Сургаалт үгс Chapter 17

For English

Read Сургаалт үгс Chapter 17 Online

Read Сургаалт үгс Chapter 17 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Сургаалт үгс in the Old Testament. Browse every verse with easy chapter navigation, continue to the next chapter, or explore the complete Book of Сургаалт үгс and the Holy Bible online.

Choose a Chapter

Сургаалт үгс 17

Бүлэг 17

1. Идээ будаагаар дүүрэн боловч хэрүүл уруултай гэр орноосАмар тайван орчинд хатсан талхны хэлтэрхий дээр.

2. Мэргэн ухаантай зарц гутамшигтай хүүг захирч,Ах дүүсийн дундах өв хөрөнгөнөөс хүртэнэ.

3. Галын дөлөөр мөнгө ба алтыг цэвэршүүлдэг болЭЗЭН хүмүүний зүрхийг шалгадаг.

4. Хорон мууг үйлдэгч нь хар санаатай уруулыг сонсдог.Худалч хүн эвдэн сүйтгэгч хэлэнд анхаарлаа хандуулна.

5. Ядуу хүнийг элэглэгч Бүтээгчийг нь доромжилж буй хэрэг.Гай гамшигт баясагч нь шийтгэл авна.

6. Өтгөсийн титэм болбоос үр ач нар нь юм.Эцэг хүн хөвгүүдийнхээ алдар сүр нь юм.

7. Дээгүүр яриа мунхаг хүнд үл тохирно.Захирагч хүнд худал хэлэх нь бүр ч зохисгүй.

8. Хээл хахууль нь түүнийг өгөгчийн нүдэнд сахиус юм.Тэрээр хаашаа ч хандсан амжилт олдог аж.

9. Нүгэл хилэнцийг далдлагч хайрыг эрдэг.Харин хэргийг дахин дахин ярьдаг хүн дотнын анд нөхдийг салгадаг.

10. Нэг үгээр ухаантай хүнийг зэмлэх ньЗуун удаа мулгуу хүнийг цохисноос илүү гүн хоногшино.

11. Тэрслүү хүн зөвхөн хорон мууг эрдэг.Тиймээс түүний эсрэг догшин элч илгээгдэх болно.

12. Мунхаг явдалдаа живсэн мунхагтай учирснаасБамбаруушнаасаа хагацсан баавгайтай тааралдсан нь дээр.

13. Сайныг саараар хариулагч хүний гэрээс бузар муу үл сална.

14. Эвдрэлцлийн эхлэл болбоос ус даланг цөмлөхтэй адил агаадДаамжрахаас нь өмнө хэрүүлийг зогсоогтун.

15. Хар санаатныг зөвтгөгч ба зөв шударга хүнийг буруутгагчийн аль аль ньЭЗЭНий жигшлийг төрүүлдэг.

16. Мэргэн ухааныг худалдан авах хүсэлгүй учраасМунхгийн гар дээр мөнгө байгаад ч яах билээ?

17. Анд найзууд ямар ч үед бие биеэ хайрладаг.Ах дүү нар хэцүү цагт дэм болохын төлөө төрдөг.

18. Ухаанаар хомс хүн гар барин амлаж,Хөршийнхөө батлан даагч болдог.

19. Хэрүүл шуугианд дуртай хүн гэм нүгэлд ч дуртай.Өөрийгөө дөвийлгөгч нь сүйрлийг урьж буй хэрэг.

20. Зальт зүрхтэй хүн сайныг олохгүй.Мэхлэгч хэлтэй хүн гай зовлонд орно.

21. Мунхгийг төрүүлсэн хүн өөртөө гашуудлыг авчирна.Мунхгийн эцэг баяр баясгалангүй.

22. Баяр хөөртэй зүрх бол сайн эм.Харин эмтэрсэн сүнс ясыг хувхайруулна.

23. Шударга замыг завхруулахын тулдХар санаатай хүн хээл хахуулийг өвөртөлж авдаг.

24. Мэргэн ухаан нь ухаантай хүний оршихуйд байдаг.Харин мунхгийн нүд дэлхийн төгсгөл дээр тусна.

25. Мунхаг хүү эцгийгээ халаглуулна.Тэрээр төрүүлсэн эхдээ ч уй гашуу юм.

26. Зөв шударга нэгнийг торгох нь сайн хэрэг бишийн адилҮнэнч шударга үйлсийнх нь төлөө түшмэдийг цээрлүүлэх нь сайн хэрэг биш ээ.

27. Хэлж буй үгэндээ хянамгай хүн мэдлэгтэй юм.Ухаантай хүмүүн уужим дотортой.

28. Мунхаг хүн ч гэсэн чимээгүй байх аваас мэргэн хүнд тооцогдоно.Тэрээр амаа хамхиад суувал хэрсүү нэгэнд тооцогдоно.

About Сургаалт үгс Chapter 17

Read Сургаалт үгс Chapter 17 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Сургаалт үгс in the Old Testament. Continue reading with the chapter navigation above or explore the complete book.

Book Information

Book: Сургаалт үгс
Chapter: 17
Testament: Old Testament

How to Read this Chapter

Use the Previous and Next Chapter buttons to continue reading Сургаалт үгс. You can also adjust the font size for comfortable reading and browse other books of the Bible using the navigation links.

https://www.youtube.com/watch?v=rzsT_Q3KLzE

More Resources

Continue Reading the Bible

Continue reading Сургаалт үгс Chapter 17 and explore every book, chapter and verse of the Holy Bible. Use the navigation links above and below to move through the Scriptures with ease.

Frequently Asked Questions

What is Сургаалт үгс Chapter 17?

Сургаалт үгс Chapter 17 is part of the Book of Сургаалт үгс in the Holy Bible.

Can I read this chapter online?

Yes. You can read the complete Сургаалт үгс Chapter 17 online for free with easy chapter navigation.

More Chapters from сургаалт-үгс

  1. Сургаалт үгс Chapter 22
  2. Сургаалт үгс Chapter 7
  3. Сургаалт үгс Chapter 10
  4. Сургаалт үгс Chapter 6
  5. Сургаалт үгс Chapter 4
  6. Сургаалт үгс Chapter 30
  7. Сургаалт үгс Chapter 28

Explore More from Хуучин Гэрээ

  1. Дэд хууль Chapter 9
  2. Иона Chapter 3
  3. Езра Chapter 7
  4. Иеремиа Chapter 29
  5. Дуулал Chapter 22
  6. Езра Chapter 9
  7. Рут Chapter 1

Related Chapters & Readings

  1. Иошуа Chapter 11
  2. Тооллого Chapter 19
  3. 1 Хаадын Chapter 19
  4. 1 Хаадын Chapter 1
  5. Дуулал Chapter 98
  6. Галат Chapter 5
  7. Дуулал Chapter 21
Share Your Love

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *