Илчлэлт Chapter 7

For English

Read Илчлэлт Chapter 7 Online

Read Илчлэлт Chapter 7 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Илчлэлт in the New Testament. Browse every verse with easy chapter navigation, continue to the next chapter, or explore the complete Book of Илчлэлт and the Holy Bible online.

Choose a Chapter

Илчлэлт 7

Бүлэг 7

1. Үүний дараа би дэлхийн дөрвөн өнцөгт зогсон, газар дээр ч, тэнгис дээр ч, ямар ч модон дээр салхи салхилуулахгүйн тулд дэлхийн дөрвөн салхийг барих дөрвөн тэнгэр элчийг харав.

2. Би мөн амьд Бурханы тамгатай өөр нэгэн тэнгэр элч наран мандах зүгээс гарч ирэхийг харав. Газар, тэнгист хөнөөл учруулах эрхтэй дөрвөн тэнгэр элчид хандан тэрээр чанга дуугаар хашхиран—

3. Бурханыхаа боолуудын духан дээр биднийг тамга дартал газарт ч, тэнгист ч, модонд ч бүү хөнөөл учруул хэмээв.

4. Тамгалуулсан хүмүүсийн тоог би сонсов. Израилийн хөвгүүдийн овог бүрээс тамгалуулсан хүмүүсийн тоо нэг зуун дөчин дөрвөн мянга байв.

5. Иудагийн овгоос арван хоёр мянга тамгалуулсан бөгөөдРеубений овгоос арван хоёр мянга,Гадын овгоос арван хоёр мянга,

6. Ашерын овгоос арван хоёр мянга,Нафталийн овгоос арван хоёр мянга,Манассегийн овгоос арван хоёр мянга,

7. Симеоны овгоос арван хоёр мянга,Левийн овгоос арван хоёр мянга,Иссахарын овгоос арван хоёр мянга,

8. Зебулуны овгоос арван хоёр мянга,Иосефын овгоос арван хоёр мянга,Бениамины овгоос арван хоёр мянган хүн тамгалуулсан байлаа.

9. Харагтун, үүний дараа намайг харахад, сэнтийн өмнө болон Хурганы өмнө зогсон, цагаан дээл өмссөн, гартаа далдуу модны найлзуур барьсан, үндэстэн бүрээс, бүх овгоос, бүх ард түмнээс, бүх хэлтнээс ирсэн үй олон хүн байв. Хэн ч тэднийг тоолж чадамгүй ажээ.

10. Тэд чанга дуугаар—Аврал бол сэнтийд залрагч бидний Бурханд ба Хурганд байдаг гээд хашхирч байлаа.

11. Сэнтий, ахлагчид болон дөрвөн амьтны эргэн тойронд бүх тэнгэр элч нар зогсож байлаа. Тэд сэнтийн өмнө нүүрээрээ унаад Бурханд мөргөж,—

12. Амен. Магтаал, алдар, мэргэн ухаан, талархал, хүндэтгэл, хүч чадал ба сүр хүч нь бидний Бурханд үеийн үед байх болтугай. Амен гэцгээв.

13. Ахлагчдын нэг нь хариулж, надад хандан—Цагаан дээлтэй эдгээр хүмүүс хэн бэ? Тэд хаанаас ирсэн бэ? гэлээ.

14. Би түүнд—Эзэн минь, та мэднэ гэхэд тэр надад—Эдгээр нь үлэмж их зовлонгоос гарч ирэгсэд бөгөөд тэд Хурганы цусаар дээлээ угааж, цагаан болгожээ.

15. Тиймээс тэд Бурханы сэнтийн өмнө байдаг бөгөөд Түүний сүм дотор өдөр шөнөгүй Түүнд үйлчилдэг юм. Сэнтийд Залрагч асраараа тэднийг дээгүүр нь бүрхэнэ.

16. Тэд цаашид өлсөх ч үгүй, цангах ч үгүй. Тэд наранд шарагдах ч үгүй, ямар ч халуунд халах ч үгүй.

17. Яагаад гэвэл сэнтийн голд байгаа Хурга тэднийг хариулах бөгөөд амийн усны булгууд уруу хөтлөх болно. Бурхан тэдний нүднээс урсах нулимс бүрийг арчих болно гэлээ.

About Илчлэлт Chapter 7

Read Илчлэлт Chapter 7 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Илчлэлт in the New Testament. Continue reading with the chapter navigation above or explore the complete book.

Book Information

Book: Илчлэлт
Chapter: 7
Testament: New Testament

How to Read this Chapter

Use the Previous and Next Chapter buttons to continue reading Илчлэлт. You can also adjust the font size for comfortable reading and browse other books of the Bible using the navigation links.

https://www.youtube.com/watch?v=rzsT_Q3KLzE

More Resources

Continue Reading the Bible

Continue reading Илчлэлт Chapter 7 and explore every book, chapter and verse of the Holy Bible. Use the navigation links above and below to move through the Scriptures with ease.

Frequently Asked Questions

What is Илчлэлт Chapter 7?

Илчлэлт Chapter 7 is part of the Book of Илчлэлт in the Holy Bible.

Can I read this chapter online?

Yes. You can read the complete Илчлэлт Chapter 7 online for free with easy chapter navigation.

More Chapters from илчлэлт

  1. Илчлэлт Chapter 22
  2. Илчлэлт Chapter 11
  3. Илчлэлт Chapter 1
  4. Илчлэлт Chapter 17
  5. Илчлэлт Chapter 10
  6. Илчлэлт Chapter 8
  7. Илчлэлт Chapter 6

Explore More from Шинэ Гэрээ

  1. Филиппой Chapter 4
  2. Үйлс Chapter 24
  3. Лук Chapter 21
  4. Иаков Chapter 5
  5. Лук Chapter 17
  6. Илчлэлт Chapter 3
  7. Илчлэлт Chapter 5

Related Chapters & Readings

  1. Матай Chapter 15
  2. Дуулал Chapter 112
  3. Дуулал Chapter 84
  4. 1 Тимот Chapter 4
  5. Эхлэл Chapter 48
  6. Эхлэл Chapter 19
  7. 2 Петр Chapter 3
Share Your Love

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *