Read Илчлэлт Chapter 20 Online
Read Илчлэлт Chapter 20 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Илчлэлт in the New Testament. Browse every verse with easy chapter navigation, continue to the next chapter, or explore the complete Book of Илчлэлт and the Holy Bible online.
Choose a Chapter
Илчлэлт 20
Бүлэг 20
1. Гартаа ёроолгүй гүний түлхүүр, асар том гинжтэй тэнгэр элч тэнгэрээс бууж ирэхийг би харав.
2. Тэрээр диавол ба Сатан болох эртний могой буюу лууг бариад, түүнийг хүлж, мянган жилийн турш
3. ёроолгүй гүнд хаяжээ. Тэгээд мянган жилийг нь дуустал үндэстнүүдийг цаашид мэхлүүлэхгүйн тулд түүнийг түгжээд лацдав. Үүний дараа тэр ахархан хугацаанд суллагдах ёстой аж.
4. Би сэнтийнүүдийг харав. Тэд дээр нь заларчээ. Тэдэнд шүүх эрх өгөгдсөн байлаа. Мөн Есүсийн гэрчлэл болон Бурханы үгээс болж цаазлуулсан хүмүүсийн сүнснүүдийг, араатанд ба түүний хөрөгт мөргөөгүй, дух хийгээд гар дээрээ араатны тэмдгийг хүлээн аваагүй хүмүүсийг би харав. Тэд амилаад Христтэй хамт мянган жилийн турш хаанчилжээ.
5. Үхэгсдээс үлдсэн нь мянган жилийг дуустал амилсангүй. Энэ бол анхны амилалт юм.
6. Анхны амилалтад багтсан хүн ерөөлтэй агаад ариун юм. Хоёр дахь үхэл тэднийг захирах ямар ч хүчгүй ажээ. Харин тэд Бурханы ба Христийн тахилч нар болцгоож, Түүнтэй хамт мянган жилийн турш хаанчлах болно.
7. Мянган жил төгсөх үед Сатан шоронгоосоо суллагдан,
8. дэлхийн дөрвөн өнцөгт буй үндэстнүүдийг, Гог болон Магогийг мэхлэн, тэднийг дайнд хамтад нь цуглуулахын тулд гарч ирнэ. Тэдний тоо тэнгисийн эргийн элс шиг аж.
9. Тэд газрын энгээр нэг тарж, ариун хүмүүсийн хуаран, хайрлагдсан хотыг бүсэлжээ. Тэнгэрээс гал бууж тэднийг залгив.
10. Тэднийг мэхэлсэн диавол хүхэр бүхий галт нуурт хаягдлаа. Тэнд ч мөн араатан болоод хуурамч эш үзүүлэгч байгаа аж. Тэд өдөр шөнөгүй үеийн үед тарчилна.
11. Цагаан өнгөтэй агуу их сэнтий болон дээр нь Залрагчийг би харав. Түүний дүр төрхөөс газар, тэнгэр зугтсан бөгөөд тэдэнд байх газар олдсонгүй.
12. Үхсэн их бага хүмүүс сэнтийн өмнө зогсож байхыг би харлаа. Номууд дэлгээстэй байв. Өөр нэгэн ном дэлгээстэй байсан бөгөөд тэр нь амийн ном юм. Үхэгсэд нь өөрсдийн үйлсийн дагуу энэхүү номд бичигдсэн зүйлсээр шүүгдэв.
13. Тэнгис дотроо байсан үхэгсдийг гаргаж өгөв. Үхэл ба Үхэгсдийн орон өөрсдийн доторх үхэгсдийг гаргаж өгөв. Тэдний нэг бүр нь үйлсийнхээ дагуу шүүгдэв.
14. Тэгээд үхэл ба Үхэгсдийн орон галт нуурт хаягдлаа. Энэ бол хоёр дахь үхэл буюу галт нуур болой.
15. Хэрэв хэн нэгний нэр амийн номд бичигдсэн нь олдохгүй бол тэр хүн галт нуурт хаягдсан байна.
About Илчлэлт Chapter 20
Read Илчлэлт Chapter 20 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Илчлэлт in the New Testament. Continue reading with the chapter navigation above or explore the complete book.
Book Information
Book: Илчлэлт
Chapter: 20
Testament: New Testament
How to Read this Chapter
Use the Previous and Next Chapter buttons to continue reading Илчлэлт. You can also adjust the font size for comfortable reading and browse other books of the Bible using the navigation links.
More Resources
Continue Reading the Bible
Continue reading Илчлэлт Chapter 20 and explore every book, chapter and verse of the Holy Bible. Use the navigation links above and below to move through the Scriptures with ease.
Frequently Asked Questions
What is Илчлэлт Chapter 20?
Илчлэлт Chapter 20 is part of the Book of Илчлэлт in the Holy Bible.
Can I read this chapter online?
Yes. You can read the complete Илчлэлт Chapter 20 online for free with easy chapter navigation.
More Chapters from илчлэлт
- Илчлэлт Chapter 11
- Илчлэлт Chapter 8
- Илчлэлт Chapter 4
- Илчлэлт Chapter 19
- Илчлэлт Chapter 22
- Илчлэлт Chapter 10
- Илчлэлт Chapter 16
Explore More from Шинэ Гэрээ
- 1 Коринт Chapter 14
- Матай Chapter 8
- Лук Chapter 10
- 2 Тимот Chapter 2
- Иаков Chapter 3
- 1 Коринт Chapter 1
- Илчлэлт Chapter 21