Исаиа Chapter 36

For English

Read Исаиа Chapter 36 Online

Read Исаиа Chapter 36 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Исаиа in the Old Testament. Browse every verse with easy chapter navigation, continue to the next chapter, or explore the complete Book of Исаиа and the Holy Bible online.

Choose a Chapter

Исаиа 36

Бүлэг 36

1. Хезекиа Хааны арван дөрөв дэх жилд, Ассирийн хаан Сеннахериб Иудагийн бүх бэхлэгдсэн хот уруу довтлон ирж, эзлэн авав.

2. Ассирийн хаан Лахишаас Иерусалим тийш Хезекиа Хаан уруу Рабшакег их цэргийн хамт илгээв. Тэр угаагчийн газрын зам дээр байдаг дээд цөөрмийн ус түгээгүүрийн хоолойн ойролцоо зогслоо.

3. Тэгэхэд Хилкиагийн хөвгүүн Елиаким, ордны даамал гүүш Шебна, Асафын хөвгүүн хэрэг хөтлөгч Иоа нар түүн уруу очив.

4. Рабшаке тэдэнд—Одоо Хезекиад хэл. “Агуу хаан болох Ассирийн хаан үүнийг хэлж байна. «Чамд байгаа энэ итгэл юу юм бэ?

5. ”Дайтахад зориулсан зөвлөгөө, хүч чинь зөвхөн хоосон үгс юм” гэж би хэлж байна. Эдүгээ чи хэнд найдаж миний эсрэг тэрсэлнэ вэ?

6. Харагтун, чи энэ хугарсан хулсан таяг болох Египетэд найдаж байна. Хэрэв хүн энэ таягийг түшвэл тэр нь алгыг нь шааж, цоо хатгана. Египетийн хаан Фараон өөрт нь түшиглэгч бүгдийг ингэдэг юм.

7. Хэрэв та нар надад “Бид өөрсдийн Бурхан ЭЗЭНд найдна” гэж хэлэх юм бол, тэр чинь Хезекиагийн “Та нар Иерусалим дахь энэ тахилын ширээний өмнө мөргөгтүн” гэж Иуда, Иерусалимд хэлээд, зайлуулж байсан өнөөх мөргөлийн өндөрлөгүүд болон тахилын ширээнүүдийн Эзэн юм биш үү?

8. Ийм учраас одоо ирж, миний эзэн Ассирийн хаантай наймаа хийгтүн. Хэрэв танай хүмүүс морь унаж чадах юм бол би чамд хоёр мянган морьд өгье.

9. Чи миний эзний боолуудаас хамгийн дорд түшмэлийг няцаан, тэрэг ба морин цэргийн талаар Египетэд найдаж яаж чадна вэ?

10. Энэ газрыг устгах ЭЗЭНий зөвшөөрөлгүйгээр би эдүгээ ийшээ довтлох байсан гэж үү? ЭЗЭН надад “Энэ газрын эсрэг явж, устга” гэж айлдсан билээ»” гэв.

11. Тэгэхэд Елиаким, Шебна, Иоа нар Рабшакед хандан—Эдүгээ та боолуудтайгаа арамей хэлээр яригтун. Бид ойлгоно. Хэрэм дээр байгаа хүмүүст сонсогдохоор иудей хэлээр бидэнтэй бүү яригтун гэв.

12. Гэтэл Рабшаке—Миний эзэн эдгээр үгсийг хэлүүлэхийн тулд намайг зөвхөн танай эзэн хийгээд та нар уруу явуулсан гэж үү? Та нартай хамт өөрсдийн баасаа идэж, шээсээ уух тавилантай хэрмэн дээр сууж байгаа тэдгээр хүмүүс уруу бас илгээгээгүй гэж үү? гэв.

13. Тэгээд Рабшаке босож зогсон иудей хэлээр, чанга дуугаар хашхиран—Агуу хаан болох Ассирийн хааны үгсийг сонсогтун.

14. Хаан үүнийг хэлж байна. “Хезекиад бүү мэхлэгд. Учир нь тэр та нарыг аварч чадахгүй.

15. Хезекиа та нарыг ЭЗЭНд итгүүлэхийн тулд «ЭЗЭН биднийг заавал аварна. Энэ хотыг Ассирийн хааны гарт өгөхгүй» гэж буй ятгалгад бүү ор”.

16. Ассирийн хаан ингэж өгүүлж байна. “Хезекиаг бүү сонс. Та нар надтай найрамдан, над уруу гарч ирэгтүн. Та нар өөрсдийн усан үзэм, инжрийн модны жимсийг идэж, нөөцлүүрийнхээ уснаас ууцгаа.

17. Дараа би ирж, та нарыг танай төрөлх нутаг шиг үр тариа, шинэ дарс, талх, усан үзмийн тариалангийн нутагт аваачна.

18. Хезекиа та нарыг «ЭЗЭН биднийг аварна» гэж мэхлэхээс сэрэмжил. Улс үндэстнүүдийн бурхдын дотроос Ассирийн хааны гараас газар нутгаа аварсан ямар нэгэн бурхан байна уу?

19. Хамат, Арпадын бурхад хаана байна вэ? Сефарваимын бурхад хаана байна? Хэзээ тэд миний гараас Самарийг аварсан юм бэ?

20. Эдгээр газруудын бүх бурхдын дотроос хэн нь миний гараас газар нутгаа аварсан юм бэ? Тэгэхэд ЭЗЭН миний гараас Иерусалимыг аварна гэж үү?” гэв.

21. Гэвч тэд чимээгүй байж, түүнд нэг ч үг хариулсангүй. Учир нь хаан “Түүнд бүү хариулагтун” гэж тушаасан байлаа.

22. Тэгээд ордны даамал Хилкиагийн хүү Елиаким, гүүш Шебна, хэрэг хөтлөгч Асафын хүү Иоа нар уранхай хувцастайгаа Хезекиа уруу ирж, Рабшакегийн үгийг түүнд айлтгав.

About Исаиа Chapter 36

Read Исаиа Chapter 36 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Исаиа in the Old Testament. Continue reading with the chapter navigation above or explore the complete book.

Book Information

Book: Исаиа
Chapter: 36
Testament: Old Testament

How to Read this Chapter

Use the Previous and Next Chapter buttons to continue reading Исаиа. You can also adjust the font size for comfortable reading and browse other books of the Bible using the navigation links.

https://www.youtube.com/watch?v=rzsT_Q3KLzE

More Resources

Continue Reading the Bible

Continue reading Исаиа Chapter 36 and explore every book, chapter and verse of the Holy Bible. Use the navigation links above and below to move through the Scriptures with ease.

Frequently Asked Questions

What is Исаиа Chapter 36?

Исаиа Chapter 36 is part of the Book of Исаиа in the Holy Bible.

Can I read this chapter online?

Yes. You can read the complete Исаиа Chapter 36 online for free with easy chapter navigation.

More Chapters from исаиа

  1. Исаиа Chapter 19
  2. Исаиа Chapter 17
  3. Исаиа Chapter 6
  4. Исаиа Chapter 2
  5. Исаиа Chapter 15
  6. Исаиа Chapter 11
  7. Исаиа Chapter 3

Explore More from Хуучин Гэрээ

  1. Тооллого Chapter 36
  2. Сургаалт үгс Chapter 22
  3. Левит Chapter 3
  4. Сургаалт үгс Chapter 20
  5. Даниел Chapter 2
  6. Езра Chapter 4
  7. Дуулал Chapter 81

Related Chapters & Readings

  1. Дуулал Chapter 116
  2. Ром Chapter 15
  3. Зехариа Chapter 11
  4. Филемон Chapter 1
  5. Дуулал Chapter 109
  6. Матай Chapter 21
  7. Еврей Chapter 4
Share Your Love

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *