Read Сургаалт үгс Chapter 25 Online
Read Сургаалт үгс Chapter 25 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Сургаалт үгс in the Old Testament. Browse every verse with easy chapter navigation, continue to the next chapter, or explore the complete Book of Сургаалт үгс and the Holy Bible online.
Choose a Chapter
Сургаалт үгс 25
Бүлэг 25
1. Эдгээр нь бас Соломоны сургаалт үгс юм. Энэхүү сургаалт үгсийг Иудагийн хаан Хезекиагийн хүмүүс нэгтгэн сийрүүлэв.
2. Хэрэг явдлыг нууцлах нь Бурханы суу алдар.Харин тэдгээрийг олж илрүүлэх нь хаадын суу алдар.
3. Тэнгэр нь өндөрт, газар нь нам дорд зориулагдсан мэт хаадын зүрх сэтгэл ойлгогдошгүй.
4. Мөнгийг хольцноос нь цэвэршүүл.Тэгвэл мөнгөний дархны урлах сав бэлэн болно.
5. Хааны өмнөөс хар санаатныг холдуулсугай.Тэгвээс хаан ширээ нь зөв шударгад тулгуурлан босно.
6. Хааны өмнө өөрийгөө бүү өргөмжил.Аугаа хүмүүсийн байранд бүү зогс.
7. Нүдэнд чинь үзэгдэж буй ноёдын өмнө чи дорд орсноос,“Дээшээ морилогтун” гэж хэлэгдсэн нь дээр биз ээ.
8. Хэн нэгнийг шүүн хэлэлцэхээр бүү яар.Хэрэв тэгвэл хөрш чинь чамайг эвгүй байдалд оруулбал чи яах юм бэ?
9. Өөрийн хэргээ хөрштэйгөө л шийд.Бусдын нууцыг бүү задруул.
10. Эс тэгвэл үүнийг сонссон хүн чамайг буруутгах вий.Чиний тухай хорон муу мэдээ хааяагүй тарна шүү.
11. Цагаа олсон зөв үг болбоос мөнгөн хээ угалзны дунд шигтгэсэн алтан алим мэт буюу.
12. Мэргэн зэмлэгчийн үгс болбоосЧих тавин сонсогч нэгэнд шижир алтан гоёл ба алтан ээмэг мэт буюу.
13. Итгэлт элч болбоос өөрийг нь явуулагсдад ургацын үеэрх хурын сэрүү таталт мэт байдаг.Тэрээр эздийнхээ сэтгэлийг тэнхрүүлнэ.
14. Үл өгдөг атлаа бэлгүүдээрээ сайрхагч болбоос хургүй үүл ба салхи мэт буюу.
15. Захирагч хүнийг тэвчээрээр ятгаж болно.Уян хатан хэл ясыг ч хугалж чадна.
16. Чи зөгийн бал олсон уу?Хэтрүүлээд бөөлжихгүйн тулд хэрэгцээнийхээ хэрээр л түүнийг ид.
17. Хөршийнхөө гэрт цөөхөн оч.Эс тэгвэл гэрийн эзэн чамаас залхаж, чамайг үзэн ядах болно.
18. Хөршийнхөө эсрэг худал мэдүүлэг өгдөг хүн болбоосИлд, хурц үзүүртэй сум, шийдэм мэт буюу.
19. Хэцүү цагт итгэлгүй хүнд найдах нь янгинах шүд, доголон хөл мэт буюу.
20. Зовж шаналсан зүрхэнд дуу дуулдаг хүн болбоосшархан дээр давс үйрүүлэх мэт, эсвэл хүйтэн өдөр хувцсаа тайлаад явах хүн мэт буюу.
21. Хэрэв дайсан чинь өлссөн бол түүнд идэх хоол өг.Цангасан бол уух юм өг.
22. Учир нь ингэснээр чи түүний толгой дээр шатаж буй нүүрс овоолж байна гэсэн үг бөгөөдЭЗЭН чамайг шагнана.
23. Умраас үлээх салхи хур бороо авчирдаг.Хов живтэй хэл ууртай царайг авчирна.
24. Хэрүүлч эхнэрийн хамт байшинг хуваалцан сууснаас дээврийн буланд амьдарсан нь хавьгүй дээр.
25. Ядарч туйлдсан сэтгэлд хүйтэн ус ямар байдаг шиг алс холын газраас ирэх сайн мэдээ тийм байна.
26. Шударга зөв хүн хар санаатны өмнө нүгэлд унах нь бохирдсон худаг бөгөөдБулингартсан булаг мэт буюу.
27. Зөгийн балыг хэтрүүлж идэх нь сайн зүйл биш.Алдар нэрийнхээ хойноос хөөцөлдөх нь ч алдар биш ээ.
28. Өөрийнхөө сүнсийг захирдаггүй хүн болЭргэн тойрондоо хэрэм босгоогүй, нурсан хот мэт буюу.
About Сургаалт үгс Chapter 25
Read Сургаалт үгс Chapter 25 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Сургаалт үгс in the Old Testament. Continue reading with the chapter navigation above or explore the complete book.
Book Information
Book: Сургаалт үгс
Chapter: 25
Testament: Old Testament
How to Read this Chapter
Use the Previous and Next Chapter buttons to continue reading Сургаалт үгс. You can also adjust the font size for comfortable reading and browse other books of the Bible using the navigation links.
More Resources
Continue Reading the Bible
Continue reading Сургаалт үгс Chapter 25 and explore every book, chapter and verse of the Holy Bible. Use the navigation links above and below to move through the Scriptures with ease.
Frequently Asked Questions
What is Сургаалт үгс Chapter 25?
Сургаалт үгс Chapter 25 is part of the Book of Сургаалт үгс in the Holy Bible.
Can I read this chapter online?
Yes. You can read the complete Сургаалт үгс Chapter 25 online for free with easy chapter navigation.
More Chapters from сургаалт-үгс
- Сургаалт үгс Chapter 22
- Сургаалт үгс Chapter 10
- Сургаалт үгс Chapter 7
- Сургаалт үгс Chapter 4
- Сургаалт үгс Chapter 31
- Сургаалт үгс Chapter 30
- Сургаалт үгс Chapter 28
Explore More from Хуучин Гэрээ
- Естер Chapter 7
- 2 Самуел Chapter 14
- 1 Самуел Chapter 1
- 1 Самуел Chapter 17
- 2 Шастир Chapter 25
- 1 Хаадын Chapter 19
- 1 Хаадын Chapter 12