Сургаалт үгс Chapter 10

For English

Read Сургаалт үгс Chapter 10 Online

Read Сургаалт үгс Chapter 10 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Сургаалт үгс in the Old Testament. Browse every verse with easy chapter navigation, continue to the next chapter, or explore the complete Book of Сургаалт үгс and the Holy Bible online.

Choose a Chapter

Сургаалт үгс 10

Бүлэг 10

1. Соломоны сургаалт үгс.Мэргэн хүү эцгийгээ баярлуулдаг бол мунхаг хүү эхдээ сэтгэлийн зовлон болдог.

2. Шударга бусаар олж авсан юмс ашгийг эс авчирна.Харин шударга зөв байдал үхлээс гэтэлгэдэг юм.

3. Шударга зөв хүний өлсөхийг ЭЗЭН эс тэвчдэг,Харин хар санаатны хүслэнг цааш түлхдэг.

4. Лазан гар ядуу зүдүүг авчирна,Хичээнгүй гар баян болгоно.

5. Ухаант хүү ургацаа цагт нь хураана,Харин ургац хураах цагаар нойрсогч хүү ичгүүрт автана.

6. Ерөөл нь шударга зөв хүний тэргүүн дээр оршино,Харин хүчирхийлэл нь хар санаатны аманд нууцлагддаг.

7. Шударга зөв хүний тухай дурсамж нь ерөөлтэй болХар санаатны нэр ой гутаана.

8. Мэргэн зүрхтэй хүн зөвлөгөөг хүлээж авдаг болЧалчаа мунхаг нь сүйрэх болно.

9. Үнэнч шударга замаар алхагч нь аюулаас ангид явдаг болЗамаасаа гаждаг хүн баригдах болно.

10. Нүдээ ирмэгч нь гай тотгорыг авчирдаг.Чалчаа мунхаг нь сүйрэх болно.

11. Шударга зөв хүний ам амьдралын ундарга болХүчирхийлэл нь хар санаатны аманд нууцлагддаг.

12. Үзэн ядалт нь эвдрэлцлийг төрүүлдэг болХайр бүх нүгэл хилэнцийг далдалдаг.

13. Гярхай нэгний амнаас мэргэн ухаан олдоно.Харин ухаан дутсан нэгэнд нуруун дундуураа татуулах саваа олдоно.

14. Мэргэн хүмүүс мэдлэгийг хуримтлуулдаг.Харин мунхгийн ам нь сүйрэл авчирдаг.

15. Баян хүний хөрөнгө өөрт нь бэхлэгдсэн цайз болдог болЯдуусын гачаал зүдгүүр нь тэдэнд балгас болдог.

16. Шударга зөв хүний ацаг хөлс нь амьдрал болХар санаатны орлого нь шийтгэл.

17. Сургамжийг сахидаг хүн амийн зам дээр байна.Харин зэмлэлийг хэрэгсдэггүй хүн төөрч оддог.

18. Үзэн ядалтаа нууцалдаг хүн худалч мөн.Хов тараагч хүн мунхаг нэгэн мөн.

19. Үг олшроход нүгэл зайлшгүй,Харин амаа захирдаг хүн мэргэн нэгэн юм.

20. Шударга зөв хүний хэл цалин цагаан мөнгө мэт болХар санаатны зүрх өчүүхэн үнэ цэнэтэй аж.

21. Шударга зөв нэгний яриа олон хүнийг тэжээдэг болМунхаг хүмүүс ухаан дутсанаас үхдэг.

22. ЭЗЭНий ерөөл баян болгодог бөгөөдТэр харууслыг эс авчирна.

23. Муу үйлдэл нь мунхаг нэгэнд зугаа болдог болУхаант нэгэн мэргэн ухаанд баярладаг.

24. Хар санаатан айдаг зүйлтэйгээ дайралдана.Шударга зөв хүний хүсэл биелэгдэнэ.

25. Хуй салхи шуураад өнгөрөхөд, муу хүн алга болно.Харин шударга зөв хүнд мөнхийн суурь байдаг.

26. Залхуу хүн ажилд зарагсдын хувьд хумсны завсар шаасан хулс,Нүд уруу суунаглах утаа мэт буюу.

27. ЭЗЭНээс эмээхүй нь амьдралыг уртасгадаг болХар санаатны он жилүүд богиносдог.

28. Шударга зөв хүний итгэл найдвар нь баяр баясгалан болХар санаатны найдвар мөхдөг.

29. ЭЗЭНий зам нь шударга зөв нэгэнд өмөг түшиг,Харин зүй бусыг үйлдэгсдэд сүйрэл ажээ.

30. Шударга зөв хүн хэзээ ч ганхдаггүй.Харин хар санаатай хүн дэлхийг өвлөхгүй.

31. Шударга зөв хүний ам мэргэн ухааныг анхилуулна.Харин хорлогчийн хэл огтлогдоно.

32. Шударга зөв нэгний ам зөвшөөрөхүйц зүйлийг гаргадаг болХорон нэгний ам хор хөнөөлийг гаргадаг.

About Сургаалт үгс Chapter 10

Read Сургаалт үгс Chapter 10 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Сургаалт үгс in the Old Testament. Continue reading with the chapter navigation above or explore the complete book.

Book Information

Book: Сургаалт үгс
Chapter: 10
Testament: Old Testament

How to Read this Chapter

Use the Previous and Next Chapter buttons to continue reading Сургаалт үгс. You can also adjust the font size for comfortable reading and browse other books of the Bible using the navigation links.

https://www.youtube.com/watch?v=rzsT_Q3KLzE

More Resources

Continue Reading the Bible

Continue reading Сургаалт үгс Chapter 10 and explore every book, chapter and verse of the Holy Bible. Use the navigation links above and below to move through the Scriptures with ease.

Frequently Asked Questions

What is Сургаалт үгс Chapter 10?

Сургаалт үгс Chapter 10 is part of the Book of Сургаалт үгс in the Holy Bible.

Can I read this chapter online?

Yes. You can read the complete Сургаалт үгс Chapter 10 online for free with easy chapter navigation.

More Chapters from сургаалт-үгс

  1. Сургаалт үгс Chapter 22
  2. Сургаалт үгс Chapter 7
  3. Сургаалт үгс Chapter 30
  4. Сургаалт үгс Chapter 25
  5. Сургаалт үгс Chapter 6
  6. Сургаалт үгс Chapter 4
  7. Сургаалт үгс Chapter 31

Explore More from Хуучин Гэрээ

  1. Дуулал Chapter 31
  2. 2 Хаадын Chapter 6
  3. Дуулал Chapter 77
  4. Тооллого Chapter 24
  5. Дуулал Chapter 12
  6. Гашуудал Chapter 4
  7. Номлогчийн үгс Chapter 9

Related Chapters & Readings

  1. 1 Хаадын Chapter 3
  2. Езекиел Chapter 33
  3. Дуулал Chapter 140
  4. Матай Chapter 20
  5. Езекиел Chapter 45
  6. Матай Chapter 17
  7. Гэтлэл Chapter 23
Share Your Love

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *