Сургаалт үгс Chapter 22

For English

Read Сургаалт үгс Chapter 22 Online

Read Сургаалт үгс Chapter 22 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Сургаалт үгс in the Old Testament. Browse every verse with easy chapter navigation, continue to the next chapter, or explore the complete Book of Сургаалт үгс and the Holy Bible online.

Choose a Chapter

Сургаалт үгс 22

Бүлэг 22

1. Сайн нэр нь агуу баялгаас ч дээр.Таалал нь алт мөнгөнөөс ч дээр.

2. Баян ба ядуу хүний нийтлэг зүйл гэвээсХэн хэнийг нь ЭЗЭН бүтээсэн явдал юм.

3. Хэрсүү хүн хорон мууг олж хараад, түүнээс зайлдаг.Харин гэнэн хүн түүн уруу явсаар, тэгснийхээ төлөө шийтгэгддэг.

4. Даруу зан хийгээд ЭЗЭНээс эмээхүйн шагнал болбоосАмь, алдар хүнд, эд баялаг юм.

5. Замаасаа гажсан хүний замд үүргэнэ ба занга бий.Өөрийгөө хамгаалдаг хүн тэдгээрээс холуур явдаг.

6. Явах ёстой замаар нь замнуулахын тулд хүүхдийг сурга.Тэрээр өтөлсөн ч тэр замыг орхихгүй.

7. Баян хүн ядуу хүнийг захирдаг.Өртөн зээлдүүлэгчийнхээ зарц болдог.

8. Шударга бус явдлыг тариалагч нь хов хоосонг хураана.Түүний уур хилэнгийн саваа мод ч алга болно.

9. Өгөөмөр сэтгэлтэй хүн ерөөгдөх болно.Учир нь тийм хүн ядууст хоолноосоо өгдөг.

10. Басамжлагчийг холдуул.Тэгвэл эвдрэлцэл зайлж одон, хэрүүл болон үл хүндэтгэх байдал ч алга болно.

11. Цэвэр зүрх сэтгэлийг хайрлагч болон үг яриа нь нигүүлсэнгүй нэгэндХаан хүн хүртэл анд нөхөр болдог.

12. ЭЗЭНий мэлмий мэдлэгийг хамгаалдаг.Харин Тэр зальхай хүний үгсийг үл тоомсорлодог.

13. Лазан хүн “Гадаа арслан байна.Би гудамжинд гарвал алуулах байх” гэдэг.

14. Садар эмийн ам гүн цооног юм.ЭЗЭНд хараагдсан хүн тэр цооногт унана.

15. Мунхаг байдал хүүхдийн зүрхэнд уяастай байдаг.Сахилгын саваа мод түүнийг мунхаглалаас холдуулна.

16. Өөртөө илүүг олохын тулд ядууг зовоодог хүн болон баянд бялдуучлагч хүн үгүйрэн хоосорно.

17. Чих тавин мэргэдийн үгсийг сонс.Миний мэдлэгт ухаанаа хандуул.

18. Хэрэв чи эдгээрийг цээжиндээ хадгалж,энэ бүхнийг уруулан дээрээ бэлэн байлгах аваас тааламжтай байх болно.

19. Тийнхүү чамайг ЭЗЭНд итгээсэй гэсэндээ би үүнийг өнөөдөр заалаа.

20. Би чамд зориулж, мэргэн ухааны хийгээд зөвлөмж үгс болох гучин зүйр үг бичиж үлдээсэн биш үү?

21. Ингэсэн нь үнэний үгсийг чамд мэдүүлж,Чамайг илгээсэн нэгэнд чи зөв хариу өгч чадахын тулд юм шүү.

22. Ядуу хүнийг ядуу гэж бүү дээрэмд.Зовж зүдэрсэн нэгнийг дааман хаалган дээр бүү дарла!

23. Учир нь ЭЗЭН ядуу хүмүүсийн хэрэгт санаа тавих бөгөөдТэднийг дээрэмдэгчдийн амийг авна.

24. Уур хилэнд баригдсан хүнтэй болон түргэн зантай хүнтэй бүү нийл.

25. Эс тэгвээс чи түүн шиг болж, өөрийгөө занганд оруулж магадгүй шүү.

26. Бусдын өмнөөс гар барин амлаж,Мөн өртэй хүний төлөө батлан даалт гаргадаг хүн байх хэрэггүй.

27. Хэрэв чамд өрөнд нь өгөх зүйл байхгүй юм болУнтаж буй ор дэвсгэрийг чинь яагаад тэр авах ёстой юм бэ?

28. Эцэг өвгөдийнхөө тогтоосон эртний хил хязгаарыг бүү өөрчил.

29. Ажилдаа чадмаг хүнийг чи харсан уу?Тийм хүн хаадын өмнө зогсоно.Тэр нэр төргүй хүмүүсийн өмнө зогсохгүй.

About Сургаалт үгс Chapter 22

Read Сургаалт үгс Chapter 22 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Сургаалт үгс in the Old Testament. Continue reading with the chapter navigation above or explore the complete book.

Book Information

Book: Сургаалт үгс
Chapter: 22
Testament: Old Testament

How to Read this Chapter

Use the Previous and Next Chapter buttons to continue reading Сургаалт үгс. You can also adjust the font size for comfortable reading and browse other books of the Bible using the navigation links.

https://www.youtube.com/watch?v=rzsT_Q3KLzE

More Resources

Continue Reading the Bible

Continue reading Сургаалт үгс Chapter 22 and explore every book, chapter and verse of the Holy Bible. Use the navigation links above and below to move through the Scriptures with ease.

Frequently Asked Questions

What is Сургаалт үгс Chapter 22?

Сургаалт үгс Chapter 22 is part of the Book of Сургаалт үгс in the Holy Bible.

Can I read this chapter online?

Yes. You can read the complete Сургаалт үгс Chapter 22 online for free with easy chapter navigation.

More Chapters from сургаалт-үгс

  1. Сургаалт үгс Chapter 10
  2. Сургаалт үгс Chapter 7
  3. Сургаалт үгс Chapter 4
  4. Сургаалт үгс Chapter 30
  5. Сургаалт үгс Chapter 28
  6. Сургаалт үгс Chapter 25
  7. Сургаалт үгс Chapter 6

Explore More from Хуучин Гэрээ

  1. Эхлэл Chapter 45
  2. Дуулал Chapter 79
  3. Иошуа Chapter 13
  4. Дэд хууль Chapter 4
  5. Дэд хууль Chapter 2
  6. Сургаалт үгс Chapter 28
  7. 1 Самуел Chapter 31

Related Chapters & Readings

  1. Гэтлэл Chapter 18
  2. Иеремиа Chapter 47
  3. Дуулал Chapter 104
  4. Хосеа Chapter 12
  5. 1 Хаадын Chapter 5
  6. Иов Chapter 14
  7. Иов Chapter 28
Share Your Love

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *