Естер Chapter 4

For English

Read Естер Chapter 4 Online

Read Естер Chapter 4 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Естер in the Old Testament. Browse every verse with easy chapter navigation, continue to the next chapter, or explore the complete Book of Естер and the Holy Bible online.

Choose a Chapter

A+ A A-

Естер 4

Бүлэг 4

1. Мордехаи болсон бүх зүйлийг мэдээд, хувцсаа уран, таар углаж, үнсэн дээр хэвтэн, хотын дунд гарч чанга дуугаар гашуунаар уйлав.

2. Тэрээр хааны дааман хаалга хүртэл явав. Учир нь таар угласан хэн ч хааны дааман хаалгаар орох ёсгүй байв.

3. Хааны тушаал болон зарлиг хүрсэн муж бүхэнд иудейчүүд мацаг барин, уйлалдан орилж ихэд гашуудан, таар углаж, үнсэн дээр хэвтэв.

4. Тэгтэл Естерийн шивэгчид болон тайганууд ирж түүнд хэлэхэд, хатан ихэд зовон шаналав. Тэгээд тэр Мордехаин таарыг тайлуулахын тулд түүнд өмсгөх хувцас илгээсэн ч Мордехаи тэдгээрийг авсангүй.

5. Тэгэхэд Естер өөрийг нь халамжлуулахаар хааны томилсон түүний тайгануудаас Хатахыг дуудан, энэ нь юу болоод яагаад ийм юм болов гэдгийг мэдүүлэхээр түүнийг Мордехаи дээр оч гэж тушаав.

6. Тэгээд Хатах хааны дааман хаалганы өмнөх хотын талбай уруу Мордехаи дээр очив.

7. Мордехаи өөрт нь тохиолдсон бүхнийг болон Хаман иудейчүүдийг устгасны төлөө хааны сан хөмрөгт төлөхөөр амласан мөнгөний яг нарийн тоог түүнд хэлэв.

8. Мордехаи мөн түүнд тэднийг устгахын тулд Сусад гаргасан зарлигийн эх бичгийн хуулбарыг Естерт үзүүлж түүнд мэдэгдэхийн тулд өгч, түүнийг хаан уруу орж ивээлийг нь гуйж өөрийн ард түмнийхээ төлөө гуйхыг тушаав.

9. Тэгээд Хатах буцаж ирэн Мордехаин үгийг Естерт хэлэв.

10. Тэгэхэд Естер Хатахад хандаж, түүнийг Мордехаид ийн хариу хэлэхийг тушаав.—

11. Дуудагдаагүй ямар ч эрэгтэй, эмэгтэй хүн хааны дотоод ордонд орсон бол амьд үлдэхгүй, хаан очирт алтан таягаа түүн уруу сунгаагүй л бол тэр нь үхэх ёстой гэсэн ганц хууль байдаг гэдгийг хааны бүх зарц нар болон хааны мужуудын ард түмэн мэднэ. Тэгээд би эдгээр гучин хоногийн турш хаан дээр очихоор дуудагдаагүй байна.

12. Тэд Естерийн үгийг Мордехаид хэлэв.

13. Мордехаи Естерт ингэж хариул гэж тэдэнд хэлэв.—Хааны ордонд байгаа чи бүх иудейчүүдээс илүүгээр мултарч чадна гэж бүү сана.

14. Учир нь хэрэв чи энэ үед чимээгүй байвал иудейчүүд өөр газраас аврал болоод тусламж олж болох ч, чи болон чиний эцгийн гэр сөнөнө. Чиний хааны эрх дарханд хүрсэн нь энэ цагийн төлөө ч юм билүү, хэн мэдэх вэ?

15. Тэгэхэд Естер Мордехаид ингэж хариул гэж тэдэнд хэлэв.—

16. Явж, Сусад байгаа бүх иудейчүүдийг цуглуулж, миний төлөө мацаг барь! Шөнө ч, өдөр ч гурван хоногийн турш бүү ид, бүү уу. Би болон миний шивэгчид ч мөн ийм байдлаар мацаг барина. Энэ нь хуулийн дагуу биш ч би хаан дээр орно. Хэрэв би үхэх бол үхнэ.

17. Тэгээд Мордехаи явж Естерийн өөрт нь тушаасанчлан үйлдэв.

About Естер Chapter 4

Read Естер Chapter 4 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Естер in the Old Testament. Continue reading with the chapter navigation above or explore the complete book.

Book Information

Book: Естер
Chapter: 4
Testament: Old Testament

How to Read this Chapter

Use the Previous and Next Chapter buttons to continue reading Естер. You can also adjust the font size for comfortable reading and browse other books of the Bible using the navigation links.

https://www.youtube.com/watch?v=rzsT_Q3KLzE

More Resources

Continue Reading the Bible

Continue reading Естер Chapter 4 and explore every book, chapter and verse of the Holy Bible. Use the navigation links above and below to move through the Scriptures with ease.

Frequently Asked Questions

What is Естер Chapter 4?

Естер Chapter 4 is part of the Book of Естер in the Holy Bible.

Can I read this chapter online?

Yes. You can read the complete Естер Chapter 4 online for free with easy chapter navigation.

More Chapters from естер

  1. Естер Chapter 7
  2. Естер Chapter 1
  3. Естер Chapter 8
  4. Естер Chapter 2
  5. Естер Chapter 9
  6. Естер Chapter 5
  7. Естер Chapter 6

Explore More from Хуучин Гэрээ

  1. Дэд хууль Chapter 34
  2. Эхлэл Chapter 6
  3. Езекиел Chapter 21
  4. Эхлэл Chapter 17
  5. Дуулал Chapter 114
  6. Дуулал Chapter 145
  7. Дуулал Chapter 90

Related Chapters & Readings

  1. Иеремиа Chapter 29
  2. Дуулал Chapter 88
  3. Сургаалт үгс Chapter 3
  4. 1 Самуел Chapter 28
  5. Шүүгчид Chapter 6
  6. Амос Chapter 3
  7. Зехариа Chapter 8
Share Your Love

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *