр нэг дуу гарахыг сонсов.—Миний ард түмэн, та нар тэр эмийн нүглүүдэд нь хамтрагч болохгүйн тулд болон түүний гамшгийг хүлээж авахгүйн тулд түүнээс гарагтун.

5. Яагаад гэвэл түүний нүглүүд нь тэнгэрт тултал овоорсон бөгөөд Бурхан түүний гэм бурууг санасан.

6. Түүний төлсөнчлөн түүнд буцааж төл. Үйлсийнх нь дагуу түүнд хоёр дахин их буцааж өг. Түүний найруулж байсан аяганд нь хоёр дахин их найруулж өг.

7. Тэр өөрийгөө хичнээн их алдаршуулж, хээнцэр тансаг байсных нь хэмжээгээр түүнд тарчлал, уй гашууг өг. Учир нь тэр зүрхэндээ “Би хатан хаан мэт суудаг. Би бэлэвсэн эм биш бөгөөд уй гашууг хэзээ ч үзэхгүй” гэж хэлдэг.

8. Тиймээс нэг өдөр түүний гамшиг болох үхэл, гашуудал, өлсгөлөн нь ирнэ. Түүнийг галаар шатаана. Яагаад гэвэл түүнийг шүүгч Эзэн Бурхан хүчтэй.

9. Түүнтэй завхайран, хээнцэр тансаг амьдарсан дэлхийн хаад түүнийг шатахад гарах утааг хараад уйлж, гашуудна.

10. Тэд түүний тарчлалаас айсандаа зайдуу зогсоод—Агуу хот, хүчит хот Вавилон золгүй еэ, золгүй еэ! Цагийн дотор шийтгэл чинь ирлээ гэцгээнэ.

11. Дэлхийн худалдаачид уйлж, түүний төлөө гашуудна. Учир нь тэдний ачаа барааг дахиж хэн ч худалдаж авахгүй.

12. Ачаа бараа нь гэвэл алт, мөнгө, эрдэнэсийн чулууд, сувд, нарийн маалинга, нил ягаан даавуу, торго, час улаан даавуу, анхилуун үнэртэй төрөл бүрийн мод, зааны ясан эдлэлүүд, хамгийн үнэтэй модоор ба зэс, төмөр, гантигаар хийсэн янз бүрийн эдлэлүүд,

13. шанц, халуун ногоо, утлага, анхилуун үнэртэн, гүгэл, дарс, чидуны тос, нарийн гурил, буудай, үхэр, хонь, морьд, тэрэг, боол ба хүний амь байв.

14. Сэтгэл чинь хүсэн тэмүүлдэг үр жимс чамайг орхисон. Хээнцэр, тансаг байсан бүх юмс чамайг орхин одсон. Тэдгээр нь дахиж олдохгүй.

15. Түүнээс баяжсан эдгээр зүйлийн худалдаачид, түүний тарчлалаас айсандаа зайдуу зогсоод уйлж, гашуудан—

16. Нарийн маалинга, нил ягаан, час улаан хувцас өмссөн, алт болон үнэт чулуунууд, сувдаар гоёсон агуу хот золгүй еэ, золгүй еэ!

17. Ийм үлэмж их баялаг ганцхан цагийн дотор сүйтгэгдэв гэцгээнэ.Усан онгоцны ахмад бүр, зорчигч бүр, далайчин бүр, тэнгисээр амь зуулгаа олдог бүхэн зайдуу зогсоод

18. галынх нь утааг харангаа,—Агуу их хоттой адил ямар хот байна вэ? гэж хашхирч байлаа.

19. Тэд толгой дээрээ шороо цацаж, уйлж, гашуудаж, хашхиралдан—Агуу их хот, золгүй еэ, золгүй еэ! Тэнгист усан онгоцтой бүхэн түүний баялгаар баяжсан билээ. Хот ганц цагийн дотор сүйрлээ.

20. Өө, тэнгэр ээ, ариун хүмүүс ээ, элч нар аа, эш үзүүлэгчид ээ, тэр хотын улмаас баярлагтун. Учир нь Бурхан та нарын төлөө түүнийг шийтгэв гэв.

21. Хүчит нэгэн тэнгэр элч тээрмийн асар том чулуу шиг чулууг авч тэнгис уруу чулуудангаа—Агуу хот Вавилон ийнхүү хүчээр доош хаягдана. Тэгээд хойшид олдохгүй.

22. Босоо ятгачид, хөгжимчид, бишгүүрчид, бүрээчдийн эгшиг аялгуу цаашид чиний дотор сонсогдохгүй. Алив урлалыг урласан ямар ч дархан чиний дотор цаашид олдохгүй. Тээрмийн чимээ чиний дотор цаашид сонсогдохгүй.

23. Дэнлүүний гэрэл чиний дотор цаашид гэрэлтэхгүй. Сүйт залуу, сүйт бүсгүйн дуу чиний дотор цаашид сонсогдохгүй. Яагаад гэвэл худалдаачид чинь дэлхийн агуу хүмүүс байсан. Яагаад гэвэл ид шидэнд чинь бүх үндэстэн мэхлэгдсэн юм.

24. Эш үзүүлэгчид, ариун хүмүүсийн болон дэлхий дээр алагдсан бүх хүний цус чиний дотроос олдсон юм гэлээ.

About Илчлэлт Chapter 18

Read Илчлэлт Chapter 18 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Илчлэлт in the New Testament. Continue reading with the chapter navigation above or explore the complete book.

Book Information

Book: Илчлэлт
Chapter: 18
Testament: New Testament

How to Read this Chapter

Use the Previous and Next Chapter buttons to continue reading Илчлэлт. You can also adjust the font size for comfortable reading and browse other books of the Bible using the navigation links.

https://www.youtube.com/watch?v=rzsT_Q3KLzE

More Resources

Continue Reading the Bible

Continue reading Илчлэлт Chapter 18 and explore every book, chapter and verse of the Holy Bible. Use the navigation links above and below to move through the Scriptures with ease.

Frequently Asked Questions

What is Илчлэлт Chapter 18?

Илчлэлт Chapter 18 is part of the Book of Илчлэлт in the Holy Bible.

Can I read this chapter online?

Yes. You can read the complete Илчлэлт Chapter 18 online for free with easy chapter navigation.

More Chapters from илчлэлт

  1. Илчлэлт Chapter 22
  2. Илчлэлт Chapter 11
  3. Илчлэлт Chapter 8
  4. Илчлэлт Chapter 1
  5. Илчлэлт Chapter 17
  6. Илчлэлт Chapter 10
  7. Илчлэлт Chapter 7

Explore More from Шинэ Гэрээ

  1. 2 Тесалоник Chapter 3
  2. Илчлэлт Chapter 19
  3. Үйлс Chapter 18
  4. Еврей Chapter 7
  5. Иаков Chapter 5
  6. Тит Chapter 3
  7. Үйлс Chapter 5

Related Chapters & Readings

  1. Дуулал Chapter 102
  2. Даниел Chapter 4
  3. Иов Chapter 30
  4. Лук Chapter 14
  5. Малахи Chapter 1
  6. Матай Chapter 24
  7. Зехариа Chapter 5
Share Your Love

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *