Галат Chapter 5

For English

Read Галат Chapter 5 Online

Read Галат Chapter 5 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Галат in the New Testament. Browse every verse with easy chapter navigation, continue to the next chapter, or explore the complete Book of Галат and the Holy Bible online.

Choose a Chapter

Галат 5

Бүлэг 5

1. Христ биднийг эрх чөлөөтэй болгохын тулд чөлөөлсөн юм. Иймд бат зогс, дахиж боолчлолын буулганд бүү орогтун.

2. Харагтун. Хэрэв та нар хөвч хөндөх ёслолыг хүлээн авбал, Христ та нарт ямар ч тус болохгүйг Паул би хэлж байна.

3. Хөвч хөндөх ёслолыг хүлээн авсан хүн бүрд би дахин гэрчилье. Тэр хүн бол бүх Хуулийг биелүүлэх өртөн мөн.

4. Хуулиар зөвтгөгдөхийг оролдож буй та нар Христээс тусгаарлагдсан ажээ. Та нар нигүүлслээс салан унажээ.

5. Учир нь бид Сүнсээр дамжуулан итгэлээр зөвт байдлын найдварыг хүлээж байна.

6. Христ Есүс дотор хөвч хөндүүлэх ба хөвч хөндүүлэхгүйн аль аль нь ямар ч ашиг тусгүй. Харин хайраар дамжуулан ажиллаж буй итгэл л чухал юм.

7. Та нар сайн гүйж байсан. Хэн та нарыг үнэнд дуулгавартай байхад чинь саад болсон бэ?

8. Та нарыг дууддаг Түүнээс энэ үзэл бодол ирээгүй.

9. Өчүүхэн хөрөнгө зуурсан гурилыг бүхэлд нь исгэдэг.

10. Та нарыг өөр юуг ч бодохгүй гэдэгт би Эзэн дотор та нарт итгэж байна. Харин та нарыг үймүүлэгч хэн боловч шийтгэлээ хүртэх болно.

11. Гэвч ах дүү нар аа, хэрэв би хөвч хөндөх ёслолыг тунхагласаар байвал юунд би мөшгөгдөн хавчигдсаар байх билээ? Тэгвэл загалмайн бүдрүүлэх саад нь алга болсон хэрэг.

12. Хэрэв болдогсон бол та нарыг үймүүлэгчид өөрсдийгөө агтлаасай.

13. Ах дүү нар аа, та нар эрх чөлөө уруу дуудагдсан юм. Гэхдээ та нар эрх чөлөөгөө махан биеийн төлөөх таатай боломж болгож бүү ашигла. Харин бие биедээ хайраар үйлчил.

14. Учир нь Хууль бүхэлдээ нэг үгэнд л багтдаг юм. Энэ нь “Чи хөршөө өөрийн адил хайрла” гэсэн нь мөн.

15. Хэрэв та нар нэг нэгнээ зуудаг, цөлмөдөг бол, та нар бие биеэ хөнөөх вий гэж болгоомжлогтун.

16. Харин Сүнсээр яв, тэгвэл та нар махан биеийн хүслээ гүйцэлдүүлэхгүй гэж би та нарт хэлнэ.

17. Учир нь махан бие Сүнсний эсрэг хүсдэг, Сүнс махан биеийн эсрэг хүсдэг юм. Яагаад гэвэл хүссэн юмсыг чинь хийлгэхгүйн тулд махан бие ба Сүнс нь нэг нэгнээ эсэргүүцдэг ажээ.

18. Хэрэв та нар Сүнсээр удирдуулдаг бол Хуулийн дор байхгүй байна.

19. Эдүгээ махан биеийн үйлс нь илэрхий юм. Эдгээр нь завхайрал, бузар байдал, тачаангуй байдал,

20. шүтээн шүтэх, ид шид, дайсагнал, маргаан, хардалт, уур хилэн, өрсөлдөөн, хагарал, тэрс үзэл санаа,

21. атаархал, архидалт, утга учиргүй наргиж цэнгэх зэрэг нь юм. Би урьд нь та нарт сануулж байсанчлан урьдчилан сануулъя. Ийм зүйлсийг үйлдэгчид нь Бурханы хаанчлалыг өвлөхгүй.

22. Харин Сүнсний үр жимс нь хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, энэрэл, сайхан сэтгэл, итгэлтэй байдал,

23. дөлгөөн зан, өөрийгөө захирах байдал нь юм. Эдгээрийн эсрэг хууль гэж байдаггүй юм.

24. Христ [Есүст] хамаатай хүмүүс өөрсдийн махан биеэ бузар хүсэл, тачаалынх нь хамт загалмайд цовдолсон ажээ.

25. Хэрэв бид Сүнс дотор амьд байгаа юм бол, мөн Сүнс дотор явцгаая.

26. Бид нэг нэгнээ өдөөн сөрж, өөр зуураа атаархан, сайрхахгүй байцгаая.

About Галат Chapter 5

Read Галат Chapter 5 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Галат in the New Testament. Continue reading with the chapter navigation above or explore the complete book.

Book Information

Book: Галат
Chapter: 5
Testament: New Testament

How to Read this Chapter

Use the Previous and Next Chapter buttons to continue reading Галат. You can also adjust the font size for comfortable reading and browse other books of the Bible using the navigation links.

https://www.youtube.com/watch?v=rzsT_Q3KLzE

More Resources

Continue Reading the Bible

Continue reading Галат Chapter 5 and explore every book, chapter and verse of the Holy Bible. Use the navigation links above and below to move through the Scriptures with ease.

Frequently Asked Questions

What is Галат Chapter 5?

Галат Chapter 5 is part of the Book of Галат in the Holy Bible.

Can I read this chapter online?

Yes. You can read the complete Галат Chapter 5 online for free with easy chapter navigation.

More Chapters from галат

  1. Галат Chapter 4
  2. Галат Chapter 3
  3. Галат Chapter 6
  4. Галат Chapter 2
  5. Галат Chapter 1

Explore More from Шинэ Гэрээ

  1. 1 Тесалоник Chapter 5
  2. Еврей Chapter 4
  3. Үйлс Chapter 12
  4. Үйлс Chapter 1
  5. 1 Петр Chapter 2
  6. 1 Коринт Chapter 15
  7. Ром Chapter 15

Related Chapters & Readings

  1. Езекиел Chapter 27
  2. Тооллого Chapter 9
  3. Левит Chapter 12
  4. Сургаалт үгс Chapter 2
  5. Исаиа Chapter 12
  6. Иохан Chapter 1
  7. 1 Коринт Chapter 6
Share Your Love

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *