Галат Chapter 3

For English

Read Галат Chapter 3 Online

Read Галат Chapter 3 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Галат in the New Testament. Browse every verse with easy chapter navigation, continue to the next chapter, or explore the complete Book of Галат and the Holy Bible online.

Choose a Chapter

Галат 3

Бүлэг 3

1. Мунхаг галатчууд аа, хэн та нарыг мэхлэв? Есүс Христ загалмайд цовдлогдсон нь та нарын нүдний өмнө дүрслэгдсэн.

2. Та нар Сүнсийг Хуулийн үйлсээр хүлээн авсан уу? Эсвэл итгэлээр сонссоноор хүлээн авсан уу? Би зөвхөн үүнийг та нараас мэдэхийг хүсэж байна.

3. Та нар тийм мунхаг гэж үү? Сүнсээр эхэлж, одоо та нар махан биеэр төгс болгогдож байна гэж үү?

4. Та нарын өчнөөн их юманд зовсон чинь дэмий байсан юм гэж үү? Хэрэв үнэхээр дэмий байсан бол,

5. та нарыг Сүнсээр хангаж, та нарын дунд гайхамшгийг үйлддэг Тэрээр үүнийг Хуулийн үйлсээр үйлддэг үү, эсвэл итгэлээр сонссоноор үйлддэг үү?

6. Түүнчлэн Абрахам Бурханд итгэсэн нь түүнийг зөвт байдалд тооцуулсан юм.

7. Тиймээс итгэлийн хүмүүс нь Абрахамын хөвгүүд юм гэдгийг мэдэж ав.

8. Бурхан харь үндэстнүүдийг итгэлээр зөвтгөнө гэдгийг Судар урьдаас мэдээд “Бүх харь үндэстнүүд чиний дотор ерөөгдөх болно” хэмээн Абрахамд сайн мэдээг урьдчилан тунхаглажээ.

9. Тиймээс итгэлийн хүмүүс итгэгч Абрахамын хамт ерөөгдсөн ажээ.

10. Хуулийн үйлсийг түшигчид бүгдээрээ хараалын дор байдаг. Учир нь “Хуулийн номд бичигдсэн бүхнийг хэрэгжүүлэхийн тулд тэдгээрийн дотор байнга байдаггүй хүн бүр хараагдсан” гэж бичигджээ.

11. Хэн ч Бурханы өмнө Хуулиар зөвтгөгддөггүй гэдэг нь тодорхой. Яагаад гэвэл “Зөвт хүн итгэлээр амьдарна”.

12. Хууль нь итгэлээс гараагүй, харин “Эдгээрийг биелүүлэгч нь тэдгээрээр амьд байх болно”.

13. Христ бидний төлөө хараал болсноороо биднийг Хуулийн хараалаас зольсон юм. Учир нь “Модон дээр өлгөгдөгч хүн бүр хараагдсан юм” гэж бичигдсэн байдаг.

14. Энэ нь Христ Есүс дотор Абрахамын ерөөлийг Харь үндэстнүүдэд ирүүлэхийн тулд юм. Ингэснээр бид итгэлээрээ Сүнсний амлалтыг хүлээн авах юм.

15. Ах дүү нар аа, би хүний ёсоор ярьж байна. Хүний гэрээ байлаа ч гэсэн батлагдсан л бол хүчингүй болгох, эсвэл нэмэх нэг ч хүн байхгүй.

16. Амлалтууд нь Абрахамд болон түүний үрд айлдагдсан юм. Тэр “Үрст” гэж олны талаар хэлээгүй, харин ганцын тухай “Чиний үрд” гэж айлдсан. Тэр бол Христ мөн.

17. Би үүнийг ярьж байна. “Бурханаар урьд нь батлагдсан гэрээг дөрвөн зуун гучин жилийн дараа ирсэн тэр Хууль ч хүчингүй болгодоггүй. Түүнчлэн амлалтыг ч хүчингүй болгодоггүй”.

18. Хэрэв өв залгамжлал нь хуулиас ирдэг юм бол, амлалтаас ирдэггүй гэсэн үг болно. Харин Бурхан үүнийг Абрахамд амлалтаар соёрхсон аж.

19. Тэгвэл юуны тулд Хууль байгаа юм бэ? Энэ нь амлалтыг авсан нэгэнд үр иртэл зуучийн гараар тэнгэр элч нараар дамжуулж тогтоогдон, нүгэл хилэнцээс болж нэмэгджээ.

20. Зууч нь ганц талд байдаггүй, харин Бурхан бол ганц.

21. Ингэхлээр Хууль [Бурханы] амлалтуудын эсрэг үү? Огт үгүй. Учир нь хэрэв амьд болгох чадалтай хуулийг өгсөн байсан бол зөвт байдал нь үнэхээр хуулиас ирэх байсан.

22. Харин Судар бүх юм нүглийн дор хоригдсон гэдэг. Энэ нь амлалтыг Есүс Христэд итгэх итгэлээр дамжуулан итгэгчдэд өгөхийн тулд юм.

23. Гэвч итгэл ирэхээс өмнө, бид хожим илчлэгдэх итгэлд хаагдаж хуулийн дор хорионд байсан билээ.

24. Тиймд бид итгэлээр зөвтгөгдөхийн тулд бидний хувьд Хууль нь биднийг Христ уруу хандуулах зааварлагч болов.

25. Харин эдүгээ итгэл ирсэн тул бид цаашид зааварлагчийн дор байхаа болив.

26. Учир нь та нар бүгд Христ Есүст итгэх итгэлээр Бурханы хөвгүүд болсон ажээ.

27. Христ уруу баптисм хүртсэн та нар бүгдээрээ Христ уруу Христийг өмссөн юм.

28. Иудей ч гэж байхгүй, грек ч гэж байхгүй, боол ч гэж байхгүй, чөлөөт хүн ч гэж байхгүй, эр ч гэж байхгүй, эм ч гэж байхгүй. Учир нь та нар бүгд Христ Есүс дотор нэг болой.

29. Хэрэв та нар Христийнх юм бол та нар Абрахамын үр бөгөөд амлалтын дагуу өв залгамжлагчид мөн.

About Галат Chapter 3

Read Галат Chapter 3 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Галат in the New Testament. Continue reading with the chapter navigation above or explore the complete book.

Book Information

Book: Галат
Chapter: 3
Testament: New Testament

How to Read this Chapter

Use the Previous and Next Chapter buttons to continue reading Галат. You can also adjust the font size for comfortable reading and browse other books of the Bible using the navigation links.

https://www.youtube.com/watch?v=rzsT_Q3KLzE

More Resources

Continue Reading the Bible

Continue reading Галат Chapter 3 and explore every book, chapter and verse of the Holy Bible. Use the navigation links above and below to move through the Scriptures with ease.

Frequently Asked Questions

What is Галат Chapter 3?

Галат Chapter 3 is part of the Book of Галат in the Holy Bible.

Can I read this chapter online?

Yes. You can read the complete Галат Chapter 3 online for free with easy chapter navigation.

More Chapters from галат

  1. Галат Chapter 1
  2. Галат Chapter 2
  3. Галат Chapter 6
  4. Галат Chapter 4
  5. Галат Chapter 5

Explore More from Шинэ Гэрээ

  1. Марк Chapter 10
  2. Үйлс Chapter 1
  3. Ром Chapter 3
  4. 1 Коринт Chapter 1
  5. Галат Chapter 5
  6. Үйлс Chapter 2
  7. Еврей Chapter 13

Related Chapters & Readings

  1. Эхлэл Chapter 6
  2. Дэд хууль Chapter 32
  3. Эхлэл Chapter 41
  4. Шүүгчид Chapter 11
  5. Гэтлэл Chapter 37
  6. Матай Chapter 20
  7. Левит Chapter 14
Share Your Love

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *