Матай Chapter 4

For English

Read Матай Chapter 4 Online

Read Матай Chapter 4 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Матай in the New Testament. Browse every verse with easy chapter navigation, continue to the next chapter, or explore the complete Book of Матай and the Holy Bible online.

Choose a Chapter

Матай 4

Бүлэг 4

1. Есүс диаволд соригдохоор цөл уруу Сүнсээр хөтлөгдөв.

2. Тэр дөчин өдөр, дөчин шөнө мацаг барьсны эцэст өлсжээ.

3. Соригч ирээд, Түүнд—Хэрэв Чи Бурханы Хүү мөн бол энэ чулуунуудыг талх бол гэж тушаа гэв.

4. Гэвч Есүс—“Хүн зөвхөн талхаар бус, харин Бурханы амнаас гарах үг бүрээр амьдарна” гэж бичигдсэн байдаг гэж хэлэв.

5. Тэгэхэд диавол Түүнийг ариун хотод аваачиж, сүмийн орой дээр зогсоогоод,

6. Түүнд—Хэрэв Чи Бурханы Хүү мөн юм бол доошоо үсэр. Учир нь“Тэрээр тэнгэр элч нартаа Чиний талаар тушаана.Чамайг хөлөө чулуунд цохичих вий гэсэндээТэд гар дээрээ Чамайг өргөн явна”гэж бичигдсэн байдаг шүү дээ гэв.

7. Есүс—“Өөрийн Бурхан Эзэнээ бүү сорь” гэж бас бичигдсэн байдаг гэв.

8. Диавол дахин Түүнийг асар өндөр ууланд аваачаад дэлхийн бүх хаанчлалыг болон сүр хүчийг нь үзүүлээд,—

9. Хэрэв Чи сөхрөн, надад мөргөвөл, энэ бүхнийг би Чамд өгье гэж хэлэхэд

10. Есүс—Зайл, Сатан аа! “Чи өөрийн Бурхан Эзэндээ мөргөж, зөвхөн Түүнд үйлчил” гэж бичигдсэн байдаг юм гэж хэллээ.

11. Тэгээд диавол Түүнийг орхиход, тэнгэр элч нар ирж Түүнд үйлчилж эхлэв.

12. Есүс Иоханыг баривчлагдсаныг сонсоод, Галил уруу буцлаа.

13. Тэр Назарыг орхиж, Зебулун болоод Нафталийн мужийн нуурын эрэг дэх Капернаумд ирж суурьшив.

14. Энэ нь эш үзүүлэгч Исаиагаар хэлүүлсэн нь биелэгдсэн бөгөөд

15. «Иорданы чанад тэнгис хүрэх зам дээрх Зебулуны болоод Нафталийн нутаг,харь үндэстнүүдийн Галил,

16. харанхуйд суугч хүмүүс агуу их гэрлийг харж,үхлийн нутагт ба сүүдэрт суугчдын дээр гэрэл тусав»гэсэн юм.

17. Тэр цагаас эхлэн Есүс—Гэмшицгээ! Тэнгэрийн хаанчлал ойрхон байна гэж тунхаглаж эхлэв.

18. Тэр Галил нуурын эргээр явж байхдаа ах дүү болох Петр гэгддэг Симон, түүний дүү Андрей нарыг нууранд тор тавьж байгааг харжээ. Тэд загасчид аж.

19. Есүс тэдэнд—Намайг дага, Би та нарыг хүмүүсийн загасчин болгоно гэв.

20. Тэд тэр даруй тороо орхиж Түүнийг дагалаа.

21. Тэр тэндээсээ цааш явж байгаад өөр нэг ах дүү болох Зебедеен хөвгүүн Иаков, түүний дүү Иохан хоёрыг завин дотроо эцэг Зебедеенхээ хамт загасны тороо сэлбэж байгааг хараад дуудав.

22. Тэр даруй тэд эцгээ завьтайгаа орхиж Түүнийг дагалаа.

23. Есүс бүх Галилаар явахдаа синагогуудад нь сургаал айлдаж, хаанчлалын сайн мэдээг тунхаглаж, олон түмний доторх алив төрлийн өвчин эмгэгийг эдгээж байлаа.

24. Түүний тухай зар бүх Сири даяар тархсанд, хүмүүс зовж шаналсан, чөтгөр шүглэсэн, унаж татдаг өвчтэй, саа өвчтэй бүхнийг Түүн дээр авчрахад Есүс тэднийг эдгээжээ.

25. Галил, Декаполис, Иерусалим, Иудей түүнчлэн Иорданы тэртээгээс үй олон хүн Түүнийг дагалаа.

About Матай Chapter 4

Read Матай Chapter 4 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Матай in the New Testament. Continue reading with the chapter navigation above or explore the complete book.

Book Information

Book: Матай
Chapter: 4
Testament: New Testament

How to Read this Chapter

Use the Previous and Next Chapter buttons to continue reading Матай. You can also adjust the font size for comfortable reading and browse other books of the Bible using the navigation links.

https://www.youtube.com/watch?v=rzsT_Q3KLzE

More Resources

Continue Reading the Bible

Continue reading Матай Chapter 4 and explore every book, chapter and verse of the Holy Bible. Use the navigation links above and below to move through the Scriptures with ease.

Frequently Asked Questions

What is Матай Chapter 4?

Матай Chapter 4 is part of the Book of Матай in the Holy Bible.

Can I read this chapter online?

Yes. You can read the complete Матай Chapter 4 online for free with easy chapter navigation.

More Chapters from матай

  1. Матай Chapter 4
  2. Матай Chapter 22
  3. Матай Chapter 1
  4. Матай Chapter 2
  5. Матай Chapter 5
  6. Матай Chapter 18
  7. Матай Chapter 16

Explore More from Шинэ Гэрээ

  1. Матай Chapter 25
  2. 2 Тимот Chapter 3
  3. Марк Chapter 1
  4. Үйлс Chapter 11
  5. Еврей Chapter 11
  6. Тит Chapter 1
  7. 1 Петр Chapter 5

Related Chapters & Readings

  1. Левит Chapter 23
  2. Езекиел Chapter 9
  3. Ром Chapter 9
  4. 1 Самуел Chapter 7
  5. Марк Chapter 3
  6. 1 Тесалоник Chapter 3
  7. Дэд хууль Chapter 5
Share Your Love

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *