Сургаалт үгс Chapter 19

For English

Read Сургаалт үгс Chapter 19 Online

Read Сургаалт үгс Chapter 19 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Сургаалт үгс in the Old Testament. Browse every verse with easy chapter navigation, continue to the next chapter, or explore the complete Book of Сургаалт үгс and the Holy Bible online.

Choose a Chapter

Сургаалт үгс 19

Бүлэг 19

1. Гажсан яриатай мунхаг нэгэн байснаасЯдуу атлаа үнэнч шударга байдал дотроо явдаг нэгэн байх нь дээр.

2. Бас мэдлэггүй байх нь хүний хувьд сайн хэрэг биш.Яаруу хүн хий гишгэдэг юм.

3. Хүмүүний мунхаглал замыг нь балладаг бөгөөдТүүний зүрх сэтгэл ЭЗЭНий эсрэг хилэгнэн дайрна.

4. Эд баялаг олон найзуудтай болгодог.Харин ядуу хүн найз нөхдөөсөө салсан байдаг.

5. Хуурамч гэрч заавал шийтгэл хүлээнэ.Худал хэлдэг хүн ч бас зугтаж чадахгүй.

6. Олон хүмүүс эрх мэдэлтнүүдийн ивээлд багтахыг санаархдаг агаадБэлэг сэлт өгдөг нэгэнд хүн бүр найз нөхөд ажээ.

7. Ядуу хүний бүх ах дүүс түүнийг үзэн яддаг байхадНайз нөхөд нь түүнээс ямар их холдох бол доо!Тэр тэднийг үгээрээ царайчлавч, тэд үл олдоно.

8. Мэргэн ухааныг олж авдаг нэгэн сэтгэлээ хайрлана.Ухааныг дээдэлдэг нэгэн сайныг олно.

9. Хуурамч гэрч заавал шийтгэл хүлээнэ.Худал хэлдэг хүн мөхөх болно.

10. Тансаг байдал мунхагт үл зохино.Зарц хүн ноёдыг захирах нь бүр ч зохимжгүй.

11. Хүмүүний хэрсүү байдал түүнийг уурандаа удаан байхад сургадаг.Гэм бурууг харахгүй өнгөрөх нь түүний алдар суу билээ.

12. Хааны хилэгнэх нь арслангийн архирахтай адил боловчТаалал нь өвсөн дээрх шүүдэр мэт буюу.

13. Мунхаг хөвгүүн эцгийнхээ сүйрэл нь юм.Хэрүүлч эхнэр тасралтгүй дуслах устай адил буюу.

14. Орон байр болон эд хөрөнгө нь эцгээс өвлөн ирдэг болУхаалаг эхнэр ЭЗЭНээс ирдэг ажээ.

15. Залхуурал хүнийг гүн нойронд автуулна.Лазан хүн өлсгөлөнд нэрвэгдэнэ.

16. Тушаалыг сахигч хүн сэтгэлээ хамгаална.Харин өөрийн замыг хайхардаггүй хүн үхэх болно.

17. Ядуу хүнд харамгүйгээр өгөгч хүн ЭЗЭНд зээлүүлж байгаа хэрэг.Тэр хүний сайн үйлийнх нь төлөө ЭЗЭН буцааж төлнө.

18. Найдлага байгаа цагт хүүгээ хүмүүжүүл.Түүний үхлийг бүү хүс.

19. Их уур хилэнтэй хүн үр дагаврыг нь хүртэх болно.Хэрэв та түүнийг аварвал дахин аврах хэрэг гарна.

20. Зөвлөгөөг сонсож, сахилгыг хүлээж ав.Тэгвээс амьдралынхаа бүх өдрүүдэд мэргэн байх болно.

21. Хүмүүний зүрхэнд олон санаа байдаг боловчЭЗЭНий зөвлөгөө байсаар байх болно.

22. Хүн нинжин сэтгэлийг хүсдэг.Худалч байснаас ядуу байсан нь дээр.

23. ЭЗЭНээс эмээхүй нь амь уруу хөтөлнө.Тийн байваас тэр хүн амар тайван нойрсох бөгөөд хорон мууд ороогдохгүй.

24. Залхуу хүн тавганд хүргэсэн гараа амандаа хүргэхдээ хүртэл залхуурна.

25. Басамжлагчийг буруутгавал, гэнэн нэгэн нь хэрсүү болж мэднэ.Харин ухаантныг зэмлэвэл тэр сургамжийг олж авна.

26. Эцгийгээ дээрэмдэж, эхийгээ хөөж явуулдаг хөвгүүн болбоосИчгүүр сонжуургүй нэгэн мөн.

27. Хүү минь, сахилга батыг үл сонсвол чи мэдлэгийн үгнээс холдох болно.

28. Гуйвуулан гэрчлэгч зөв шударгыг доромжилдог.Хар санаатны ам шударга бус явдлыг тараадаг.

29. Басамжлагчдад шийтгэл болон мунхгуудын нуруунд зориулсан цохилт бэлэн бий.

About Сургаалт үгс Chapter 19

Read Сургаалт үгс Chapter 19 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Сургаалт үгс in the Old Testament. Continue reading with the chapter navigation above or explore the complete book.

Book Information

Book: Сургаалт үгс
Chapter: 19
Testament: Old Testament

How to Read this Chapter

Use the Previous and Next Chapter buttons to continue reading Сургаалт үгс. You can also adjust the font size for comfortable reading and browse other books of the Bible using the navigation links.

https://www.youtube.com/watch?v=rzsT_Q3KLzE

More Resources

Continue Reading the Bible

Continue reading Сургаалт үгс Chapter 19 and explore every book, chapter and verse of the Holy Bible. Use the navigation links above and below to move through the Scriptures with ease.

Frequently Asked Questions

What is Сургаалт үгс Chapter 19?

Сургаалт үгс Chapter 19 is part of the Book of Сургаалт үгс in the Holy Bible.

Can I read this chapter online?

Yes. You can read the complete Сургаалт үгс Chapter 19 online for free with easy chapter navigation.

More Chapters from сургаалт-үгс

  1. Сургаалт үгс Chapter 22
  2. Сургаалт үгс Chapter 10
  3. Сургаалт үгс Chapter 7
  4. Сургаалт үгс Chapter 4
  5. Сургаалт үгс Chapter 30
  6. Сургаалт үгс Chapter 28
  7. Сургаалт үгс Chapter 25

Explore More from Хуучин Гэрээ

  1. Исаиа Chapter 49
  2. Даниел Chapter 8
  3. 2 Шастир Chapter 11
  4. 1 Шастир Chapter 18
  5. 1 Самуел Chapter 17
  6. 1 Шастир Chapter 9
  7. Гэтлэл Chapter 36

Related Chapters & Readings

  1. Даниел Chapter 6
  2. 2 Шастир Chapter 34
  3. Шүүгчид Chapter 12
  4. Иохан Chapter 15
  5. Үйлс Chapter 28
  6. Үйлс Chapter 13
  7. 1 Тесалоник Chapter 2
Share Your Love

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *