Read Левит Chapter 2 Online
Read Левит Chapter 2 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Левит in the Old Testament. Browse every verse with easy chapter navigation, continue to the next chapter, or explore the complete Book of Левит and the Holy Bible online.
Choose a Chapter
Левит 2
Бүлэг 2
1. Хэн нэгэн хүн ЭЗЭНд өргөл болгон идээн өргөлийг өргөх тохиолдолд түүний өргөл нь сайн гурилынх байх бөгөөд тэрээр түүн дээр тос асган, дээр нь гүглийг тавих ёстой.
2. Тэгээд тэр түүнийгээ тахилч нар болох Аароны хөвгүүдэд авчрахдаа сайн гурил, тос, гүглээсээ атгыг авна. Тахилч түүнийг нь дурсгалын хувь болгон тахилын ширээн дээр шатаан уугиулна. Энэ нь ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэртэй галаар өргөх өргөл юм.
3. Идээн өргөлийн үлдэгдэл нь Аарон болон түүний хөвгүүдэд оногдох бөгөөд энэ нь ЭЗЭНд галаар өргөх өргөлүүдийн хамгийн ариун нь юм.
4. Та нар зууханд жигнэсэн идээн өргөл авчрах аваас энэ нь тостой хольсон сайн гурилан исгээгүй бин, эсвэл дээр нь тос түрхсэн исгээгүй боов байх ёстой.
5. Хэрэв та нарын өргөл нь хайруулын таваг дээр хийсэн идээн өргөл байх аваас энэ нь исгэгдээгүй, тостой хольсон сайн гурилынх байх ёстой.
6. Түүнийг жижиглэн хугалж, дээр нь тос асгана. Энэ нь идээн өргөл болой.
7. Хэрэв та нарын өргөл нь саванд чанасан идээн өргөл байх аваас энэ нь тостой сайн гурилаар хийгдсэн байх ёстой.
8. Та нар эдгээр зүйлсээр хийгдсэн идээн өргөлийг ЭЗЭНд авчран тахилчид өгөхөд, тэр түүнийг тахилын ширээнд аваачна.
9. Тэгээд тахилч идээн өргөлөөс түүний дурсгалын хувийг авч, түүнийгээ ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэртэй галаар өргөх өргөл болгон тахилын ширээн дээр шатаан уугиулна.
10. Идээн өргөлийн үлдэгдэл нь Аарон болон түүний хөвгүүдэд оногдох агаад энэ нь ЭЗЭНд галаар өргөх өргөлүүдийн хамгийн ариун нь бөлгөө.
11. ЭЗЭНд та нарын авчрах ямар ч идээн өргөл нь хөрөнгөөр исгэгдсэн байх ёсгүй. Учир нь та нар аливаа хөрөнгө, эсвэл аливаа зөгийн балыг ЭЗЭНд галаар өргөх өргөл болгон шатаан уугиулах ёсгүй.
12. Эдгээрийг та нар анхны үр жимсний өргөл болгон ЭЗЭНд авчирч болох боловч тэдгээр нь тахилын ширээн дээр тайвшруулах тааламжит үнэр болон өргөгдөх ёсгүй.
13. Түүнээс гадна та нар идээн өргөл болгоныг давсаар амтал. Ингэснээр та нарын Бурханы гэрээний давс нь идээн өргөлд чинь дутагдахгүй байх юм. Бүх өргөлийнхөө хамт та нар давс өргөгтүн.
14. Бас хэрэв та нар эрт боловсорсон зүйлийнхээ идээн өргөлийг ЭЗЭНд авчрах аваас гал дээр хуурсан шинэ тариан толгойг, үйрүүлсэн шинэ тариан түрүүг өөрсдийн эрт боловсорсон зүйлийн идээн өргөлд зориулан авчрах ёстой.
15. Түүн дээрээ та нар тос тавин, дээр нь утлагыг байрлуул. Энэ нь идээн өргөл юм.
16. Тахилч түүний дурсгалын хувийг, түүний үйрмэг болон тосыг бүх утлагынх нь хамт ЭЗЭНд галаар өргөх өргөл болгон шатаан уугиулна.
About Левит Chapter 2
Read Левит Chapter 2 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Левит in the Old Testament. Continue reading with the chapter navigation above or explore the complete book.
Book Information
Book: Левит
Chapter: 2
Testament: Old Testament
How to Read this Chapter
Use the Previous and Next Chapter buttons to continue reading Левит. You can also adjust the font size for comfortable reading and browse other books of the Bible using the navigation links.
More Resources
Continue Reading the Bible
Continue reading Левит Chapter 2 and explore every book, chapter and verse of the Holy Bible. Use the navigation links above and below to move through the Scriptures with ease.
Frequently Asked Questions
What is Левит Chapter 2?
Левит Chapter 2 is part of the Book of Левит in the Holy Bible.
Can I read this chapter online?
Yes. You can read the complete Левит Chapter 2 online for free with easy chapter navigation.
More Chapters from левит
- Левит Chapter 16
- Левит Chapter 1
- Левит Chapter 26
- Левит Chapter 11
- Левит Chapter 24
- Левит Chapter 20
- Левит Chapter 17
Explore More from Хуучин Гэрээ
- 2 Самуел Chapter 2
- 2 Самуел Chapter 17
- Нехемиа Chapter 3
- Эхлэл Chapter 30
- Дуулал Chapter 102
- Эхлэл Chapter 45
- Дуулал Chapter 95