Дэд хууль Chapter 10

For English

Read Дэд хууль Chapter 10 Online

Read Дэд хууль Chapter 10 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Дэд хууль in the Old Testament. Browse every verse with easy chapter navigation, continue to the next chapter, or explore the complete Book of Дэд хууль and the Holy Bible online.

Choose a Chapter

Дэд хууль 10

Бүлэг 10

1. Тэгэхэд ЭЗЭН надад “Чи түрүүчийнх шигээ хоёр чулуун хавтанг засаж янзлаад, уулан дээр Над уруу хүрч ир. Бас нэгэн модон авдар хий.

2. Чиний буталсан түрүүчийн хавтангууд дээр байсан үгсийг Би тэр хавтан дээр бичье. Чи түүнийг тэр авдартаа хий” гэв.

3. Би хуайс модоор нэг авдар хийж, түрүүчийнх шигээ хоёр чулуун хавтанг засаж янзлан, түүнийгээ гартаа бариад уул уруу гарсан.

4. Чуулган болсон тэр өдөр ЭЗЭН уулан дээр галын дундаас та нарт хандаж айлдсан Арван Хуулиа түрүүчийн адил хавтангууд дээр бичээд, түүнийгээ надад өгсөн билээ.

5. Тэгээд би буцаж, уулаас буугаад, ЭЗЭНий надад тушаасан ёсоор нөгөөх хавтангуудаа өөрийнхөө хийсэн авдарт хийсэн бөгөөд хавтангууд одоо ч тэндээ байгаа.

6. (Израилийн хөвгүүд Беерот Бене-Иааканаас, Мосера уруу хөдөлсөн билээ. Аарон тэнд үхэж, түүнийг тэнд оршуулсан. Түүний хүү Елеазар оронд нь тахилч болж үйлчилсэн.

7. Тэд тэндээсээ Гудгода уруу хөдөлж, мөн цааш Гудгодагаас хөдөлж, горхи элбэгтэй Иотбатад хүрч ирсэн билээ.

8. Тэр үед ЭЗЭН Леви овгийнхныг ЭЗЭНий гэрээний авдрыг зөөлгөхийн тулд, Түүнд зарагдаж, Түүний нэрээр энэ өдрийг хүртэл ерөөл хийлгэхээр ЭЗЭНий өмнө зогсоохын тулд тусгаарласан.

9. Тиймээс левичүүд ах дүүсийнхээ дунд хувь ч үгүй, өв ч үгүй. Чиний Бурхан ЭЗЭН тэдэнд айлдсан ёсоор ЭЗЭН тэдний өв юм.)

10. Би урьдын адил уулан дээр дөчин өдөр, дөчин шөнө байсан. ЭЗЭН тэр үед ч бас намайг сонссон бөгөөд чамайг устгах хүсэлгүй байсан.

11. Тэгээд ЭЗЭН надад хандан “Чи бос. Миний тэдэнд өгөхөөр өвөг дээдэст нь тангарагласан газар уруу тэднийг аваачиж, эзэмшүүлэхийн тулд энэ ард түмнийг тэргүүлэн аян замаа цааш үргэлжлүүл” гэж айлдсан билээ.

12. Израиль аа! Чиний Бурхан ЭЗЭН чамаас юуг шаарддаг вэ? Зөвхөн ЭЗЭН Бурханаасаа айн эмээхийг, Түүний бүх замаар явахыг, Түүнийг хайрлан, бүх зүрх, бүх сэтгэлээрээ ЭЗЭН Бурхандаа үйлчлэхийг болон

13. чиний сайн сайхны төлөө өнөөдөр миний чамд тушааж байгаа ЭЗЭНий зарлиг, тушаалыг дагаж мөрдөхийг шаарддаг бус уу?

14. Тэнгэр хийгээд хамгийн дээд тэнгэр, бас газар дэлхий, түүн дээр байгаа бүхэн чиний Бурхан ЭЗЭНийх юм.

15. Гэсэн ч ЭЗЭН зөвхөн чиний өвөг дээдсийг хайрлахаар таашаан соёрхож, тэдний үр удмынхан болох та нарыг өнөөдрийнхтэй адил бүх ард түмнүүдийн дээгүүр сонгож авсан.

16. Тиймээс та нар зүрхэндээ хөвч хөндүүлж, цаашид хөшүүн хүзүү бүү гарга.

17. Та нарын Бурхан ЭЗЭН бол бурхдын Бурхан, эздийн Эзэн, агуу их, хүчирхэг, аймшигт Бурхан. Тэрээр хүнийг алагчилдаг ч үгүй, хээл хахууль авдаг ч үгүй.

18. Тэрээр өнчин, бэлэвсэн эмэгтэйн төлөө шударга ёсыг тогтоон, харийн хүнд хоол хүнс, хувцас хунар өгч Өөрийн хайраа харуулдаг.

19. Та нар Египетэд харийн хүн байсан. Тийм учраас та нар харийн хүнийг хайрла.

20. ЭЗЭН Бурханаасаа айн эмээж, Түүнд зарагдан, Түүнээс зууран, Түүний нэрээр тангарагла.

21. Тэр бол чиний магтаал, Тэр бол чиний Бурхан. Тэрээр чиний нүдээрээ үзсэн тийм агуу их, сүрдмээр зүйлсийг чиний төлөө үйлдсэн.

22. Египетэд хүрч очсон чиний өвөг дээдэс ердөө далуулаа байсан бол ЭЗЭН Бурхан чинь одоо чамайг тэнгэрийн одод мэт олон болгожээ.

About Дэд хууль Chapter 10

Read Дэд хууль Chapter 10 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Дэд хууль in the Old Testament. Continue reading with the chapter navigation above or explore the complete book.

Book Information

Book: Дэд хууль
Chapter: 10
Testament: Old Testament

How to Read this Chapter

Use the Previous and Next Chapter buttons to continue reading Дэд хууль. You can also adjust the font size for comfortable reading and browse other books of the Bible using the navigation links.

https://www.youtube.com/watch?v=rzsT_Q3KLzE

More Resources

Continue Reading the Bible

Continue reading Дэд хууль Chapter 10 and explore every book, chapter and verse of the Holy Bible. Use the navigation links above and below to move through the Scriptures with ease.

Frequently Asked Questions

What is Дэд хууль Chapter 10?

Дэд хууль Chapter 10 is part of the Book of Дэд хууль in the Holy Bible.

Can I read this chapter online?

Yes. You can read the complete Дэд хууль Chapter 10 online for free with easy chapter navigation.

More Chapters from дэд хууль

  1. Дэд хууль Chapter 14
  2. Дэд хууль Chapter 31
  3. Дэд хууль Chapter 28
  4. Дэд хууль Chapter 12
  5. Дэд хууль Chapter 32
  6. Дэд хууль Chapter 27
  7. Дэд хууль Chapter 24

Explore More from Хуучин Гэрээ

  1. 2 Шастир Chapter 24
  2. Дуулал Chapter 137
  3. 2 Шастир Chapter 22
  4. Иеремиа Chapter 4
  5. Иошуа Chapter 21
  6. Дуулал Chapter 129
  7. Дэд хууль Chapter 6

Related Chapters & Readings

  1. Исаиа Chapter 26
  2. Иеремиа Chapter 9
  3. Шүүгчид Chapter 21
  4. Иеремиа Chapter 48
  5. Езекиел Chapter 35
  6. Нахум Chapter 1
  7. Дуулал Chapter 39
Share Your Love

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *