Дэд хууль Chapter 14

For English

Read Дэд хууль Chapter 14 Online

Read Дэд хууль Chapter 14 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Дэд хууль in the Old Testament. Browse every verse with easy chapter navigation, continue to the next chapter, or explore the complete Book of Дэд хууль and the Holy Bible online.

Choose a Chapter

Дэд хууль 14

Бүлэг 14

1. Та нар бол өөрсдийнхөө Бурхан ЭЗЭНий хөвгүүд юм. Үхэгсдийнхээ төлөө биеэ бүү зүс. Магнайныхаа үсийг бүү хус.

2. Чи бол ЭЗЭН Бурханыхаа ариун ард түмэн. ЭЗЭН дэлхий дээр байгаа бүх ард түмнүүдийн дотроос чамайг Өөрийнхөө өв, ард түмэн болгохоор сонгосон билээ.

3. Чи жигшмээр муухай юуг ч бүү ид.

4. Та нарын идэж болох амьтад нь үхэр, хонь, ямаа,

5. буга, зээр, улаан буга, зэрлэг ямаа, янгир, урт эвэртэй гөрөөс, аргаль юм.

6. Амьтдын дундаас туурай нь салаатай ац туурайтан, хивдэг ямар ч амьтдыг та нар идэж болно.

7. Харин хивдэг, эсвэл ац туурайтай амьтдын дотроос та нарын идэж болохгүй амьтан бол тэмээ, туулай, хадны дорго. Эдгээр амьтад хивдэг боловч салаа туурайгүй учир та нарт бузар бөгөөд

8. гахай бол ац туурайтан боловч хивдэггүй учир та нарт бузар болно. Та нар эдгээрийн махыг нь идэж болохгүй, хүүрт нь ч хүрч болохгүй.

9. Усан дотор байдаг сэрвээтэй, хайрстай бүхнийг та нар идэж болно.

10. Харин сэрвээгүй, хайрсгүй ямар ч амьтныг бүү ид. Энэ нь та нарт бузар болно.

11. Аливаа цэвэр шувууг та нар идэж болно.

12. Харин идэж болохгүй шувууд гэвэл бүргэд, тас, хар тас,

13. улаан шонхор, элээ, шонхрын төрөл,

14. хэрээний төрөл,

15. тэмээн хяруул, шар шувуу, цахлай, харцагын төрөл,

16. ууль, цагаан хүзүүт тас, цагаан ууль,

17. хотон, хүрэн шувуу, хар галуу,

18. өрөвтас, хөх дэглийн төрөл, өвөөлж, сарьсан багваахай юм.

19. Нисдэг хорхой шавьж бүхэн та нарт бузар болно. Тэдгээрийг бүү ид.

20. Харин аливаа цэвэр шувууг та нар идэж болно.

21. Та нар бол ЭЗЭН Бурханыхаа ариун ард түмэн. Тиймээс аливаа үхсэн амьтныг бүү ид. Харин та нар түүнийг өөрийнхөө хотод суудаг харийн хүнд өгөөд идүүлэх, эсвэл гаднын хүнд худалдаж болно. Чи ишгийг эхийнх нь сүүнд бүү чана.

22. Чи жил бүр талбайнхаа ургацын аравны нэгийг заавал өргө.

23. ЭЗЭН Бурханаасаа үргэлж айн эмээхийг сурахын тулд ЭЗЭН Бурханыхаа өмнө, ЭЗЭН нэрээ тавихаар сонгож авсан тэр газарт чи үр тариа, шинэ дарс, тосныхоо аравны нэгийг, мал сүргийнхээ ууган төлийг идэх ёстой.

24. Хэрэв чиний Бурхан ЭЗЭН нэрээ тавихаар сонгож авсан газар нь чамаас хэтэрхий хол учраас чиний явах зам бэрхтэй болж ЭЗЭН Бурханыхаа ивээсэн зүйлийг чи аваачиж чадахгүй бол

25. түүнийгээ мөнгөөр солиод, тэр мөнгөө гартаа бариад, ЭЗЭН Бурханыхаа сонгож авсан тэр газар уруу хүрч оч.

26. Тэгээд чи сэтгэлдээ хүссэн зүйлээ мөнгөөрөө худалдаж авч болно. Үхэр, эсвэл хонь, эсвэл дарс, эсвэл хатуу ундаа юм уу, аль сэтгэлдээ хүссэн зүйлээ авч болно. Чи болон чиний гэр бүл тэнд ЭЗЭН Бурханыхаа өмнө хооллож, хөөрөн баясах болно.

27. Танай хотод амьдран суудаг левичүүд бол та нарын дунд хувь ч үгүй, өв ч үгүй учир та нар левичүүдийг бүү орхи.

28. Гурван жил тутамд жилийн эцсээр, тэр жилийнхээ ургацын аравны нэгийг бүрэн гаргаж, хот дотроо хадгал.

29. Тэгээд та нарын дунд хувь ч үгүй, өв ч үгүй левичүүдийг болон хотын дотор суудаг харийн хүн, өнчин, бэлэвсэн хүмүүсийг ирүүлж, хооллон цатга. Тэгвэл ЭЗЭН Бурхан чинь чиний гараараа хийдэг бүх үйлсэд чамайг ивээх болно.

About Дэд хууль Chapter 14

Read Дэд хууль Chapter 14 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Дэд хууль in the Old Testament. Continue reading with the chapter navigation above or explore the complete book.

Book Information

Book: Дэд хууль
Chapter: 14
Testament: Old Testament

How to Read this Chapter

Use the Previous and Next Chapter buttons to continue reading Дэд хууль. You can also adjust the font size for comfortable reading and browse other books of the Bible using the navigation links.

https://www.youtube.com/watch?v=rzsT_Q3KLzE

More Resources

Continue Reading the Bible

Continue reading Дэд хууль Chapter 14 and explore every book, chapter and verse of the Holy Bible. Use the navigation links above and below to move through the Scriptures with ease.

Frequently Asked Questions

What is Дэд хууль Chapter 14?

Дэд хууль Chapter 14 is part of the Book of Дэд хууль in the Holy Bible.

Can I read this chapter online?

Yes. You can read the complete Дэд хууль Chapter 14 online for free with easy chapter navigation.

More Chapters from дэд хууль

  1. Дэд хууль Chapter 28
  2. Дэд хууль Chapter 31
  3. Дэд хууль Chapter 12
  4. Дэд хууль Chapter 34
  5. Дэд хууль Chapter 32
  6. Дэд хууль Chapter 27
  7. Дэд хууль Chapter 21

Explore More from Хуучин Гэрээ

  1. Нехемиа Chapter 6
  2. Иов Chapter 39
  3. Езра Chapter 5
  4. Иеремиа Chapter 36
  5. Езекиел Chapter 27
  6. Исаиа Chapter 29
  7. Даниел Chapter 3

Related Chapters & Readings

  1. Иов Chapter 3
  2. Дуулал Chapter 36
  3. Еврей Chapter 3
  4. 1 Самуел Chapter 7
  5. Шүүгчид Chapter 20
  6. 2 Петр Chapter 2
  7. Езекиел Chapter 34
Share Your Love

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *