Read Үйлс Chapter 3 Online
Read Үйлс Chapter 3 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Үйлс in the New Testament. Browse every verse with easy chapter navigation, continue to the next chapter, or explore the complete Book of Үйлс and the Holy Bible online.
Choose a Chapter
Үйлс 3
Бүлэг 3
1. Петр, Иохан нар залбирлын цаг болох есдүгээр цагт сүм уруу явж байв.
2. Төрөлхийн хазгар нэгэн хүнийг хүмүүс авчран сүмийн Үзэсгэлэнт хэмээх дааман хаалганы дэргэд суулгаж, тэр хүн өдөр бүр сүмд ирэгсдээс гуйлга гуйдаг байжээ.
3. Петр, Иохан нарыг сүм уруу очиход тэр тэднээс гуйлга гуйж эхлэв.
4. Петр Иоханы хамт түүн уруу харц тогтоон,—Наашаа хар гэв.
5. Тэднийг ямар нэгэн юм өгөх нь хэмээн горьдон, мөнөөх хүн тэдэн уруу анхаарав.
6. Харин Петр түүнд—Надад алт, мөнгө байхгүй. Харин өөрт байгаагаа л би чамд өгье гээд,—Назарын Есүс Христийн нэрээр [босоод] явагтун хэмээн хэлээд
7. баруун гараас нь барьж өндийлгөсөнд түүний хөл, шагай тэр даруй хүч орж,
8. үсрэн цэх зогсоод алхаж эхлэв. Тэр цовхчин Бурханыг магтан тэдний хамт сүмд явж орлоо.
9. Бурханыг магтан алхаж буй түүнийг бүх хүмүүс хараад
10. сүмийн Үзэсгэлэнт Дааман хаалганы дэргэд гуйлга гуйхаар суудаг байсан нэгэн болохыг таньж, түүнд юу тохиолдсоныг үзээд гайхаж хоцорсон байлаа.
11. Өнөөх хүн Петр, Иохан нарын хамт байх зуур гайхаж хоцорсон хүмүүс бүгд гүйлдэн Соломоны танхимын орчимд цугларчээ.
12. Харин Петр үүнийг хараад, тэдэнд хариулан—Израильчууд аа! Та нар юунд үүнд гайхна вэ? Бид өөрсдийнхөө хүч, эсвэл сүсгээр энэ хүнийг явдаг болгосон мэт ингэтлээ юунд биднийг ширтэнэ вэ?
13. Абрахамын [Бурхан], Исаакийн [Бурхан], Иаковын Бурхан, бидний эцэг өвгөдийн Бурхан Өөрийн үйлчлэгч Есүсийг алдаршуулжээ. Түүнийг та нар барьж өгсөн. Харин Пилат Түүнийг чөлөөлөхөөр шийдсэн байхад та нар түүний өмнө үгүйсгэсэн шүү дээ.
14. Ариун агаад зөвт Нэгэнийг та нар үгүйсгэсэн атлаа алуурчныг өршөөхийг гуйсан
15. боловч үхэгсдээс Бурханы босгосон амийн Зохиолчийг алуулсан билээ. Үүний гэрч нар нь бид юм.
16. Түүний нэрд итгэсэн итгэлийн үндсэн дээр, та нарын харж байгаа энэ хүнийг Есүсийн нэр тэнхээтэй болгосон юм. Түүгээр дамжуулан ирдэг итгэл нь түүнийг та бүгдийн өмнө цоо эрүүл болгожээ.
17. Ах дүү нар аа! Захирагчид чинь мэдэхгүйн харгайгаар үйлдсэний адил та нар ч мөн тэгснийг би мэднэ.
18. Өөрийнх нь Христ зовж тарчлах ёстой гэж Бурхан бүх эш үзүүлэгчдийн амаар урьдаас тунхаглуулсан зүйлсээ Тэр тийнхүү хэрэгжүүлэв.
19. Иймээс гэмшицгээ. Нүглүүдээсээ салахын тулд эргэцгээ. Тэгвэл сэргээх цаг Эзэний оршихуйгаас ирэх бөгөөд
20. та нарын төлөө томилогдсон Христ болох Есүсийг Тэр илгээх болно.
21. Бурхан Өөрийнхөө ариун эш үзүүлэгчдийн амаар эрт цагаас айлдсанчлан бүхнийг сэргээх үе хүртэл Түүнийг тэнгэр хүлээн авах ёстой юм.
22. Мосе хэлэхдээ “Миний адил эш үзүүлэгчийг Эзэн Бурхан ах дүү нараас чинь та нарт гаргаж ирнэ. Түүний өөрсдөд чинь хэлэх юм бүрийг та нар сонсогтун.
23. Тэр эш үзүүлэгчийг сонсоогүй хэн боловч ард олны дотроос бүрмөсөн устгагдах болно” гэсэн юм.
24. Мөн Самуел болон түүнээс хойших эш үзүүлэгчид бүгд ярихдаа энэ өдрүүдийн тухай мэдэгдэж байсан.
25. Та нар бол эш үзүүлэгчдийн хөвгүүд бөгөөд “Чиний үрээр дэлхийн бүх өрх айлууд ерөөгдөх болно” хэмээн Абрахамд айлдан, эцэг өвгөдтэй чинь Бурханы байгуулсан гэрээний хөвгүүд юм.
26. Та нарын хүн нэг бүрийг хорон муу замаас нь эргүүлснээр ерөөхийн тулд Бурхан эхлээд та нарт Өөрийн зарцыг гаргаж ирэн, Түүнийг илгээсэн юм.
About Үйлс Chapter 3
Read Үйлс Chapter 3 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Үйлс in the New Testament. Continue reading with the chapter navigation above or explore the complete book.
Book Information
Book: Үйлс
Chapter: 3
Testament: New Testament
How to Read this Chapter
Use the Previous and Next Chapter buttons to continue reading Үйлс. You can also adjust the font size for comfortable reading and browse other books of the Bible using the navigation links.
More Resources
Continue Reading the Bible
Continue reading Үйлс Chapter 3 and explore every book, chapter and verse of the Holy Bible. Use the navigation links above and below to move through the Scriptures with ease.
Frequently Asked Questions
What is Үйлс Chapter 3?
Үйлс Chapter 3 is part of the Book of Үйлс in the Holy Bible.
Can I read this chapter online?
Yes. You can read the complete Үйлс Chapter 3 online for free with easy chapter navigation.
More Chapters from үйлс
- Үйлс Chapter 26
- Үйлс Chapter 21
- Үйлс Chapter 16
- Үйлс Chapter 10
- Үйлс Chapter 5
- Үйлс Chapter 25
- Үйлс Chapter 24
Explore More from Шинэ Гэрээ
- 1 Коринт Chapter 1
- Илчлэлт Chapter 5
- 2 Тесалоник Chapter 2
- Марк Chapter 8
- 2 Тимот Chapter 1
- Иохан Chapter 13
- Үйлс Chapter 26