Read Исаиа Chapter 61 Online
Read Исаиа Chapter 61 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Исаиа in the Old Testament. Browse every verse with easy chapter navigation, continue to the next chapter, or explore the complete Book of Исаиа and the Holy Bible online.
Choose a Chapter
Исаиа 61
Бүлэг 61
1. Эзэн БУРХАНы Сүнс миний дээр байна.Учир нь ЭЗЭН намайг зовогсдод сайн мэдээг дэлгэрүүлэхийн тулд томилсон юм.Тэр намайг шаналсан зүрхтэй хүмүүсийг эдгээн,олзлогдогсдод эрх чөлөөг тунхаглаж,хүлээстэй хүмүүсийг чөлөөлөхийн тулд,
2. мөн ЭЗЭНий тааламжит жил,бидний Бурханы өшөө авах өдрийг тунхаглан,бүх гашуудагчийг тайвшруулан,
3. Сионд гашуудагсдад үнсний оронд цэцгийн хэлхээг өгч,гашуудлын оронд баяр хөөрийн тос,гаслант сүнсний оронд магтаалын хувцас соёрхохын тулд илгээсэн юм.Иймээс Түүнийг алдаршуулахын тулд тэднийг үнэн зөвийн царснууд,ЭЗЭНий суулгац гэж нэрлэх болно.
4. Тэгээд эртний балгаснуудыг сэргээн босгож,урьдын эвдэрсэн газруудыг янзалж,олон үеийн туршид хоосорч сүйрсэн хотуудыг шинэчлэн засварлана.
5. Харь хүмүүс босож,та нарын сүргүүдийг хариулна.Харийн хөвгүүд та нарын тариаланч,усан үзэмчид болцгооно.
6. Харин та нар ЭЗЭНий тахилч нар,бидний Бурханы үйлчлэгчид гэж нэрлэгдэн,үндэстнүүдийн эд баялгийг идэн,тэдний хөрөнгөөр сайрхах болно.
7. Ичгүүрийнхээ оронд та нар хоёр дахин их хувийг авч,доромжлолын оронд тэд өөрсдийнхөө хувьд баярлан хашхирна.Тийм учраас тэд өөрсдийн газартаа хоёр дахин ихийг эзэмшин,мөнхийн баяр баясгалан тэднийх болно.
8. Учир нь ЭЗЭН Би шударга ёсыг хайрлаж,хүчээр дээрэмдэхийг үзэн яддаг.Би тэдэнд шагналыг нь итгэмжтэйгээр өгнө.Би тэдэнтэй мөнхийн гэрээ байгуулна.
9. Тэгэхэд үрс нь үндэстнүүдийн дотор,тэдний хойч үе нь хүмүүсийн дунд танигдана.Тэд бол ЭЗЭНий ерөөсөн үрс байна гэж тэднийг харсан бүгд мэдэх болно.
10. Би ЭЗЭНий дотор ихэд бахдан,сэтгэл минь миний Бурханд баярлана.Сүйт залуу өөрийгөө цэцгийн хэлхээгээр чимж,сүйт бүсгүй өөрийгөө үнэт чулуугаар гоёдог шиг,Тэр намайг үнэн зөвийн нөмрөгөөр ороож,авралын хувцсаар хувцасласан юм.
11. Учир нь газар дэлхий мөчир нахиа ургуулан,цэцэрлэг дотор нь тарьсан юмсыг ургуулдаг шигЭзэн БУРХАН бүх үндэстний өмнө үнэн зөв ба магтаалыг бий болгоно.
About Исаиа Chapter 61
Read Исаиа Chapter 61 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Исаиа in the Old Testament. Continue reading with the chapter navigation above or explore the complete book.
Book Information
Book: Исаиа
Chapter: 61
Testament: Old Testament
How to Read this Chapter
Use the Previous and Next Chapter buttons to continue reading Исаиа. You can also adjust the font size for comfortable reading and browse other books of the Bible using the navigation links.
More Resources
Continue Reading the Bible
Continue reading Исаиа Chapter 61 and explore every book, chapter and verse of the Holy Bible. Use the navigation links above and below to move through the Scriptures with ease.
Frequently Asked Questions
What is Исаиа Chapter 61?
Исаиа Chapter 61 is part of the Book of Исаиа in the Holy Bible.
Can I read this chapter online?
Yes. You can read the complete Исаиа Chapter 61 online for free with easy chapter navigation.
More Chapters from исаиа
- Исаиа Chapter 19
- Исаиа Chapter 17
- Исаиа Chapter 6
- Исаиа Chapter 2
- Исаиа Chapter 15
- Исаиа Chapter 11
- Исаиа Chapter 3
Explore More from Хуучин Гэрээ
- Дуулал Chapter 89
- 1 Шастир Chapter 27
- Левит Chapter 3
- 1 Шастир Chapter 8
- Тооллого Chapter 29
- Дуулал Chapter 14
- Иов Chapter 39