Илчлэлт Chapter 11

For English

Read Илчлэлт Chapter 11 Online

Read Илчлэлт Chapter 11 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Илчлэлт in the New Testament. Browse every verse with easy chapter navigation, continue to the next chapter, or explore the complete Book of Илчлэлт and the Holy Bible online.

Choose a Chapter

Илчлэлт 11

Бүлэг 11

1. Тэгээд надад таяг мэт хулс өгөөд—Бос. Бурханы сүмийг болон тахилын ширээг хэмж. Дотор нь мөргөгсдийг тоол.

2. Сүмийн гадна байгаа хашааг нь орхи. Түүнийг бүү хэмж. Яагаад гэвэл түүнийг үндэстнүүдэд өгсөн юм. Тэд ариун хотыг дөчин хоёр сарын турш хөл дороо гишгэчих болно.

3. Би хоёр гэрчдээ соёрхоно. Тэд таар өмсөөд мянга хоёр зуун жаран хоногийн турш эш үзүүлэх болно гэв.

4. Эдгээр нь дэлхийн Эзэний өмнө буй хоёр чидун мод, хоёр дэнлүүний суурь юм.

5. Хэрэв хэн нэгэн нь тэднийг хорлохыг хүсвэл, тэдний амнаас гал гарч, дайснуудаа залгина. Хэрэв хэн нэгэн нь тэднийг хорлохыг хүссэн бол тэр хүн ингэж алагдах ёстой.

6. Өөрсдийнхөө эш үзүүлэх өдрүүдийн туршид тэд бороо оруулахгүйн тулд тэнгэрийг хаах хүч тэдгээрт бий. Тэдэнд усыг цус болгох, хүссэн үедээ зүйл бүрийн гамшгаар дэлхийг цохих хүч бий.

7. Тэднийг гэрчлэлээ дуусгахад ёроолгүй гүнээс гарч ирэгч нэгэн араатан тэдэнтэй тулалдаж, тэднийг дийлж алах болно.

8. Тэдний цогцос нь, сүнсний хувьд Содом ба Египет гэж нэрлэгддэг агуу хотын гудамжинд хэвтэх болно. Тэнд мөн тэдний Эзэн цовдлогдсон билээ.

9. Ард түмэн, овгууд, хэлтнүүд, үндэстнүүдээс ирсэн хүмүүс тэдний цогцсыг гурван хоног хагасын турш харах бөгөөд тэдний цогцсыг булшинд тавихыг зөвшөөрөхгүй.

10. Дэлхий дээр нутаглагсад тэднээс болж баярлан хөөрч цэнгэцгээнэ. Тэд нэг нэгэндээ бэлэг илгээнэ. Учир нь энэ хоёр эш үзүүлэгч дэлхий дээр нутаглагсдыг тарчилгасан юм.

11. Гурван хоног хагасын дараа Бурханаас амийн амьсгал гарч тэдний дотор ороход тэд хөл дээрээ зогсов. Тэднийг харж байсан хүмүүсийг үлэмжийн айдас нөмөрлөө.

12. Тэнгэрээс чанга дуу гарч—Наашаа гараад ир гэж өөрсдөд нь хэлэхийг тэд сонсов. Тэд үүлэн дотор тэнгэр өөд одлоо. Дайснууд нь тэднийг харав.

13. Тэр цагт асар хүчтэй газар хөдлөлт болж, хотын аравны нэг нь нурлаа. Газар хөдлөлтөнд долоон мянган хүн үхсэн бөгөөд үлдсэн нь айн сүрдэж тэнгэрийн Бурханд алдрыг өргөв.

14. Хоёр дахь гай тотгор өнгөрлөө. Харагтун, гурав дахь гай тотгор даруй айсуй.

15. Долоо дахь тэнгэр элч бүрээгээ таттал, тэнгэрт “Ертөнцийн хаанчлал нь бидний Эзэний болон Түүний Христийн хаанчлал болсон. Тэр үеийн үед хаанчилна” гэх чанга дуу гарлаа.

16. Бурханы өмнө өөр өөрсдийн сэнтийд суугч хорин дөрвөн ахлагчид нүүрээрээ унаж, Бурханд мөргөж—

17. Байгаа, байсан, Төгс хүчит Эзэн Бурхан минь ээ, Танд бид талархал өргөе. Яагаад гэвэл Та Өөрийн агуу их хүчээ авч, хаанчилж эхэллээ.

18. Үндэстнүүд хилэгнэсэн бөгөөд Таны уур хилэн ирсэн. Үхэгсдийг шүүх цаг болон Таны боолууд болох эш үзүүлэгчид ба ариун хүмүүст, Таны нэрээс эмээгч их, бага хүмүүст шагналыг нь өгч, мөн дэлхийг устгагчдыг устгах цаг ирлээ гэлээ.

19. Тэнгэр дэх Бурханы сүм нээгдсэн байв. Түүний гэрээний авдар сүм дотор харагдав. Тэгтэл аянга гялбан, нүргэлж, тэнгэр дуугарч, газар хөдлөн, том мөндөр буулаа.

About Илчлэлт Chapter 11

Read Илчлэлт Chapter 11 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Илчлэлт in the New Testament. Continue reading with the chapter navigation above or explore the complete book.

Book Information

Book: Илчлэлт
Chapter: 11
Testament: New Testament

How to Read this Chapter

Use the Previous and Next Chapter buttons to continue reading Илчлэлт. You can also adjust the font size for comfortable reading and browse other books of the Bible using the navigation links.

https://www.youtube.com/watch?v=rzsT_Q3KLzE

More Resources

Continue Reading the Bible

Continue reading Илчлэлт Chapter 11 and explore every book, chapter and verse of the Holy Bible. Use the navigation links above and below to move through the Scriptures with ease.

Frequently Asked Questions

What is Илчлэлт Chapter 11?

Илчлэлт Chapter 11 is part of the Book of Илчлэлт in the Holy Bible.

Can I read this chapter online?

Yes. You can read the complete Илчлэлт Chapter 11 online for free with easy chapter navigation.

More Chapters from илчлэлт

  1. Илчлэлт Chapter 22
  2. Илчлэлт Chapter 17
  3. Илчлэлт Chapter 10
  4. Илчлэлт Chapter 8
  5. Илчлэлт Chapter 1
  6. Илчлэлт Chapter 21
  7. Илчлэлт Chapter 19

Explore More from Шинэ Гэрээ

  1. Үйлс Chapter 27
  2. Колоссай Chapter 4
  3. Иохан Chapter 11
  4. Иохан Chapter 4
  5. Иохан Chapter 14
  6. Үйлс Chapter 21
  7. Лук Chapter 2

Related Chapters & Readings

  1. Дуулал Chapter 138
  2. Гэтлэл Chapter 18
  3. Тооллого Chapter 10
  4. 2 Хаадын Chapter 2
  5. Исаиа Chapter 9
  6. Дуулал Chapter 116
  7. Лук Chapter 23
Share Your Love

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *