Галат Chapter 1

For English

Read Галат Chapter 1 Online

Read Галат Chapter 1 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Галат in the New Testament. Browse every verse with easy chapter navigation, continue to the next chapter, or explore the complete Book of Галат and the Holy Bible online.

Choose a Chapter

Галат 1

Бүлэг 1

1. Хүмүүсээс биш, хүнээр биш, харин Есүс Христээр ба Түүнийг үхэгсдээс амилуулсан Эцэг Бурханаар элч болсон Паул би

2. болон надтай хамт байгч бүх ах дүү нар Галатын чуулгануудад илгээв.

3. Бидний Эцэг Бурхан ба Эзэн Есүс Христээс нигүүлсэл болон амар тайван нь та нарт байх болтугай.

4. Бидний Бурхан ба Эцэгийн хүслээр одоогийн бузар булай энэ үеэс биднийг гэтэлгэхийн тулд бидний нүглийн төлөө Есүс Христ Өөрийгөө өгсөн юм.

5. Бурханд алдар нь үеийн үед байх болтугай. Амен.

6. [Христийн] нигүүлслээр та нарыг дуудсан Түүнээс та нар өөр сайн мэдээнээс болж тийм түргэн салж байгаад би гайхаж байна.

7. Тэр нь үнэндээ ондоо сайн мэдээ биш юм. Зарим хүмүүс та нарыг үймүүлж, Христийн сайн мэдээг гуйвуулахыг хүсэж байна.

8. Харин бид, эсвэл тэнгэрээс тэнгэр элч хүртэл бидний [та нарт] тунхагласнаас өөр сайн мэдээг тунхаглавал тэр хараагдаг.

9. Бид урьд нь хэлсний адил би одоо дахин хэлье. Хэрэв хэн нэгэн хүн хүлээж авснаас чинь өөр сайн мэдээг та нарт тунхаглавал тэр хараагдаг.

10. Учир нь эдүгээ би хүмүүсийн тааллыг эрж байна уу? Эсвэл Бурханы тааллыг уу? Эсвэл би хүмүүсийн сэтгэлд нийцүүлэхийг оролдоно уу? Хэрэв би эдүгээ хүртэл хүмүүсийн сэтгэлд нийцүүлсээр байсан бол би Христийн боол биш байх байсан.

11. Ах дүү нар аа, миний тунхагласан сайн мэдээ нь хүний дагуу биш гэдгийг би та нарт мэдэгдэж байна.

12. Би үүнийг хүнээс аваагүй, хүнээр ч заалгаагүй. Харин Есүс Христийн илчлэлтээр хүлээж авсан билээ.

13. Учир нь Иудейн шүтлэг доторх миний урьдын амьдралын хэв маяг болон хэрхэн Бурханы чуулганыг хэт хавчиж, устгахыг оролдож байсныг минь та нар дуулсан.

14. Би өвөг дээдсийнхээ ёс заншилд дэндүү илүү сүжигтэй байж, Иудейн шүтлэг дотор нутаг нэгт олон үе чацуутнуудаасаа илүү дэвшиж байсан юм.

15. Харин намайг эхийнхээ хэвлийд байхаас сонгон тусгаарлаж, Өөрийн нигүүлслээрээ дуудсан Тэр нь

16. Өөрийн Хүүг миний дотор илчлэхээр таалсан юм. Ингэснээр би Түүнийг харь үндэстнүүдийн дунд тунхаглах юм. Тэр даруй би махан биетэйгээ, цустайгаа зөвлөсөн ч үгүй,

17. Иерусалим уруу, надаас өмнө элч байсан тэр хүмүүс уруу явсан ч үгүй, харин Арабт очоод, Дамаскт дахин нэг эргэж ирэв.

18. Тэгээд гурван жилийн дараа би Кефтэй уулзахаар Иерусалим уруу явж, арван тав хоног түүнтэй хамт байлаа.

19. Гэвч Эзэний дүү Иаковаас өөр бусад элч нарыг би хараагүй.

20. (Миний бичиж байгаа зүйл нь худал биш гэдгийг би Бурханы өмнө баталж байна.)

21. Дараа нь би Сири, Киликийн нутгуудаар явав.

22. Христ дотор байгч Иудейн чуулганууд өнөөг хүртэл зүсээр минь намайг таньдаггүй байв.

23. Харин тэд зөвхөн “Биднийг хавчиж байсан нэгэн тэр үед устгахаар оролдсон итгэлээ эдүгээ тунхаглаж байна” гэдгийг л сонссоор байсан.

24. Тэд надаас болж Бурханыг алдаршуулж байсан юм.

About Галат Chapter 1

Read Галат Chapter 1 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Галат in the New Testament. Continue reading with the chapter navigation above or explore the complete book.

Book Information

Book: Галат
Chapter: 1
Testament: New Testament

How to Read this Chapter

Use the Previous and Next Chapter buttons to continue reading Галат. You can also adjust the font size for comfortable reading and browse other books of the Bible using the navigation links.

https://www.youtube.com/watch?v=rzsT_Q3KLzE

More Resources

Continue Reading the Bible

Continue reading Галат Chapter 1 and explore every book, chapter and verse of the Holy Bible. Use the navigation links above and below to move through the Scriptures with ease.

Frequently Asked Questions

What is Галат Chapter 1?

Галат Chapter 1 is part of the Book of Галат in the Holy Bible.

Can I read this chapter online?

Yes. You can read the complete Галат Chapter 1 online for free with easy chapter navigation.

More Chapters from галат

  1. Галат Chapter 5
  2. Галат Chapter 4
  3. Галат Chapter 3
  4. Галат Chapter 6
  5. Галат Chapter 2

Explore More from Шинэ Гэрээ

  1. Иохан Chapter 18
  2. Лук Chapter 21
  3. Илчлэлт Chapter 14
  4. 2 Коринт Chapter 12
  5. 1 Коринт Chapter 14
  6. Ефес Chapter 6
  7. Ефес Chapter 1

Related Chapters & Readings

  1. Иеремиа Chapter 31
  2. Матай Chapter 24
  3. Исаиа Chapter 55
  4. Иов Chapter 35
  5. Дуулал Chapter 57
  6. Шүүгчид Chapter 3
  7. Номлогчийн үгс Chapter 11
Share Your Love

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *