2 Хаадын Chapter 16

For English

Read 2 Хаадын Chapter 16 Online

Read 2 Хаадын Chapter 16 online from the Holy Bible. This chapter is part of the Book of 2 Хаадын in the Old Testament. Browse every verse with easy chapter navigation, continue to the next chapter, or explore the complete Book of 2 Хаадын and the Holy Bible online.

Choose a Chapter

A+ A A-

2 Хаадын 16

Бүлэг 16

1. Ремалиагийн хүү Пекагийн арван долоо дахь жилд Иотамын хүү Иудагийн хаан Ахаз хаан болов.

2. Ахаз хаан болох үедээ хорин настай байсан бөгөөд Иерусалимд арван зургаан жил хаанчилжээ. Ахаз өөрийн өвөг эцэг Давид шиг өөрийн Бурхан ЭЗЭНий мэлмийд зөвийг үйлдсэнгүй.

3. Харин тэрээр Израилийн хаадын замаар замнасан төдийгүй Израилийн хөвгүүдийн өмнөөс ЭЗЭНий хөөн гаргасан үндэстнүүдийн бузар заншлын дагуу хүүгээ гал дундуур явуулсан ажээ.

4. Тэрээр мөргөлийн өндөрлөг, толгод болон ногоон мод бүрийн доор утлага уугиулан, тахил өргөв.

5. Дараа нь Арамын хаан Резин болон Ремалиагийн хүү Израилийн хаан Пека нар дайтахаар Иерусалим уруу иржээ. Тэд Ахазыг бүслэн авсан боловч дийлж чадахгүй байв.

6. Тэр үед Арамын хаан Резин Елатыг Арамд буцаасан бөгөөд иудейчүүдийг Елатаас бүгдийг нь гаргасан билээ. Арамейчууд Елатад ирж, энэ өдрийг хүртэл тэнд амьдарсан юм.

7. Ингэхэд Ахаз Ассирийн хаан Тиклат-пилесерт элч нарыг илгээн,—Би таны зарц болон таны хүү билээ. Ирж, миний эсрэг босож буй Арамын хаан болон Израилийн хааны гараас намайг аварч өгөөч хэмээн уламжлуулав.

8. Ахаз ЭЗЭНий өргөө болон хааны гэрийн эрдэнэсийн сангуудаас олдсон мөнгө алтыг авч, Ассирийн хаанд бэлэг илгээв.

9. Тиймээс Ассирийн хаан түүнийг сонсов. Ассирийн хаан Дамаскийн эсрэг хөдөлж, түүнийг эзлэн аваад, Кир уруу цөллөгт авч явж, Резинийг алжээ.

10. Ингээд Ахаз хаан Ассирийн хаан Тиклат-пилесертай уулзахаар Дамаск уруу явж, Дамаск дахь тахилын ширээг харав. Ахаз хаан уг тахилын ширээний хэв ба загварыг хийцийнх нь дагуу тахилч Уриад илгээв.

11. Ингээд тахилч Уриа тахилын ширээг бүтээв. Ахаз хааны Дамаскаас илгээсэн бүхний дагуу тахилч Уриа үүнийг Ахаз Хааныг Дамаскаас буцаж ирэхээс өмнө хийв.

12. Хаан Дамаскаас буцаж ирээд, тахилын ширээг харжээ. Тэгээд хаан тахилын ширээнд ойртон очоод, дээр нь гарч,

13. тахилын ширээн дээр өөрийн шатаалт тахил ба өөрийн идээн өргөлийг өргөж, өөрийн ундаан өргөлөө цутгаж, өөрийн эвийн тахилын цусыг цацав.

14. ЭЗЭНий өмнө байдаг хүрэл тахилын ширээг тэрээр өргөөний урд тал буюу тахилын ширээ ба ЭЗЭНий өргөөний хоорондоос авчирч, өөрийн тахилын ширээний хойд талд тавьжээ.

15. Тэгээд Ахаз хаан тахилч Уриад тушаан,—Өглөөний шатаалт тахил, үдшийн идээн өргөл, хааны шатаалт тахил болон түүний идээн өргөлийг, энэ газрын бүх ард түмний шатаалт тахил, идээн өргөл, ундаан өргөлүүд бүгдийг нь том тахилын ширээн дээр өргө. Мөн түүн дээр шатаалт тахил болон тахилын бүх цусыг цац. Харин би тахилын хүрэл ширээг залбиран асуухдаа хэрэглэнэ гэв.

16. Ингээд тахилч Уриа Ахаз Хааны тушаасан бүгдийн дагуу биелүүлэв.

17. Дараа нь Ахаз хаан тавиуруудын самбаруудыг салгаад, угаалгын савыг нь авав. Тэр бас доор нь байсан хүрэл үхрүүдийн дээрээс тэнгисийг салган аваад, түүнийг чулуун тавцан дээр тавив.

18. Ассирийн хаанаас болж өргөө дотор тэдний барьсан амралтын өдөрт зориулсан жим болон хааны гадна хаалгыг тэрээр ЭЗЭНий өргөөнөөс зайлуулав.

19. Ахазын үйлдсэн бусад үйлс Иудагийн Хаадын Шастир Номд бичигдээгүй гэж үү?

20. Ингээд Ахаз эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, эцэг өвгөдийнхөө хамт Давидын хотод оршуулагдав. Түүний хүү Хезекиа түүний оронд хаанчлав.

About 2 Хаадын Chapter 16

Read 2 Хаадын Chapter 16 online from the Holy Bible. This chapter is part of the Book of 2 Хаадын in the Old Testament. Continue reading with the chapter navigation above or explore the complete book.

Book Information

Book: 2 Хаадын
Chapter: 16
Testament: Old Testament

How to Read this Chapter

Use the Previous and Next Chapter buttons to continue reading 2 Хаадын. You can also adjust the font size for comfortable reading and browse other books of the Bible using the navigation links.

https://www.youtube.com/watch?v=rzsT_Q3KLzE

More Resources

Continue Reading the Bible

Continue reading 2 Хаадын Chapter 16 and explore every book, chapter and verse of the Holy Bible. Use the navigation links above and below to move through the Scriptures with ease.

Frequently Asked Questions

What is 2 Хаадын Chapter 16?

2 Хаадын Chapter 16 is part of the Book of 2 Хаадын in the Holy Bible.

Can I read this chapter online?

Yes. You can read the complete 2 Хаадын Chapter 16 online for free with easy chapter navigation.

More Chapters from 2-хаадын

  1. 2 Хаадын Chapter 13
  2. 2 Хаадын Chapter 2
  3. 2 Хаадын Chapter 10
  4. 2 Хаадын Chapter 9
  5. 2 Хаадын Chapter 4
  6. 2 Хаадын Chapter 1
  7. 2 Хаадын Chapter 12

Explore More from Хуучин Гэрээ

  1. Иов Chapter 25
  2. Дэд хууль Chapter 14
  3. Иошуа Chapter 10
  4. Дуулал Chapter 114
  5. Езра Chapter 8
  6. Езекиел Chapter 27
  7. Нехемиа Chapter 12

Related Chapters & Readings

  1. 1 Коринт Chapter 10
  2. Эхлэл Chapter 12
  3. Дуулал Chapter 18
  4. Езекиел Chapter 46
  5. 2 Шастир Chapter 34
  6. Үйлс Chapter 4
  7. Хосеа Chapter 14
Share Your Love

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *