Тит Chapter 1

For English

Read Тит Chapter 1 Online

Read Тит Chapter 1 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Тит in the New Testament. Browse every verse with easy chapter navigation, continue to the next chapter, or explore the complete Book of Тит and the Holy Bible online.

Choose a Chapter

Тит 1

Бүлэг 1

1. Бурханы боол бөгөөд Есүс Христийн элч Паул би Бурханаар сонгогдсон хүмүүсийн итгэл болон бурханлаг байдлын дагуух үнэний мэдлэгийн төлөө элч болгогдсон юм.

2. Тэр нь мэхэлдэггүй Бурханы мөнх цагаас өмнө амласан мөнх амийн найдварт үндэслэсэн юм.

3. Бурхан зохистой цагт Өөрийн Үгийг бидний Аврагч Бурханы тушаалаар надад даалгасан тунхаглалаар илэрхийлжээ.

4. Нийтлэг итгэлийн дагуу миний жинхэнэ хүүхэд болох Титэд би энэ захидлыг илгээв. Бидний Аврагч Христ Есүс ба Эцэг Бурханаас амар тайван, нигүүлсэл нь байх болтугай.

5. Би чамайг Кретэд үлдээсэн учир нь чи дутуу зүйлийг гүйцээж, миний чамд зааварласны дагуу хот болгонд ахлагчдыг томилохын тулд юм.

6. Ахлагч хүн гэм зэмгүй, нэг эхнэрийн нөхөр, итгэгч хүүхдүүдтэй байх бөгөөд хүүхдүүд нь дураараа дургидаг, эсвэл тэрслүү хэмээн буруутгагдаагүй байх ёстой.

7. Юу гэвэл, харгалзагч нь Бурханы нярав учраас гэм зэмгүй, дур зоргоороо болон түргэн зантай биш, дарсанд шунахайрдаггүй, зодоонч биш, хялбар олз ашиг хайдаггүй,

8. харин зочломтгой, сайнд дуртай, ухаалаг, шударга, ариун, биеэ барьдаг байх ёстой бөгөөд

9. сургаалын дагуу итгэлт үгийг баримтлах ёстой. Тэгснээр тэр эрүүл сургаалаар ухуулах болон эсэргүүцэгч хүмүүсийн алдааг ойлгуулахын аль алинд нь чадвартай байх болно.

10. Учир нь олон тэрслүү хүмүүс, дэмий яригчид хийгээд мэхлэгчид, ялангуяа хөвч хөндөх ёслол үйлдэгсэд байдаг.

11. Тэд бузар олз ашгийн төлөө заах ёсгүй юмсыг зааж, айл өрхийг ч бүхэлд нь хөмрөн хаядаг учраас тэднийг дуугүй болгох ёстой.

12. Өөрсдийнх нь эш үзүүлэгч болох тэдний нэгэн хүн “Кретчүүд үргэлж худал ярьдаг хүмүүс, бузар араатнууд, залхуу ховдгууд юм” гэж хэлжээ.

13. Энэ гэрчлэл бол үнэн юм. Ийм учраас тэднийг хатуу зэмлэ. Ингэснээр тэд итгэл дотор эрүүл байн,

14. иудейчүүдийн үлгэр домгууд болон үнэнийг огоорогч хүмүүсийн тушаалуудад анхаарлаа хандуулахгүй болно.

15. Цэврийн хувьд бүх юм цэвэр ажээ. Харин бузартсан болоод итгэлгүй хүмүүсийн хувьд юу ч цэвэр биш. Харин тэдний ухаан ба мөс чанар нь хоёулаа бузартсан байдаг.

16. Тэд Бурханыг мэднэ гэж шууд хүлээн зөвшөөрдөг атлаа бузар, дуулгаваргүй бөгөөд алив сайн үйлд зохисгүй байн, үйлсээрээ үгүйсгэдэг.

About Тит Chapter 1

Read Тит Chapter 1 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Тит in the New Testament. Continue reading with the chapter navigation above or explore the complete book.

Book Information

Book: Тит
Chapter: 1
Testament: New Testament

How to Read this Chapter

Use the Previous and Next Chapter buttons to continue reading Тит. You can also adjust the font size for comfortable reading and browse other books of the Bible using the navigation links.

https://www.youtube.com/watch?v=rzsT_Q3KLzE

More Resources

Continue Reading the Bible

Continue reading Тит Chapter 1 and explore every book, chapter and verse of the Holy Bible. Use the navigation links above and below to move through the Scriptures with ease.

Frequently Asked Questions

What is Тит Chapter 1?

Тит Chapter 1 is part of the Book of Тит in the Holy Bible.

Can I read this chapter online?

Yes. You can read the complete Тит Chapter 1 online for free with easy chapter navigation.

More Chapters from тит

  1. Тит Chapter 1
  2. Тит Chapter 2
  3. Тит Chapter 3
  4. Тит Chapter 2
  5. Тит Chapter 3

Explore More from Шинэ Гэрээ

  1. Иохан Chapter 5
  2. 1 Коринт Chapter 10
  3. Үйлс Chapter 27
  4. Еврей Chapter 7
  5. 1 Тимот Chapter 2
  6. Иохан Chapter 15
  7. Матай Chapter 10

Related Chapters & Readings

  1. Номлогчийн үгс Chapter 3
  2. Матай Chapter 16
  3. Зефаниа Chapter 1
  4. 2 Хаадын Chapter 8
  5. Дуулал Chapter 5
  6. Иов Chapter 35
  7. Дуулал Chapter 148
Share Your Love

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *