Исаиа Chapter 52

For English

Read Исаиа Chapter 52 Online

Read Исаиа Chapter 52 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Исаиа in the Old Testament. Browse every verse with easy chapter navigation, continue to the next chapter, or explore the complete Book of Исаиа and the Holy Bible online.

Choose a Chapter

A+ A A-

Исаиа 52

Бүлэг 52

1. Сэрэгтүн, сэрэгтүн. Сион оо.Өөрийгөө хүч чадлаар хувцаслагтун.Ариун хот Иерусалим аа. Үзэсгэлэнт хувцсаа өмс.Учир нь цаашид хөвч хөндүүлээгүй болон бузар нь чам уруу ирэхгүй.

2. Шороогоо гөвөгтүн. Босоцгоо. Олзлогдсон Иерусалим аа.Сионы олзлогдсон охин оо. Хүзүүнийхээ гинжийг тайлагтун.

3. ЭЗЭН ингэж айлдаж байна. “Чамайг үнэгүй худалдсан байсан. Чамайг мөнгөгүйгээр аварна”.

4. Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Миний ард түмэн анх Египет уруу амьдрахаар очсон. Дараа нь ассиричууд тэднийг учир шалтгаангүйгээр дарлав.

5. Тиймээс одоо энд Надад юу байгаа вэ?” гэж ЭЗЭН айлдав. “Миний ард түмнийг шалтгаангүйгээр аваачсан нь харагдаж байна. Тэднийг захирч буй хүмүүс нь улилдан, бүх өдөржингөө Миний нэрийг үргэлж доромжилдог” гэж ЭЗЭН айлдав.

6. “Ийм учраас Миний ард түмэн Миний нэрийг мэдэх болно. Тийм учраас тэр өдөр «Би энд байна» гэж айлдагч нь Би юм”.

7. Энх амгаланг тунхаглаж,аз жаргалын сайн мэдээг авчран,авралыг зарлаж,“Чиний Бурхан хаанчилна” гэж Сионд өгүүлэхсайн мэдээг дэлгэрүүлэгчийн хөл нь уулсын дээр ямар үзэсгэлэнтэй вэ?

8. Сонсогтун. Харуулууд чинь дуугаа өргөн, баяр хөөртэйгөөр хамтдаа уухайлна.ЭЗЭН Сионыг дахин сэргээх үед тэд өөрсдийн нүдээр үзэх болно.

9. Иерусалимын нурсан балгаснууд аа. Хамт дуулж, баясан хашхирцгаа.Учир нь ЭЗЭН Өөрийн ард түмнээ тайвшруулж, Иерусалимыг аварсан.

10. ЭЗЭН Өөрийн ариун мутрыг бүх үндэстнүүдийн өмнө илэрхийлэв.Дэлхийн бүх хязгаар бидний Бурханы авралыг үзнэ.

11. Явагтун, явагтун. Тэндээс гарагтун!Бузар юманд бүү хүрэгтүн!Түүний дундаас гарагтун!ЭЗЭНий савнуудыг тээгчид ээ, өөрсдийгөө ариусгагтун!

12. Харин та нар бүү яарч гар, оргодол мэт бүү зугтагтун.Учир нь ЭЗЭН та нарын өмнө явна.Израилийн Бурхан та нарын ар талыг хамгаална.

13. Үзэгтүн,Миний зарц ухаалгаар үйлдэнэ.Тэр өргөмжлөгдөж,хүндэтгэгдэн үлэмж магтагдана.

14. Түүний төрх нь аливаа хүнийхээс,Түүний хэлбэр нь хүний хөвгүүдийнхээс илүүгээр зэрэмдэг байсан учраасолон хүмүүс чамайг үзээд хирдхийв.

15. Ийнхүү Тэр нь олон үндэстнийг бутарган,Түүнээс болж хаад амаа хамхина.Учир нь тэдэнд хэлээгүй юмыг тэд харж,тэдэнд сонсгоогүй юмыг тэд ойлгоно.

About Исаиа Chapter 52

Read Исаиа Chapter 52 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Исаиа in the Old Testament. Continue reading with the chapter navigation above or explore the complete book.

Book Information

Book: Исаиа
Chapter: 52
Testament: Old Testament

How to Read this Chapter

Use the Previous and Next Chapter buttons to continue reading Исаиа. You can also adjust the font size for comfortable reading and browse other books of the Bible using the navigation links.

https://www.youtube.com/watch?v=rzsT_Q3KLzE

More Resources

Continue Reading the Bible

Continue reading Исаиа Chapter 52 and explore every book, chapter and verse of the Holy Bible. Use the navigation links above and below to move through the Scriptures with ease.

Frequently Asked Questions

What is Исаиа Chapter 52?

Исаиа Chapter 52 is part of the Book of Исаиа in the Holy Bible.

Can I read this chapter online?

Yes. You can read the complete Исаиа Chapter 52 online for free with easy chapter navigation.

More Chapters from исаиа

  1. Исаиа Chapter 19
  2. Исаиа Chapter 17
  3. Исаиа Chapter 6
  4. Исаиа Chapter 2
  5. Исаиа Chapter 15
  6. Исаиа Chapter 11
  7. Исаиа Chapter 3

Explore More from Хуучин Гэрээ

  1. Тооллого Chapter 6
  2. 1 Самуел Chapter 31
  3. Иошуа Chapter 3
  4. Дуулал Chapter 123
  5. 1 Самуел Chapter 7
  6. Шүүгчид Chapter 18
  7. Иов Chapter 10

Related Chapters & Readings

  1. Гэтлэл Chapter 23
  2. 1 Тимот Chapter 3
  3. Илчлэлт Chapter 19
  4. Дуулал Chapter 91
  5. 1 Самуел Chapter 10
  6. Иеремиа Chapter 48
  7. Естер Chapter 4
Share Your Love

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *