Read Сургаалт үгс Chapter 8 Online
Read Сургаалт үгс Chapter 8 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Сургаалт үгс in the Old Testament. Browse every verse with easy chapter navigation, continue to the next chapter, or explore the complete Book of Сургаалт үгс and the Holy Bible online.
Choose a Chapter
Сургаалт үгс 8
Бүлэг 8
1. Мэргэн ухаан нь дууддаггүй гэж үү?Оюун ухаан нь дуугаа өндөрсгөдөггүй гэж үү?
2. Замын дэргэдэх өндөрлөгийн орой дээр,Жимүүд нийлэх газарт тэр зогсож байдаг.
3. Дааман хаалгануудын дэргэд, хот уруу орох газарт,Хаалгануудын үүдэнд ч тэр чангаар хашхирна.
4. Ингэхдээ “Хүмүүс ээ, та нарыг би дуудаж байна.Миний дуу хоолой хүний хөвгүүдэд хандаж байна.
5. Гэнэн хүмүүс ээ, эрүүл саруул ухааныг ойлгогтун.Мунхаг хүмүүс ээ, мэргэн ухааныг мэдэгтүн.
6. Сонсогтун, учир нь би сурвалжит зүйлсийг ярина.Би зөв зүйлсийг ярихаар амаа нээх болно.
7. Учир юу хэмээвэл миний ам үнэнийг өгүүлдэг.Харин хорон санааг миний уруул жигшдэг билээ.
8. Амнаас минь гарах үг бүр шударга зөв бөгөөдТэр үгсийн дотор мурийж хазайсан хийгээд гажсан юм огт үгүй билээ.
9. Үгс маань ухаарагч нэгэнд тов тодорхой бөгөөдМэдлэгийг олж авагсдад зөв юм.
10. Цалин цагаан мөнгийг бус, харин миний зааврыг авагтун.Шилж авсан алтнаас мэдлэгийг авсан нь дээр.
11. Учир нь мэргэн ухаан нь бадмааргаас ч илүү үнэтэй.Хүсэж болох ямар ч зүйлсийг түүнтэй зүйрлэхийн аргагүй.
12. Мэргэн ухаан болох би эрүүл саруул ухаантай хамт оршдог баМэдлэг хийгээд хэрсүү ухааныг олдог.
13. ЭЗЭНээс эмээхүй бол хорон мууг үзэн ядах явдал юм.Бардамнал, ихэмсэг зан, хорон муу зам ба гажсан амыг би жигшдэг.
14. Зөвлөгөө хийгээд эрүүл саруул мэргэн ухаан нь минийх.Би болбоос оюун ухаан мөн.Хүч нь минийх.
15. Хаад надаар хаанчилдаг.Захирагч нар надаар шударга байдлыг тогтоодог.
16. Тайж нар болон язгууртнууд,Зөвөөр шүүдэг бүх хүмүүс надаар захирдаг.
17. Намайг хайрлагсдыг би хайрлана.Намайг хичээнгүйлэн хайдаг нь намайг олно.
18. Баялаг, алдар суу, үргэлжид байх хөрөнгө болон шударга зөв нь надад байгаа.
19. Миний үр жимс алтнаас ч,Тэр ч байтугай шижир алтнаас ч илүү дээр.Миний үр ашиг нь цалин цагаан мөнгөнөөс ч илүү дээр.
20. Би шударга зөвийн замаар, шударга байдлын жимээр явдаг.
21. Энэ нь намайг хөрөнгөөрөө хайрлагсдад ивээлийг хүртээх бөгөөдТэдний эрдэнэсийн санг дүүргэхийн тулд юм.
22. Эрт цагийн ажлаасаа өмнө, замынхаа эхэнд ЭЗЭН намайг эзэмшсэн.
23. Өнө мөнхөөс, газрын цаг хугацааны эхлэлээс би тогтоогдсон байсан.
24. Хөлгүй гүн ба усаар бялхах булаг байхгүй байхад би бий болсон.
25. Уулсыг босгохоос өмнө хийгээд толгодын өмнө би бий болсон.
26. Газар дэлхий болон талыг хийгээдЕртөнцийн анхны тоосонцрыг ч Тэр бүтээгээгүй байхадБи бий болсон юм.
27. Тэр тэнгэрийг бүтээж,гүний гадаргуу дээр хил хязгаарыг нь тогтооходБи тэнд байсан
28. Тэр дээр нь огторгуйг тогтоох үед, мөн гүний булгууд бий болоход,
29. Ус нь Түүний тушаалыг зөрчихгүй байхын тулд тэнгист хил хязгаарыг нь тогтоож өгөхөд,Газрын үндэс суурийг тэмдэглэн тогтоох үед би тэнд байсан юм.
30. Тэгэхэд би Түүний хажууд бүтээгч болжБи Түүний өдөр тутмын баяр бахдал байсан бөгөөдТүүний өмнө үргэлж баярлаж байв.
31. Түүний газар болох дэлхийд баярлан,Хүмүүсийн хөвгүүдээр бахдан байв.
32. Иймээс хөвгүүд минь, намайг сонсогтун.Учир нь миний замыг сахигсад ерөөлтэй еэ.
33. Сургамжийг дагаж, ухаантай бологтун.Тэдгээрийг бүү үл тоомсорло.
34. Хаалганы минь дэргэд өдөр бүр харуулдан,Үүдний минь дэргэд хүлээж, намайг сонсдог хүн ерөөлтэй еэ.
35. Учир нь намайг ологч нь амийг олж,ЭЗЭНээс тааллыг нь хүртэнэ.
36. Харин намайг алдагч нь өөрийгөө хорлоно.Намайг үзэн ядагч бүхэн нь үхлийг хайрлагч болой” гэв.
About Сургаалт үгс Chapter 8
Read Сургаалт үгс Chapter 8 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Сургаалт үгс in the Old Testament. Continue reading with the chapter navigation above or explore the complete book.
Book Information
Book: Сургаалт үгс
Chapter: 8
Testament: Old Testament
How to Read this Chapter
Use the Previous and Next Chapter buttons to continue reading Сургаалт үгс. You can also adjust the font size for comfortable reading and browse other books of the Bible using the navigation links.
More Resources
Continue Reading the Bible
Continue reading Сургаалт үгс Chapter 8 and explore every book, chapter and verse of the Holy Bible. Use the navigation links above and below to move through the Scriptures with ease.
Frequently Asked Questions
What is Сургаалт үгс Chapter 8?
Сургаалт үгс Chapter 8 is part of the Book of Сургаалт үгс in the Holy Bible.
Can I read this chapter online?
Yes. You can read the complete Сургаалт үгс Chapter 8 online for free with easy chapter navigation.
More Chapters from сургаалт-үгс
- Сургаалт үгс Chapter 22
- Сургаалт үгс Chapter 10
- Сургаалт үгс Chapter 7
- Сургаалт үгс Chapter 30
- Сургаалт үгс Chapter 25
- Сургаалт үгс Chapter 18
- Сургаалт үгс Chapter 6
Explore More from Хуучин Гэрээ
- Исаиа Chapter 6
- Дуулал Chapter 35
- Дуулал Chapter 94
- Зехариа Chapter 2
- Тооллого Chapter 29
- 1 Самуел Chapter 4
- Иеремиа Chapter 11