Read Сургаалт үгс Chapter 5 Online
Read Сургаалт үгс Chapter 5 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Сургаалт үгс in the Old Testament. Browse every verse with easy chapter navigation, continue to the next chapter, or explore the complete Book of Сургаалт үгс and the Holy Bible online.
Choose a Chapter
Сургаалт үгс 5
Бүлэг 5
1. Хүү минь, миний мэргэн ухаанд анхаарлаа хандуул.Миний ухааныг чих тавин сонс.
2. Ингэх нь чи хэрсүү ухааныг ажиглаж,Уруул чинь мэдлэгийг нөөцлөхийн тулд юм.
3. Учир нь садар эмийн уруул зөгийн балыг дуслуулдаг баТүүний яриа тосноос ч илүү зөөлөн байдаг юм.
4. Харин төгсгөлд нь тэр агь мэт гашуун агаадХоёр талдаа иртэй илд мэт хурц аж.
5. Тэр эмийн хөл үхэл уруу уруудан явдаг.Түүний алхаа Үхэгсдийн оронд аваачна.
6. Тэр эм амийн жимийг бодож цэгнэдэггүй.Түүний зам мурийсан боловч тэр үүнийгээ ч эс мэднэ.
7. Иймд, хөвгүүд минь, намайг сонс.Миний амнаас гарах үгнээс бүү зөр.
8. Тэр эмээс хол бай.Гэрийнх нь үүдэнд ч ойрхон явж болохгүй.
9. Эс тэгвэл чи өөрийн хүч тэнхээгээ бусдад өгөх болж,Он жилүүдээ харгис нэгэнд алдах вий.
10. Чиний хүчийг гаднын хүмүүс завшиж,Нөр их зүтгэлээр олсон эд хөрөнгө чинь харь хүний орон гэрт очих болно.
11. Эцэст нь бие махбод чинь тамир тэнхээгээ барахын цагт чи гаслан,
12. “Би сургамжийг ямар их үзэн яддаг байв аа!Миний зүрх зэмлэлийг үл ойшоодог байв.
13. Би багш нарынхаа дуу хоолойг сонсож байгаагүй,Мөн сургагч хүмүүсээ ч чих тавин сонсоогүй!
14. Би цуглаан болон чуулганы дунд сүйрлийн ирмэг дээр ирчихээд байна” гэж хэлнэ.
15. Өөрийнхөө усан сангаас уу.Өөрийнхөө худгаас ундрах цэвэр усыг уу.
16. Чиний ундарга гудамж уруу хальж,Усны чинь урсгал талбайгаар нэг урсах ёстой гэж үү?
17. Энэ бүхэн нь ганцхан чинийх байг!Үүнийг гаднын хүмүүстэй бүү хуваалц.
18. Булгийн чинь ундарга ерөөгдөх болтугай!Залуудаа гэрлэсэн эхнэртээ баярлан баяс.
19. Энхрийхэн марал болон нигүүлсэлт согоотой адил,эхнэрийн чинь хөх ямар ч үед сэтгэлийг чинь хангах болтугай.Түүний хайранд үргэлж сэргэн хөгж.
20. Учир нь хүү минь, чи садар эмтэй биеийн жаргалыг эдэлж,Харь хүний цээжийг тэврэх ёстой гэж үү?
21. Учир нь хүмүүний амьдралын зам ЭЗЭНий мэлмийн өмнө ил байдаг юм.Хүмүүний замыг Тэр ширтэн харж байдаг.
22. Өөрийнх нь зүй бус үйлдэл нь хар санаатныг баривчилдаг бөгөөдТэрээр өөрийнхөө нүгэл хилэнцийн уяанд хүлээстэй байх аж.
23. Сургамж дутсанаас болж тэр үхнэ.Мөн өөрийн олон мунхаглалаас болж тэр төөрөн одох болно.
About Сургаалт үгс Chapter 5
Read Сургаалт үгс Chapter 5 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Сургаалт үгс in the Old Testament. Continue reading with the chapter navigation above or explore the complete book.
Book Information
Book: Сургаалт үгс
Chapter: 5
Testament: Old Testament
How to Read this Chapter
Use the Previous and Next Chapter buttons to continue reading Сургаалт үгс. You can also adjust the font size for comfortable reading and browse other books of the Bible using the navigation links.
More Resources
Continue Reading the Bible
Continue reading Сургаалт үгс Chapter 5 and explore every book, chapter and verse of the Holy Bible. Use the navigation links above and below to move through the Scriptures with ease.
Frequently Asked Questions
What is Сургаалт үгс Chapter 5?
Сургаалт үгс Chapter 5 is part of the Book of Сургаалт үгс in the Holy Bible.
Can I read this chapter online?
Yes. You can read the complete Сургаалт үгс Chapter 5 online for free with easy chapter navigation.
More Chapters from сургаалт-үгс
- Сургаалт үгс Chapter 22
- Сургаалт үгс Chapter 7
- Сургаалт үгс Chapter 30
- Сургаалт үгс Chapter 10
- Сургаалт үгс Chapter 6
- Сургаалт үгс Chapter 4
- Сургаалт үгс Chapter 28
Explore More from Хуучин Гэрээ
- Езекиел Chapter 33
- Исаиа Chapter 23
- Дуулал Chapter 142
- Эхлэл Chapter 24
- 2 Хаадын Chapter 7
- 2 Хаадын Chapter 14
- Иов Chapter 26