Эхлэл Chapter 16

For English

Read Эхлэл Chapter 16 Online

Read Эхлэл Chapter 16 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Эхлэл in the Old Testament. Browse every verse with easy chapter navigation, continue to the next chapter, or explore the complete Book of Эхлэл and the Holy Bible online.

Choose a Chapter

Эхлэл 16

Бүлэг 16

1. Абрамын эхнэр Сараи түүнд ямар ч хүүхэд төрүүлээгүй ажээ. Тэрээр Хагар нэртэй нэгэн Египет зарц бүсгүйтэй байв.

2. Сараи Абрамд—ЭЗЭН намайг төрөхийг зөвшөөрсөнгүй. Тийм учраас та миний зарц бүсгүйтэй унтана уу? Би түүгээр дамжуулан хүүхэдтэй болж магадгүй гэсэнд Абрам Сараигийн үгэнд оржээ.

3. Абрамыг Канаанд арван жил суусны дараа Абрамын эхнэр Сараи Хагар гэдэг Египет зарц бүсгүйгээ авчирч, өөрийн нөхөр Абрамд татвар эм болгон өгчээ.

4. Тэгээд Абрам Хагартай унтсанд, Хагар жирэмслэв. Хагар өөрийн жирэмсэн болсноо мэдээд, өөрийн эзэгтэйг доромжлох болов.

5. Сараи Абрамд—Миний хийсэн алдаа тан дээр буух болтугай! Би зарц бүсгүйгээ таны гарт өгсөн. Одоо тэрээр жирэмсэн болсноо мэдээд, намайг доромжилж байна. Та бид хоёрын хоорондохыг ЭЗЭН шүүг гэв.

6. Абрам Сараид—Чиний зарц бүсгүй чиний л гарт байна. Чи түүнийг яамаар байна, түүнийгээ л хий гэв. Тэгээд Сараи Хагартай ширүүн харьцсанд Хагар түүнээс зугтаажээ.

7. ЭЗЭНий тэнгэр элч цөлийн нэгэн булгийн дэргэдээс, Шур хүрэх зам дахь булгийн дэргэдээс Хагарыг олж,—

8. Сараигийн зарц бүсгүй Хагар аа! Чи хаанаас ирээд, хаашаа явж байна вэ? гэсэнд тэрээр—Би өөрийн эзэгтэй Сараигаас зугтаж явна гэж хариулжээ.

9. ЭЗЭНий тэнгэр элч түүнд—Чи эзэгтэйдээ буцаж очоод, гарын дор нь дуулгавартай бай гээд,

10. ЭЗЭНий тэнгэр элч түүнд бас—Би чиний үр хүүхдүүдийг ихэд өнөр өтгөн, тоолж баршгүй болгоё гэв.

11. ЭЗЭНий тэнгэр элч түүнд бас—Чи одоо жирэмсэн байна.Чи хүү төрүүлнэ.Түүнийг Ишмаел гэж нэрлэ.Энэ нь ЭЗЭН чиний зовлонг сонссоных болой.

12. Тэрээр хүмүүсийн дунд зэрлэг илжиг мэт болно.Түүний гар хүн бүхнийг цохиж,Хүн бүхний гар түүнийг цохих бөгөөдБас тэрээр хамаг ах дүүсийнхээ эсрэг талд амьдрах болногэв.

13. Хагар өөртэйгөө ярьсан ЭЗЭНийг “Та бол хардаг Бурхан” гэж нэрлэжээ. Учир нь Хагар “Түүнийг харсны дараа би энд амьд үлдлээ гэж үү?” хэмээв.

14. Тийм учраас тэр булгийг Беер-лахаи-рои хэмээн нэрлэсэн бөгөөд тэр нь Кадеш, Беред хоёрын хооронд байжээ.

15. Тэгээд Хагар Абрамд хүү төрүүлсэн ба Хагарын төрүүлсэн тэр хүүд Абрам Ишмаел гэдэг нэр өгөв.

16. Хагар Ишмаелыг Абрамд төрүүлж өгөхөд Абрам наян зургаан настай байжээ.

About Эхлэл Chapter 16

Read Эхлэл Chapter 16 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Эхлэл in the Old Testament. Continue reading with the chapter navigation above or explore the complete book.

Book Information

Book: Эхлэл
Chapter: 16
Testament: Old Testament

How to Read this Chapter

Use the Previous and Next Chapter buttons to continue reading Эхлэл. You can also adjust the font size for comfortable reading and browse other books of the Bible using the navigation links.

https://www.youtube.com/watch?v=rzsT_Q3KLzE

More Resources

Continue Reading the Bible

Continue reading Эхлэл Chapter 16 and explore every book, chapter and verse of the Holy Bible. Use the navigation links above and below to move through the Scriptures with ease.

Frequently Asked Questions

What is Эхлэл Chapter 16?

Эхлэл Chapter 16 is part of the Book of Эхлэл in the Holy Bible.

Can I read this chapter online?

Yes. You can read the complete Эхлэл Chapter 16 online for free with easy chapter navigation.

More Chapters from Хуучин Гэрээ

  1. Иов Chapter 1
  2. Иов Chapter 3
  3. Иов Chapter 8
  4. Иов Chapter 15
  5. Иов Chapter 5
  6. Иов Chapter 4
  7. Иов Chapter 7

Explore More from эхлэл

  1. Эхлэл Chapter 36
  2. Эхлэл Chapter 7
  3. Эхлэл Chapter 2
  4. Эхлэл Chapter 22
  5. Эхлэл Chapter 39
  6. Эхлэл Chapter 26
  7. Эхлэл Chapter 43

Related Chapters & Readings

  1. 1 Тимот Chapter 2
  2. Иов Chapter 25
  3. 1 Самуел Chapter 20
  4. Дуулал Chapter 144
  5. Езекиел Chapter 23
  6. Езекиел Chapter 21
  7. Эхлэл Chapter 42
Share Your Love

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *