Езекиел Chapter 22

For English

Read Езекиел Chapter 22 Online

Read Езекиел Chapter 22 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Езекиел in the Old Testament. Browse every verse with easy chapter navigation, continue to the next chapter, or explore the complete Book of Езекиел and the Holy Bible online.

Choose a Chapter

Езекиел 22

Бүлэг 22

1. Дараа нь ЭЗЭНий үг надад ирж,—

2. Чи, хүний хүү чи шүүх үү, цуст хотыг чи шүүх үү? Тэгвээс түүнд бүх жигшүүрт үйлсийг нь мэдүүл.

3. Чи хэл. “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Өөрийнх нь цаг ирэхийн тулд өөрийн голд цусыг урсгаж, бузарлагдахын тулд өөрийн сонирхлын эсрэг шүтээнүүдийг үйлддэг хот оо!

4. Чи өөрийнхөө урсгасан цусаар гэмтэй болж, өөрийнхөө үйлдсэн шүтээнүүдээрээ өөрийгөө бузарласан. Тийнхүү чи өөрийн өдрийг ойртуулж, өөрийн жилүүдэд хүрч ирэв. Тиймээс Би чамайг үндэстнүүдэд зэмлэл, хамаг газруудад элэглэл болгосон.

5. Чиний ойр байгч ч, хол байгч нь ч үймээнээр дүүрэн муу нэр хүндийн чинь төлөө чамайг шоолох болно.

6. Харагтун, өөр өөрсдийнхөө эрх мэдлийн дагуух Израилийн захирагчид цус урсгах зорилгын төлөө дунд чинь байсан.

7. Тэд чиний дунд эцэг эхийг тоомсорлоогүй. Чиний голд тэд түр суугч хүмүүсийг дарласан. Чиний дотор тэд эцэггүй өнчин, бэлэвснийг буруутгасан.

8. Чи Миний ариун юмсыг жигшиж, Миний амралтын өдрийг бузарлав.

9. Цус урсгах зорилготой алуурчид чиний дунд байж, чиний дотор тэд уулын бунхнуудад иджээ. Чиний голд тэд завхай явдлыг үйлдэв.

10. Чиний дотор тэд эцгүүдийнхээ нүцгэнийг дэлгэжээ. Чиний дотор тэд сарын тэмдгийн бузартлаар бузартсан эмийг хүчирхийлэв.

11. Нэг нь хөршийнхөө эхнэртэй жигшүүрт хэргийг үйлдэж, нөгөө нь завхайран бэрээ бузарлажээ. Нөгөө нь чиний дотор эцгийнхээ охиныг буюу өөрийн эгч дүүг хүчирхийлэв.

12. Чиний дотор тэд цус урсгахын тулд хахууль авсан. Чи зээлийн хүү болон ашгийг авч, дарлалаар ашиг олохын төлөө хөршөө бүрэлгэсэн. Чи Намайг мартсан» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

13. «Одоо харагтун, Би чиний олж авсан шударга бус ашиг болон чиний дунд буй цус урсгалтыг Өөрийн мутраар цохих болно.

14. Би чамтай харьцах өдрүүдэд чиний зүрх тэсэж, чиний гар хүчтэй байж чадах уу? ЭЗЭН Би айлдсан бөгөөд үйлдэнэ.

15. Би чамайг үндэстнүүдийн дунд цацаж, Би чамайг улсуудаар тарааж, Би бузрыг чинь чамаас шатаана.

16. Чи өөрийгөө үндэстнүүдийн нүдний өмнө бузарлаж, Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно»” гэсэн.

17. ЭЗЭНий үг надад ирж,—

18. Хүний хүү, Израилийн гэр Надад хаягдал хольц болов. Тэд бүгд зуухан дахь хүрэл, тугалга, төмөр ба хар тугалга бөгөөд мөнгөний хольц юм.

19. Тиймээс Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. “Та нар бүгд хольц болсон учир харагтун, Би та нарыг Иерусалимын голд цуглуулах гэж байна.

20. Тэд мөнгө, хүрэл, төмөр, хар тугалга, тугалгыг галаар хөөрөгдөн хайлуулахаар зууханд цуглуулдгийн адил Би Өөрийн уур ба Өөрийн хилэнгээр та нарыг цуглуулж, та нарыг тэнд байлгаж хайлуулна.

21. Би та нарыг цуглуулж, Өөрийн хилэнгийн галаар та нарыг үлээж, та нар түүний голд хайлуулагдах болно.

22. Мөнгө зуухан дотор хайлуулагддагийн адил та нар ч түүний голд хайлуулагдана. Тэгээд ЭЗЭН Би та нарын дээрээс хилэнгээ асгасан гэдгийг та нар мэдэх болно”.

23. ЭЗЭНий үг надад ирж,—

24. Хүний хүү түүнд хэл. “Чи бол зэвүүцлийн өдөрт цэвэршээгүй, услагдаагүй газар юм.”

25. Тэнд олзоо зулгааж буй архирагч арслан адил түүний голд түүний эш үзүүлэгчдийн хуйвалдаан байна. Тэд амиудыг залгилсан. Тэд эрдэнэс болон үнэт зүйлсийг авчихсан. Тэд түүний голд бэлэвсэн эхнэрүүдийг олноор бий болгов.

26. Түүний тахилч нар Миний хуулийг хэрцгийгээр зөрчиж, Миний ариун юмсыг бузарлав. Тэд ариун болон жигшүүрийг хооронд нь эс ялган, бузар болон цэврийн ялгааг заасангүй. Тэд Миний амралтын өдрөөс нүдээ нууж, Би тэдний дунд жигшигдсэн юм.

27. Түүний дотор ноёд нь цус урсган, шударга бус ашиг олохын тулд амиудыг устгаснаараа олзоо зулгааж буй чононууд адил юм.

28. Түүний эш үзүүлэгчид хуурамч үзэгдлийг үзэж, тэдний төлөө худлыг урьдчилан хэлж, ЭЗЭН айлдаагүй атал “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна” хэмээн өгүүлснээрээ тэдэнд шохой түрхэв.

29. Газрын ард түмэн дарлалыг үйлдэж, дээрэм тонуул хийж, ядуу болон үгээгүй хүмүүсийг буруутгаж, түр суугч хүмүүсийг шударга бусаар дарлав.

30. Би түүнийг устгахгүйн тулд энэ нутгийн төлөө Миний өмнө цоорхойд зогсож, хэрмийг барих хүнийг тэдний дундаас хайсан боловч ганцыг ч олсонгүй.

31. Тийнхүү Би тэдний дээрээс Өөрийн зэвүүцлийг асгалаа. Би Өөрийн уурын галаар тэднийг шатаалаа. Тэдний явдлыг Би тэдний толгой дээр хариулав» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

About Езекиел Chapter 22

Read Езекиел Chapter 22 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Езекиел in the Old Testament. Continue reading with the chapter navigation above or explore the complete book.

Book Information

Book: Езекиел
Chapter: 22
Testament: Old Testament

How to Read this Chapter

Use the Previous and Next Chapter buttons to continue reading Езекиел. You can also adjust the font size for comfortable reading and browse other books of the Bible using the navigation links.

https://www.youtube.com/watch?v=rzsT_Q3KLzE

More Resources

Continue Reading the Bible

Continue reading Езекиел Chapter 22 and explore every book, chapter and verse of the Holy Bible. Use the navigation links above and below to move through the Scriptures with ease.

Frequently Asked Questions

What is Езекиел Chapter 22?

Езекиел Chapter 22 is part of the Book of Езекиел in the Holy Bible.

Can I read this chapter online?

Yes. You can read the complete Езекиел Chapter 22 online for free with easy chapter navigation.

More Chapters from езекиел

  1. Езекиел Chapter 37
  2. Езекиел Chapter 24
  3. Езекиел Chapter 7
  4. Езекиел Chapter 44
  5. Езекиел Chapter 36
  6. Езекиел Chapter 33
  7. Езекиел Chapter 32

Explore More from Хуучин Гэрээ

  1. Езекиел Chapter 43
  2. 2 Самуел Chapter 7
  3. Гэтлэл Chapter 24
  4. Иов Chapter 20
  5. Эхлэл Chapter 16
  6. Соломоны дуун Chapter 8
  7. Хосеа Chapter 13

Related Chapters & Readings

  1. Гэтлэл Chapter 9
  2. Лук Chapter 24
  3. Исаиа Chapter 13
  4. Илчлэлт Chapter 18
  5. Нахум Chapter 3
  6. 1 Самуел Chapter 13
  7. Нехемиа Chapter 7
Share Your Love

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *