Дэд хууль Chapter 22

For English

Read Дэд хууль Chapter 22 Online

Read Дэд хууль Chapter 22 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Дэд хууль in the Old Testament. Browse every verse with easy chapter navigation, continue to the next chapter, or explore the complete Book of Дэд хууль and the Holy Bible online.

Choose a Chapter

Дэд хууль 22

Бүлэг 22

1. Хэрэв чи ах дүүгийн чинь үхэр, хонь төөрч явааг харвал хайхралгүй бүү өнгөрөө. Харин чи түүнийг ах дүүдээ заавал буцаан хүргэж өг.

2. Хэрвээ ах дүү чинь чамаас хол, эсвэл чи түүнийг мэдэхгүй байвал чи тэр малыг гэртээ авчраад, ах дүү чинь хайж иртэл нь өөртөө байлгаж байгаад, түүнд буцааж өг.

3. Илжиг ч байсан буцааж өг, хувцас хунар ч байсан буцааж өг. Ах дүүгийнхээ аливаа алдагдсан зүйлийг олбол чи тийнхүү буцаан өгч бай. Хайхралгүй бүү өнгөрөө.

4. Ах дүүгийн чинь илжиг, эсвэл үхэр замд унасан байхыг харвал хайхралгүй бүү өнгөр. Ах дүүдээ түүнийг түшиж босгоход нь заавал тусал.

5. Эмэгтэй нь эрэгтэй хүний хувцсыг бүү өмс. Эрэгтэй нь ч эмэгтэй хүний хувцсыг бүү өмс. Тэгсэн хэн бүхэн ЭЗЭН Бурханыхаа жигшлийг төрүүлэх болно.

6. Хэрэв явах замд чинь модон дээр, эсвэл газарт ангаахай юм уу өндөгтэй үүр байж, ангаахай эсвэл өндгөө дарсан эх шувуу дайралдвал эх болон ангаахайг хамтад нь бүү ав!

7. Чи эхийг нь заавал явуул. Харин ангаахайг нь өөртөө авч болно. Тэгвэл чи сайн сайхан байж, урт насална.

8. Чи шинэ байшин барихдаа дээвэр дээрээ хашлага хий. Хэн нэгэн хүн чиний байшин дээрээс унаж, цус урссан гэм нь гэрт чинь оногдуузай.

9. Усан үзмийн цэцэрлэгтээ хоёр өөр төрлийн үр бүү тарь. Хэрэв тэгвэл чиний тарьсан үрээс ургасан жимс, усан үзмийн цэцэрлэгийн ургац бүгд бохирдоно.

10. Чи газар хагалахдаа үхэр, илжиг хоёрыг нэг анжсанд бүү хөллө.

11. Ноос маалинга хоёрыг хольж нэхсэн хувцас бүү өмс.

12. Өмсдөг гадуур хувцасныхаа дөрвөн өнцөгт нь бүч хий.

13. Хэрэв хэн нэгэн хүн эхнэр авч, түүнтэйгээ унтаад, түүнд дургүй болж,

14. “Би энэ хүүхнийг авсан. Харин түүнтэй унтаад би түүний онгоны шинж тэмдгийг олж мэдсэнгүй” хэмээн гүтгэн, нэрийг нь гутаавал,

15. тэр бүсгүйн эцэг эх нь бүсгүйн онгон байсны тэмдгийг авч гараад, хотын дааман хаалганы дэргэдэх ахмадууд дээр очиж,

16. бүсгүйн эцэг нь ахмадуудад хандан “Би охиноо энэ хүнд эхнэр болгон өгсөн билээ. Гэтэл тэр дургүйцэн,

17. «Би чиний охины онгоны шинж тэмдгийг олж мэдсэнгүй» хэмээн түүнийг гүтгэсэн. Гэтэл хар! Миний охины онгоны шинж тэмдэг энэ байна” гэж хэлээд эцэг эх нь хотын ахмадуудын өмнө хувцсыг нь дэлгэн үзүүлнэ.

18. Хотын ахмадууд тэр хүнийг барьж авч цээрлүүлнэ.

19. Тэр хүн Израилийн онгон бүсгүйн нэрийг гутаасан учир тэд түүнийг зуун мөнгөн шекелээр торгон, мөнгийг бүсгүйн эцэгт өгнө. Тэгээд мөнөөх бүсгүй түүний эхнэр нь хэвээрээ үлдэх болно. Тэр хүн насан туршдаа түүнээс салж болохгүй.

20. Харин тэр бүсгүйг онгон байгаагүй гэсэн түүний мэдүүлэг нь үнэн байвал,

21. бүсгүйг эцгийнх нь гэрийн үүдэн дээр аваачиж, хотынхон нь түүн уруу чулуу шидэж ал. Учир нь тэр бүсгүй эцгийнхээ гэрт садарлан самуурч Израильд шившигт хэрэг хийсэн. Чи өөрсдийнхөө дундаас бузар мууг ингэж зайлуул.

22. Хэрвээ хэн нэгэн эр гэрлэсэн эмэгтэйтэй унтаж байгаад баригдвал эмэгтэйтэй унтсан эр болон мөнөөх эмэгтэй хоёулаа үхвэл зохино. Та нар бузар мууг ингэж Израилиас зайлуулах ёстой.

23. Хэрэв хүнтэй сүй тавьсан онгон бүсгүйтэй өөр эрэгтэй хүн хотын дотор учраад, унтвал

24. та нар тэр хоёрыг хотын хаалганы гадна гаргаж, тэдэн уруу чулуу шидэж ал. Учир нь тэр бүсгүй хотын дотор байсан ч хашхираагүй. Тэр эр хөршийнхөө эхнэрийг хүчирхийлсэн. Чи өөрсдийнхөө дундаас бузар мууг ингэж зайлуул.

25. Хэрвээ хүнтэй сүй тавьсан бүсгүйтэй хэн нэгэн эр хөдөө хээр тааралдаад хүчиндсэн байвал зөвхөн тэр хүчиндсэн эрийг л алах ёстой.

26. Тэр бүсгүй алуулбал зохих нүгэлгүй учир түүнийг зүгээр орхи. Энэ нь хэн нэг хүн хөрш уруугаа дайран амийг нь хороосонтой адил хэрэг юм.

27. Учир нь тэр эр бүсгүйтэй хөдөө хээр тааралдах үед тэр сүйт бүсгүй хашхирсан ч гэсэн түүнийг аврах хэн ч байхгүй байсан.

28. Хэрвээ хэн нэгэн эр сүй тавиагүй, онгон бүсгүйтэй тааралдаж, түүнийг барьж аваад, унтаж байгаад баригдвал

29. түүнтэй унтсан тэр эр бүсгүйн эцэгт тавин мөнгөн шекел өгч, тэр бүсгүйг эхнэр болгон авах ёстой. Учир нь тэрээр бүсгүйг хүчирхийлсэн юм. Тэр насан туршдаа түүнээс салж болохгүй.

30. Хэн нэгэн хүн эцгийнхээ эхнэрийг авч, эцгийнхээ хормойг сөхөж болохгүй.

About Дэд хууль Chapter 22

Read Дэд хууль Chapter 22 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Дэд хууль in the Old Testament. Continue reading with the chapter navigation above or explore the complete book.

Book Information

Book: Дэд хууль
Chapter: 22
Testament: Old Testament

How to Read this Chapter

Use the Previous and Next Chapter buttons to continue reading Дэд хууль. You can also adjust the font size for comfortable reading and browse other books of the Bible using the navigation links.

https://www.youtube.com/watch?v=rzsT_Q3KLzE

More Resources

Continue Reading the Bible

Continue reading Дэд хууль Chapter 22 and explore every book, chapter and verse of the Holy Bible. Use the navigation links above and below to move through the Scriptures with ease.

Frequently Asked Questions

What is Дэд хууль Chapter 22?

Дэд хууль Chapter 22 is part of the Book of Дэд хууль in the Holy Bible.

Can I read this chapter online?

Yes. You can read the complete Дэд хууль Chapter 22 online for free with easy chapter navigation.

More Chapters from дэд хууль

  1. Дэд хууль Chapter 28
  2. Дэд хууль Chapter 14
  3. Дэд хууль Chapter 31
  4. Дэд хууль Chapter 12
  5. Дэд хууль Chapter 34
  6. Дэд хууль Chapter 32
  7. Дэд хууль Chapter 27

Explore More from Хуучин Гэрээ

  1. 1 Самуел Chapter 16
  2. Зехариа Chapter 6
  3. Езекиел Chapter 36
  4. Иошуа Chapter 23
  5. Сургаалт үгс Chapter 15
  6. Дэд хууль Chapter 5
  7. Езекиел Chapter 38

Related Chapters & Readings

  1. Номлогчийн үгс Chapter 4
  2. Үйлс Chapter 8
  3. Нахум Chapter 3
  4. Иуда Chapter 1
  5. Езекиел Chapter 25
  6. Үйлс Chapter 14
  7. Дуулал Chapter 82
Share Your Love

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *