Read Ефес Chapter 2 Online
Read Ефес Chapter 2 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Ефес in the New Testament. Browse every verse with easy chapter navigation, continue to the next chapter, or explore the complete Book of Ефес and the Holy Bible online.
Choose a Chapter
Ефес 2
Бүлэг 2
1. Та нар өөрсдийн нүгэл, хилэнц дотор үхсэн байв.
2. Та нар урьд нь нүгэл, хилэнц дотор энэ ертөнцийн заншлын дагуу агаарын хүчний ноёрхогч буюу эдүгээ дуулгаваргүй хөвгүүд дотор ажиллаж буй сүнсийг дагаж явсан.
3. Тэдний дунд бид ч бас бүгдээрээ урьд нь махан бие болон санаа бодлын хүслүүдээ өөгшүүлэн махан биеийнхээ хүсэл тачаалуудаар амьдарч байв. Мөн бусдын адил төрөлхөөс уур хилэн хүртэх хүүхдүүд байсан.
4. Харин Бурхан өршөөлөөр баян ажээ. Тэр биднийг хайрласан Өөрийн агуу хайраараа
5. биднийг гэм нүгэл дотроо үхсэн байхад Христтэй хамт амьд болгосон юм. Та нар нигүүлслээр аврагдсан билээ.
6. Биднийг Түүнтэй хамт амилуулж, тэнгэрлэг газарт Христ Есүс дотор Түүнтэй хамт суулгасан
7. нь Христ Есүс дотор бидэнд хандсан энэрлээр Өөрийн нигүүлслийн хэмжээлшгүй баялгийг ирэх үеүдэд үзүүлэхийн тулд юм.
8. Учир нь нигүүлслээр та нар итгэлээрээ аврагдсан юм. Энэ нь та нараас биш харин Бурханы бэлэг бөгөөд
9. үйлсээр биш аж. Тиймээс хэн ч өөрөөрөө сайрхахгүй болно.
10. Учир нь бид сайн үйлсийн төлөө Христ Есүс дотор бүтээгдсэн, Түүний бүтээл мөн. Бурхан биднийг тэдгээрийн дотор яваасай гэж урьдаас бэлтгэсэн билээ.
11. Тиймд санагтун. Та нар урьд махан биеэрээ харь үндэстэн байхдаа, махан биедээ хүний гараар “Хөвч хөндүүлсэн” гэж нэрлэгдэгсдээр “Хөвч хөндүүлээгүй” гэж нэрлэгдэж байв.
12. Тэр үед та нар Христээс тусгаарлагдсан байв. Та нар Израилийн нийгмээс гадна, амлалтын гэрээнүүдийн хувьд харь хүмүүс байв. Та нар ямар ч найдваргүй, ертөнцөд Бурхангүй байлаа.
13. Харин урьд нь алс хол байсан та нар эдүгээ Христ Есүс дотор Христийн цусаар ойр болов.
14. Учир нь Тэр Өөрөө бидний энх тайван мөн. Тэр хоёр хэсгийг нэг болгож, хуваагдлын ханыг ба дайсагналыг Өөрийн махан бие дотор устгав.
15. Тэр Өөрийнхөө дотор мөнөөх хоёрыг нэг шинэ хүн болгохын тулд зарлиг доторх тушаалуудын Хуулийг хүчингүй болгожээ. Ингэж энх тайвныг тогтоогоод,
16. тэднийг аль алийг нь нэг бие дотор загалмайгаар дамжуулан Бурхантай эвлэрэх боломжтой болгов. Үүгээр дайсагналыг хөнөөв.
17. Тэр ирж, алс хол байсан та нарт болон ойр байгсдад энх тайвныг тунхагласан юм.
18. Тиймээс бид цөмөөрөө нэг Сүнс дотор Христээр дамжуулан Эцэг уруу очих замтай болжээ.
19. Тийм бол та нар цаашид харь хүмүүс болон гаднын хүмүүс биш, харин ариун хүмүүсийн адил нутгийн иргэд бөгөөд Бурханы гэр бүлийнх юм.
20. Та нар элч нар болон эш үзүүлэгчдийн суурин дээр босгогдож байгаа бөгөөд Христ Есүс Өөрөө булангийн чулуу нь ажээ.
21. Түүний дотор бүх барилга холбогдон Эзэн доторх ариун сүм болохоор өсөж байна.
22. Та нар ч гэсэн Сүнс дотор Бурханы орших газар болохоор Христ дотор хамтдаа байгуулагдаж байна.
About Ефес Chapter 2
Read Ефес Chapter 2 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Ефес in the New Testament. Continue reading with the chapter navigation above or explore the complete book.
Book Information
Book: Ефес
Chapter: 2
Testament: New Testament
How to Read this Chapter
Use the Previous and Next Chapter buttons to continue reading Ефес. You can also adjust the font size for comfortable reading and browse other books of the Bible using the navigation links.
More Resources
Continue Reading the Bible
Continue reading Ефес Chapter 2 and explore every book, chapter and verse of the Holy Bible. Use the navigation links above and below to move through the Scriptures with ease.
Frequently Asked Questions
What is Ефес Chapter 2?
Ефес Chapter 2 is part of the Book of Ефес in the Holy Bible.
Can I read this chapter online?
Yes. You can read the complete Ефес Chapter 2 online for free with easy chapter navigation.
More Chapters from ефес
Explore More from Шинэ Гэрээ
- Лук Chapter 16
- Филемон Chapter 1
- Матай Chapter 28
- Филиппой Chapter 4
- 2 Коринт Chapter 6
- 2 Петр Chapter 2
- Лук Chapter 18