Read Галат Chapter 6 Online
Read Галат Chapter 6 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Галат in the New Testament. Browse every verse with easy chapter navigation, continue to the next chapter, or explore the complete Book of Галат and the Holy Bible online.
Choose a Chapter
Галат 6
Бүлэг 6
1. Ах дүү нар аа, хэрэв хүн ямар нэгэн буруу юманд эзэмдүүлсэн бол, сүнслэг та нар түүнийг дөлгөөн байдлын сүнс дотор шинэчлэн засагтун. Ингэхдээ өөрийгөө ч хянаж бай. Эс тэгвэл чи ч мөн соригдох вий.
2. Нэг нэгнийхээ ачаанаас үүрэлц. Тийнхүү Христийн хуулийг хэрэгжүүлэгтүн.
3. Учир нь хэрэв хэн нэг нь юу ч биш атлаа өөрийгөө эрхэм хэмээн боддог бол тэр хүн өөрийгөө мэхэлж байна.
4. Харин хүн бүр өөрийн үйл хэргийг шалга. Тэгвэл уг хүн өөрийгөө бусадтай харьцуулалгүй, өөрөөрөө сайрхах болно.
5. Учир нь хүн бүр өөрийн ачааг үүрнэ.
6. Үгэнд суралцагч нь сургагчтайгаа сайн бүхнээ хуваалцаг.
7. Бүү мэхлэгд. Бурхан элэг доог болохгүй. Юу гэвэл хүн юу тарьснаа л хурааж авдаг.
8. Яагаад гэвэл өөрийнхөө махан биед таригч нь махан биеэсээ ялзралыг хурааж авна. Харин Сүнсэнд таригч нь Сүнснээс мөнх амийг хурааж авна.
9. Сайныг үйлдэхдээ зүрхшээхгүй байцгаая. Учир нь хэрэв бид шантрахгүй байвал цаг нь болохоор хурааж авна.
10. Тиймээс бид боломж завшаантай байх үедээ бүх хүнд, юуны түрүүнд итгэлийн гэр бүлийн гишүүдэд сайныг үйлдэцгээе.
11. Би өөрийнхөө гараар ямаршуу том үсгээр та нарт бичиж байгааг минь үз.
12. Махан бие дотроо сайхан харагдахыг хүсдэг хүмүүс Христийн загалмайн төлөө хавчигдахгүй байхын тулд та нарыг хөвч хөндөх ёслол үйлд хэмээн албадаж байгаа юм.
13. Учир нь хөвч хөндүүлсэн тэдгээр хүмүүс өөрсдөө хуулийг үл сахидаг. Харин тэд та нарын махан биеэр сайрхахын тулд та нарыг хөвч хөндөх ёслол үйлд хэмээн хүсдэг аж.
14. Харин бидний Эзэн Есүс Христийн загалмайгаар сайрхахаас өөр нь надад бүү байг. Түүгээр дамжуулан надад ертөнц, би ертөнцөд цовдлогдсон юм.
15. Учир нь хөвч хөндөх ба хөвч хөндүүлэхгүйн аль аль нь юу ч биш, харин шинэ бүтээл нь л чухал юм.
16. Энэ зарчмаар явагч хүмүүс болон Бурханы Израилийн дээр амар тайван, өршөөл нь байх болтугай.
17. Үүнээс хойш надад хэн ч гай зовлон бүү авчраг. Учир нь би биедээ Есүсийн оромнуудтай билээ.
18. Ах дүү нар аа, бидний Эзэн Есүс Христийн нигүүлсэл та нарын сүнстэй хамт байх болтугай. Амен.
About Галат Chapter 6
Read Галат Chapter 6 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Галат in the New Testament. Continue reading with the chapter navigation above or explore the complete book.
Book Information
Book: Галат
Chapter: 6
Testament: New Testament
How to Read this Chapter
Use the Previous and Next Chapter buttons to continue reading Галат. You can also adjust the font size for comfortable reading and browse other books of the Bible using the navigation links.
More Resources
Continue Reading the Bible
Continue reading Галат Chapter 6 and explore every book, chapter and verse of the Holy Bible. Use the navigation links above and below to move through the Scriptures with ease.
Frequently Asked Questions
What is Галат Chapter 6?
Галат Chapter 6 is part of the Book of Галат in the Holy Bible.
Can I read this chapter online?
Yes. You can read the complete Галат Chapter 6 online for free with easy chapter navigation.
More Chapters from галат
Explore More from Шинэ Гэрээ
- 1 Иохан Chapter 5
- 2 Коринт Chapter 3
- Үйлс Chapter 9
- Лук Chapter 7
- Илчлэлт Chapter 20
- Матай Chapter 11
- Еврей Chapter 2