Дэд хууль Chapter 27

For English

Read Дэд хууль Chapter 27 Online

Read Дэд хууль Chapter 27 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Дэд хууль in the Old Testament. Browse every verse with easy chapter navigation, continue to the next chapter, or explore the complete Book of Дэд хууль and the Holy Bible online.

Choose a Chapter

Дэд хууль 27

Бүлэг 27

1. Мосе болон Израилийн ахмадууд ард түмэнд хандаж тушаасан нь—Өнөөдөр миний та нарт тушааж байгаа бүх тушаалыг сахь.

2. Та нар ЭЗЭН Бурханыхаа чамд өгч буй газар уруу орохоор Иорданыг гатлах өдрөө том чулуунууд босгож, шохойгоор буд.

3. Чи Иорданыг гатлах үедээ энэ хуулийн бүх үгсийг тэр чулуунууд дээрээ бич. Тэгвэл өвөг дээдсийн чинь Бурхан ЭЗЭНээс чамд амласны дагуу чиний Бурхан ЭЗЭНий чамд өгч буй сүү балаар бялхсан тэр газарт чи орох болно.

4. Та нар Иорданыг гаталж гараад, өнөөдөр миний чамд тушааж байгаачлан тэдгээр чулууг Ебал уулан дээр босгоод, шохойгоор буд.

5. Тэгээд чи өөрийн Бурхан ЭЗЭНд зориулан чулуугаар тахилын ширээ босго. Түүндээ ямар ч төмөр бүү хүргэ.

6. Чи засаагүй чулуугаар ЭЗЭН Бурханыхаа тахилын ширээг босгож, түүн дээр ЭЗЭН Бурхандаа шатаалт тахил өргө.

7. Мөн эвийн тахил өргөж, тэндээ идэж уун, ЭЗЭН Бурханыхаа өмнө баясан цэнгэцгээ.

8. Чи тэдгээр чулуунууд дээр энэ хуулийн бүх үгийг маш тодоор бич гэв.

9. Тэгээд Мосе тахилч левичүүдтэй хамт бүх Израильд хандан—Израиль аа, чимээгүй, сонс! Чи өнөөдрөөс ЭЗЭН Бурханыхаа ард түмэн боллоо.

10. Тиймээс өөрийн Бурхан ЭЗЭНий үгийг дуулгавартай дагаж, миний өнөөдөр чамд тушааж буй Түүний тушаал зарлигийг мөрд гэв.

11. Мосе мөн тэр өдөр ард түмэнд тушаан—

12. Та нар Иорданыг гаталж гараад, Симеон, Леви, Иуда, Иссахар, Иосеф, Бениамин овгууд нь ард түмнийг ерөөхөөр Геризим уулан дээр зогсож,

13. Реубен, Гад, Ашер, Зебулун, Дан, Нафтали овгууд нь хараал хийхээр Ебал уулан дээр зогсоно.

14. Левичүүд бүх Израиль хүмүүст хандан чанга дуугаар

15. “Урчуудын сийлсэн, эсвэл цутгасан шүтээнийг ЭЗЭН жигшдэг бөгөөд түүнийг хийж, нууцаар босгогч хүн нь хараагдсан” гэхэд бүх ард түмэн хариуд нь “Амен” гэнэ.

16. “Эцэг эхээ хүндэлдэггүй хүн нь хараагдсан” гэхэд бүх ард түмэн “Амен” гэнэ.

17. “Хөршийнхөө шавыг хөдөлгөдөг хүн нь хараагдсан” гэхэд бүх ард түмэн “Амен” гэнэ.

18. “Сохор хүнийг замаас нь төөрүүлэгч хүн нь хараагдсан” гэхэд бүх ард түмэн “Амен” гэнэ.

19. “Харийн хүн, өнчин хүн, бэлэвсэн эмэгтэйг хилс шүүгч хүн нь хараагдсан” гэхэд бүх ард түмэн “Амен” гэнэ.

20. “Эцгийнхээ эхнэртэй унтаж, эцгийнхээ хормойг сөхөгч хүн нь хараагдсан” гэхэд бүх ард түмэн “Амен” гэнэ.

21. “Аливаа мал адгуустай явалдагч хүн нь хараагдсан” гэхэд бүх ард түмэн “Амен” гэнэ.

22. “Өөрийн эгч дүү буюу эцгийнхээ, эсвэл эхийнхээ охинтой унтдаг хүн нь хараагдсан” гэхэд бүх ард түмэн “Амен” гэнэ.

23. “Хадам эхтэйгээ унтдаг хүн нь хараагдсан” гэхэд бүх ард түмэн “Амен” гэнэ.

24. “Хөршөө нууцаар алдаг хүн нь хараагдсан” гэхэд бүх ард түмэн “Амен” гэнэ.

25. “Гэмгүй хүнийг алахаар хахууль авагч хүн нь хараагдсан” гэхэд бүх ард түмэн “Амен” гэнэ.

26. “Энэ хуулийн бүх үгийг үйлдэн гүйцэтгэдэггүй хүн нь хараагдсан” гэхэд бүх ард түмэн “Амен” гэнэ.

About Дэд хууль Chapter 27

Read Дэд хууль Chapter 27 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Дэд хууль in the Old Testament. Continue reading with the chapter navigation above or explore the complete book.

Book Information

Book: Дэд хууль
Chapter: 27
Testament: Old Testament

How to Read this Chapter

Use the Previous and Next Chapter buttons to continue reading Дэд хууль. You can also adjust the font size for comfortable reading and browse other books of the Bible using the navigation links.

https://www.youtube.com/watch?v=rzsT_Q3KLzE

More Resources

Continue Reading the Bible

Continue reading Дэд хууль Chapter 27 and explore every book, chapter and verse of the Holy Bible. Use the navigation links above and below to move through the Scriptures with ease.

Frequently Asked Questions

What is Дэд хууль Chapter 27?

Дэд хууль Chapter 27 is part of the Book of Дэд хууль in the Holy Bible.

Can I read this chapter online?

Yes. You can read the complete Дэд хууль Chapter 27 online for free with easy chapter navigation.

More Chapters from дэд хууль

  1. Дэд хууль Chapter 14
  2. Дэд хууль Chapter 31
  3. Дэд хууль Chapter 28
  4. Дэд хууль Chapter 12
  5. Дэд хууль Chapter 32
  6. Дэд хууль Chapter 24
  7. Дэд хууль Chapter 23

Explore More from Хуучин Гэрээ

  1. Иеремиа Chapter 4
  2. 2 Самуел Chapter 20
  3. Эхлэл Chapter 24
  4. Дэд хууль Chapter 30
  5. Даниел Chapter 4
  6. Иеремиа Chapter 7
  7. Гэтлэл Chapter 16

Related Chapters & Readings

  1. Иеремиа Chapter 34
  2. Исаиа Chapter 19
  3. Нехемиа Chapter 10
  4. 2 Шастир Chapter 12
  5. Левит Chapter 10
  6. Эхлэл Chapter 42
  7. Үйлс Chapter 19
Share Your Love

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *