Гэтлэл Chapter 27

For English

Read Гэтлэл Chapter 27 Online

Read Гэтлэл Chapter 27 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Гэтлэл in the Old Testament. Browse every verse with easy chapter navigation, continue to the next chapter, or explore the complete Book of Гэтлэл and the Holy Bible online.

Choose a Chapter

Гэтлэл 27

Бүлэг 27

1. Чи хуайс модоор тахилын ширээг хий. Уг ширээний урт нь таван тохой, өргөн нь таван тохой дөрвөлжин бөгөөд өндөр нь гурван тохой байна.

2. Ширээний дөрвөн өнцөгт эврүүдийг нь хий. Тэдгээр нь ширээтэйгээ нэгдмэл байх бөгөөд түүнийг хүрлээр бүр.

3. Үнсийг нь авч хаяхад зориулсан сав, утгуур, угаагуурууд, сэрээ болон бойпоруудыг хий. Түүний бүх хэрэгслийг хүрлээр үйлдэгтүн.

4. Тэгээд хүрэл сараалжин тор үйлдэгтүн. Торон дээр дөрвөн өнцөгт нь дөрвөн хүрэл цагираг хий.

5. Чи торыг тахилын ширээний амсрын доор, тахилын ширээний голд хүрэхээр доошлуулан тавь.

6. Тахилын ширээнд зориулан хуайс модоор дамнуургуудыг хийж хүрлээр бүрэгтүн.

7. Тахилын ширээг зөөж байхад дамнуургууд хоёр талд нь байхын тулд дамнуургуудыг цагиргуудад шургуул.

8. Уулан дээр чамд үзүүлсэн ёсоор дамнуургуудыг дотор талдаа хөндий зүсмэл модоор хий. Тэд үүнийг ингэж хийг.

9. Чи асрын хашааг хийгтүн. Өмнө тал нь зуун тохой урттай нарийн нэхсэн маалингаар хийгдсэн хөшигтэй байна.

10. Түүний баганууд хорь байх бөгөөд хорин хүрэл углууртай байна. Баганын дэгээнүүд болоод тэдгээрийн холбоосууд нь мөнгөн байх ёстой.

11. Үүнтэй адил уртаараа умард талд зуун тохой урттай хөшиг болон хорин хүрэл углууртай хорин багана байна. Баганын дэгээнүүд болон холбоосууд нь мөнгөн байна.

12. Хашааны өргөнөөр баруун талд тавин тохой хөшиг арван багана, арван углууртай хамт байна.

13. Хашааны өргөн нь зүүн талд тавин тохой байна.

14. Хаалганы нэг талын хөшиг нь арван таван тохой бөгөөд гурван багана, гурван углууртай байна.

15. Нөгөө талд арван таван тохой хөшиг гурван багана, гурван углууртай байна.

16. Хашааны хаалганд хөх, ягаан, час улаан өнгөтэй даавуу болон нарийн нэхсэн маалингаар нэхэгдсэн хорин тохой дэлгэц байна. Тэр нь дөрвөн багана, дөрвөн углууртай байна.

17. Хашааны эргэн тойрон дахь бүх баганууд мөнгөн холбоосуудаар тоноглогдсон байна. Тэдгээрийн дэгээнүүд нь мөнгө, углуурнууд нь хүрэл байна.

18. Хашааны урт нь зуун тохой, өргөн нь нийтдээ тавин тохой, өндөр нь таван тохой, нарийн нэхсэн маалингаар хийгдсэн ба тэдгээрийн углуурууд нь хүрэл байна.

19. Асрын бүх үйлчлэлд хэрэглэгдэх бүх хэрэгсэл, бүх гадас болон хашааны бүх гадас хүрэл байна.

20. Дэнлүүг үргэлжид асааж байхын тулд гэрэлтүүлгэнд зориулан чидун жимснээс шахсан цэвэр тосыг чамд авчрах үүргийг чи Израилийн хөвгүүдэд өг.

21. Хурлын майханд, гэрчлэлийн урд буй хөшигний гадна талд Аарон ба түүний хөвгүүд оройноос өглөө хүртэл ЭЗЭНий өмнө үүнийг ёсоор нь сахих ёстой. Энэ нь Израилийн хөвгүүдэд тэдний үе удмыг дамжин мөнхийн ёслол байх болтугай.

About Гэтлэл Chapter 27

Read Гэтлэл Chapter 27 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Гэтлэл in the Old Testament. Continue reading with the chapter navigation above or explore the complete book.

Book Information

Book: Гэтлэл
Chapter: 27
Testament: Old Testament

How to Read this Chapter

Use the Previous and Next Chapter buttons to continue reading Гэтлэл. You can also adjust the font size for comfortable reading and browse other books of the Bible using the navigation links.

https://www.youtube.com/watch?v=rzsT_Q3KLzE

More Resources

Continue Reading the Bible

Continue reading Гэтлэл Chapter 27 and explore every book, chapter and verse of the Holy Bible. Use the navigation links above and below to move through the Scriptures with ease.

Frequently Asked Questions

What is Гэтлэл Chapter 27?

Гэтлэл Chapter 27 is part of the Book of Гэтлэл in the Holy Bible.

Can I read this chapter online?

Yes. You can read the complete Гэтлэл Chapter 27 online for free with easy chapter navigation.

More Chapters from гэтлэл

  1. Гэтлэл Chapter 22
  2. Гэтлэл Chapter 12
  3. Гэтлэл Chapter 40
  4. Гэтлэл Chapter 15
  5. Гэтлэл Chapter 3
  6. Гэтлэл Chapter 2
  7. Гэтлэл Chapter 35

Explore More from Хуучин Гэрээ

  1. 1 Шастир Chapter 1
  2. Шүүгчид Chapter 18
  3. Иов Chapter 38
  4. Гэтлэл Chapter 30
  5. 2 Хаадын Chapter 13
  6. Эхлэл Chapter 19
  7. 2 Хаадын Chapter 5

Related Chapters & Readings

  1. Езекиел Chapter 42
  2. Лук Chapter 9
  3. Сургаалт үгс Chapter 12
  4. Сургаалт үгс Chapter 9
  5. Езекиел Chapter 12
  6. Езекиел Chapter 45
  7. 2 Шастир Chapter 14
Share Your Love

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *