Левит Chapter 19

For English

Read Левит Chapter 19 Online

Read Левит Chapter 19 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Левит in the Old Testament. Browse every verse with easy chapter navigation, continue to the next chapter, or explore the complete Book of Левит and the Holy Bible online.

Choose a Chapter

Левит 19

Бүлэг 19

1. Тэгээд ЭЗЭН Мосед айлдан—

2. Израилийн хөвгүүдийн бүх цуглаантай ярин тэдэнд ийн хэлэгтүн. “Та нар ариун байгтун. Учир нь та нарын Бурхан ЭЗЭН Би ариун болой.

3. Та нар хүн нэг бүр өөрийн эх, эцгийг хүндэтгэн, Миний Амралтын өдрийг сахигтун. Би бол ЭЗЭН, та нарын Бурхан.

4. Шүтээнүүд уруу бүү ханд. Өөрсдөдөө зориулж цутгамал бурхдыг бүү хийгтүн. Би бол ЭЗЭН, та нарын Бурхан.

5. ЭЗЭНд эвийн тахилын өргөлийг өргөхдөө та нар түүнийг өөрсдийгөө хүлээн авахуулахаар өргөгтүн.

6. Энэ нь өргөгдсөн тэр өдрөө болон дараагийн өдөр нь идэгдэх ёстой. Гэвч гурав дахь хоног хүртэл үлдсэн нь галд шатаагдах ёстой.

7. Тиймээс хэрэв энэ нь гурав дахь хоногт идэгдэх аваас тэр нь бузар болоод, хүлээн авагдахгүй.

8. Түүнийг идсэн хүн бүр нь өөрийн гэм бурууг үүрнэ. Учир нь тэр ЭЗЭНий ариун зүйлийг гутаасан болой. Тэр хүн өөрийн ард олноос таслагдах болно.

9. Та нар газрынхаа ургацыг хураахдаа талбайнхаа өнцөг булангуудыг нь хүртэл хураах ёсгүй. Ургацынхаа гээгдсэн үлдэгдлийг ч цуглуулах ёсгүй.

10. Усан үзмийн талбайнхаа үлдэгдлийг түүлгүй, усан үзмийн талбайнхаа унасан жимсийг ч бүү цуглуул. Тэдгээрийг та нар ядууст болон гадныханд зориулан үлдээгтүн. Би бол ЭЗЭН, та нарын Бурхан.

11. Та нар хулгай бүү хий. Хуурамчаар бүү үйлд. Бие биеэ бүү хуур.

12. Миний нэрээр хуурамчаар тангарагласнаараа өөрийн Бурханы нэрийг бүү гутаа. Би бол ЭЗЭН.

13. Өөрийн хөршийг бүү дарла, түүнийг бүү дээрэмд. Хөлсний хүний цалин нь бүхэл шөнөжингөө, өглөөг болтол чамд байж болохгүй.

14. Чи дүлий хүнийг бүү хараа. Сохор хүний урд бүдрүүлэх зүйлийг бүү тавь. Харин өөрийн Бурханыг хүндэтгэ. Би бол ЭЗЭН.

15. Шүүх дээр шударга бусаар бүү үйлд. Ядуусыг өөгшүүлэлгүй, баячуудад долигнолгүй, харин хөршөө шударгаар шүү.

16. Ард олныхоо дунд хов зөөгч мэт бүү яв. Хөршийнхөө амийн эсрэг бүү үйлд. Би бол ЭЗЭН.

17. Нутгийнхаа залууг зүрхэндээ бүү үзэн яд. Хөршөө шулуухан зэмлэж болох боловч түүнээс болж нүгэлд орооцолдож болохгүй.

18. Чи өөрийн ард олны хөвгүүдийн эсрэг өс хонзонг бүү ав, аливаа зэвүүцлийг ч бүү хадгал. Харин хөршөө өөрийн адил хайрла. Би бол ЭЗЭН.

19. Та нар Миний тогтоолуудыг сахих ёстой. Хоёр өөр төрлийн малыг хооронд нь бүү хээлтүүл. Тариан талбайдаа хоёр өөр төрлийн үрийг бүү суулга. Хоёр төрлийн эдийг хольж хийсэн хувцсыг бүү өмс.

20. Хэрэв эрэгтэй хүн нь өөр хүнд эзэмшигдсэн, чөлөөлөгдөөгүй боол эмэгтэйтэй махан биеэр унтах аваас тэдэнд шийтгэл байх юм. Гэхдээ тэд цаазлагдах ёсгүй. Учир нь эмэгтэй чөлөөт бус юм.

21. Эрэгтэй нь хуцыг өөрийн гэмийн төлөөх тахилаар ЭЗЭНд хурлын майхны үүдэнд авчирна.

22. Тахилч мөн түүний төлөө, гэмийн төлөөх тахилын хуцаар үйлдсэн нүглийнх нь төлөө ЭЗЭНий өмнө эвлэрүүлэл хийх бөгөөд түүний үйлдсэн нүгэл нь уучлагдах болой.

23. Та нар уг нутагт орон, хүнсэнд зориулан бүх төрлийн моддыг тарихдаа тэдгээрийн үр жимсийг цээрлэгдсэн хэмээн тооц. Гурван жилийн турш энэ нь та нарт цээрлэгдэх болой. Үүнийг идэх ёсгүй.

24. Гэвч дөрөв дэх жилд нь түүний бүх үр жимс ЭЗЭНд магтаалын ариун өргөл болно.

25. Тав дахь жилд нь та нар үр жимсийг идэж болно. Ингэж түүний үр жимсийг та нарт улам нэмэгдүүлнэ. Би бол ЭЗЭН, та нарын Бурхан.

26. Та нар цустай ямар ч юмыг бүү ид. Мэргэ төлөг, эсвэл ид шидээр бүү оролд.

27. Толгойнхоо хажуугийн санчгийг бүү тойруулан ав, сахлынхаа үзүүрийг ч бүү эвд.

28. Үхэгсдийн төлөө өөрсдийн бие дээр аливаа хэрчлэгийг бүү хий. Өөрсөд дээрээ шивээс тэмдгийг ч бүү хий. Би бол ЭЗЭН.

29. Өөрийн охиныг янхан болгож түүнийг бүү гутаа. Тэгснээр нутаг орон садар самуунд унахгүй, муу муухайгаар дүүрэхгүй.

30. Та нар Миний Амралтын өдрийг сахин, Миний ариун газрыг хүндэтгэ. Би бол ЭЗЭН.

31. Бөө болон сүнс дуудагчид уруу бүү эргэгтүн. Тэднийг бүү эрж хай. Тэдгээрээр бузарлагдана шүү. Би бол ЭЗЭН, та нарын Бурхан.

32. Буурлын өмнө босон зогсож, настанг дээдлэн, өөрийн Бурханыг хүндэл. Би бол ЭЗЭН.

33. Нутагт чинь харийн хүн та нартай хамт амьдрах аваас та нар түүнд муугаар хандах ёсгүй.

34. Та нартай хамт амьдрах харийн хүн нь та нарт, дунд чинь буй уугуул хүн мэт байх ёстой. Чи түүнийг өөрийн адил хайрла. Учир нь та нар Египетийн нутагт харийнхан байсан билээ. Би бол ЭЗЭН, та нарын Бурхан.

35. Жин, багтаамж, хэмжээг шударга бусаар бүү шүү.

36. Та нар зөв жинлүүр, зөв туухай, зөв ефа, зөв хинтэй байх ёстой. Би бол та нарыг Египетийн нутгаас гарган авчирсан ЭЗЭН, та нарын Бурхан юм.

37. Ингэж та нар Миний бүх тогтоолууд болон Миний бүх зарлигуудыг сахин тэдгээрийг хийгтүн. Би бол ЭЗЭН” гэлээ.

About Левит Chapter 19

Read Левит Chapter 19 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Левит in the Old Testament. Continue reading with the chapter navigation above or explore the complete book.

Book Information

Book: Левит
Chapter: 19
Testament: Old Testament

How to Read this Chapter

Use the Previous and Next Chapter buttons to continue reading Левит. You can also adjust the font size for comfortable reading and browse other books of the Bible using the navigation links.

https://www.youtube.com/watch?v=rzsT_Q3KLzE

More Resources

Continue Reading the Bible

Continue reading Левит Chapter 19 and explore every book, chapter and verse of the Holy Bible. Use the navigation links above and below to move through the Scriptures with ease.

Frequently Asked Questions

What is Левит Chapter 19?

Левит Chapter 19 is part of the Book of Левит in the Holy Bible.

Can I read this chapter online?

Yes. You can read the complete Левит Chapter 19 online for free with easy chapter navigation.

More Chapters from левит

  1. Левит Chapter 16
  2. Левит Chapter 1
  3. Левит Chapter 11
  4. Левит Chapter 26
  5. Левит Chapter 24
  6. Левит Chapter 20
  7. Левит Chapter 27

Explore More from Хуучин Гэрээ

  1. Номлогчийн үгс Chapter 12
  2. 1 Хаадын Chapter 8
  3. Езекиел Chapter 39
  4. Эхлэл Chapter 21
  5. Дуулал Chapter 28
  6. 1 Хаадын Chapter 10
  7. Хаггаи Chapter 1

Related Chapters & Readings

  1. Үйлс Chapter 10
  2. Ефес Chapter 1
  3. Иов Chapter 35
  4. 1 Коринт Chapter 1
  5. 2 Самуел Chapter 13
  6. Даниел Chapter 2
  7. 2 Коринт Chapter 5
Share Your Love

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *