Ром Chapter 10

For English

Read Ром Chapter 10 Online

Read Ром Chapter 10 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Ром in the New Testament. Browse every verse with easy chapter navigation, continue to the next chapter, or explore the complete Book of Ром and the Holy Bible online.

Choose a Chapter

Ром 10

Бүлэг 10

1. Ах дүү нар аа, миний зүрх сэтгэлийн хүсэл болон тэдний төлөө Бурханд хандах миний залбирал нь тэдний аврал билээ.

2. Тэд Бурханы төлөө хичээл зүтгэлтэй боловч, энэ нь мэдлэгийн дагуу биш хэмээн би тэднийг гэрчилдэг.

3. Учир нь Бурханы зөвт байдлыг мэдэлгүй, өөрсдийнхийгөө тогтоохыг эрмэлзэн тэд Бурханы зөвт байдалд үл захирагдав.

4. Учир нь итгэдэг хүн бүрд зөвт байдлын төлөө Христ бол хуулийн төгсгөл мөн.

5. Учир нь хуулиас ирдэг зөвт байдлыг хэрэгжүүлдэг хүн тэрхүү зөвт байдлаар амьдарна гэж Мосе бичжээ.

6. Харин итгэлээс ирдэг зөвт байдал нь ийнхүү ярьдаг. «Зүрхэн дотроо “Хэн тэнгэрт гарах вэ?” гэж бүү хэл» (Энэ нь Христийг доош авчрахын тулд юм)

7. Эсвэл «“Хэн ёроолгүй гүнд буух вэ?” гэж бүү хэл». (Энэ нь Христийг үхэгсдээс босгохын тулд юм)

8. Харин энэ нь юу хэлдэг вэ? «Үг нь чамд ойр байна. Чиний аманд, чиний зүрх сэтгэлд бий» гэдэг. Энэ нь бидний тунхаглаж буй итгэлийн үг юм.

9. Хэрэв та Есүсийг Эзэн гэж амаараа хүлээн зөвшөөрч, Бурхан Түүнийг үхэгсдээс амилуулсан гэдэгт зүрхэндээ итгэвэл, аврагдах болно.

10. Хүн зүрхэндээ итгэн зөвт байдалд хүрч, амаараа хүлээн зөвшөөрөн авралд хүрнэ.

11. Учир нь Судар «Түүнд итгэгч нь ичгэвтэр байдалд орохгүй» гэдэг.

12. Иудей болон грек хүний хооронд ялгаа байхгүй. Бүгдийн Эзэн нэг л бөгөөд Түүнийг дуудагч бүгдэд баялаг бялхана.

13. Учир нь «Эзэний нэрээр дуудах хэн ч аврагдах болно».

14. Тэгвэл Түүнд итгээгүй тэд яаж Түүнийг дуудах вэ? Түүнийг сонсоогүй тэд яаж Түүнд итгэх вэ? Тэд номлогчгүйгээр яаж сонсох вэ?

15. Илгээгдэхээс нааш тэд яаж номлох вэ? «Сайн мэдээг тунхаглагчдын хөл юутай сайхан!» гэж бичигдсэн байдаг.

16. Харин тэд сайн мэдээнд итгэсэнгүй. Учир нь Исаиа «Эзэн, бидний мэдээнд хэн итгэсэн бэ?» гэж хэлсэн.

17. Тиймээс итгэл нь сонсохоос, сонсох нь Христийн үгээр ирдэг.

18. Гэвч би хэлье. Тэд хэзээ ч сонсоогүй гэж үү? Үнэндээ тэд сонссон.«Тэдний дуу хоолой бүх газарт,Тэдний үгс дэлхийн зах хязгаарт ч хүрсэн»гэсэн байдаг.

19. Гэвч би хэлье. Израиль үнэндээ мэдээгүй юу? Эхлээд Мосе«Би үндэстэн биш хүмүүсээр та нарыг атаархуулж,ухаангүй үндэстнээр уурлуулна»гэсэн.

20. Исаиа зоригтойгоор«Намайг хайгаагүй хүмүүс Намайг олсон.Намайг сураглаагүй хүмүүст Би илэрхий болсон»хэмээн хэлсэн юм.

21. Харин Израилийн талаар Тэр «Бүхэл өдөржин Би дуулгаваргүй, зөрүүд ард түмэнд гараа сунгасан» гэжээ.

About Ром Chapter 10

Read Ром Chapter 10 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Ром in the New Testament. Continue reading with the chapter navigation above or explore the complete book.

Book Information

Book: Ром
Chapter: 10
Testament: New Testament

How to Read this Chapter

Use the Previous and Next Chapter buttons to continue reading Ром. You can also adjust the font size for comfortable reading and browse other books of the Bible using the navigation links.

https://www.youtube.com/watch?v=rzsT_Q3KLzE

More Resources

Continue Reading the Bible

Continue reading Ром Chapter 10 and explore every book, chapter and verse of the Holy Bible. Use the navigation links above and below to move through the Scriptures with ease.

Frequently Asked Questions

What is Ром Chapter 10?

Ром Chapter 10 is part of the Book of Ром in the Holy Bible.

Can I read this chapter online?

Yes. You can read the complete Ром Chapter 10 online for free with easy chapter navigation.

More Chapters from ром

  1. Ром Chapter 2
  2. Ром Chapter 14
  3. Ром Chapter 12
  4. Ром Chapter 11
  5. Ром Chapter 9
  6. Ром Chapter 8
  7. Ром Chapter 7

Explore More from Шинэ Гэрээ

  1. Марк Chapter 1
  2. Илчлэлт Chapter 2
  3. Матай Chapter 15
  4. Матай Chapter 17
  5. Матай Chapter 13
  6. 2 Коринт Chapter 2
  7. Ефес Chapter 4

Related Chapters & Readings

  1. Иеремиа Chapter 6
  2. Илчлэлт Chapter 22
  3. Дуулал Chapter 19
  4. 2 Тимот Chapter 3
  5. 2 Тимот Chapter 1
  6. Гэтлэл Chapter 36
  7. Сургаалт үгс Chapter 17
Share Your Love

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *