Read Исаиа Chapter 34 Online
Read Исаиа Chapter 34 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Исаиа in the Old Testament. Browse every verse with easy chapter navigation, continue to the next chapter, or explore the complete Book of Исаиа and the Holy Bible online.
Choose a Chapter
Исаиа 34
Бүлэг 34
1. Үндэстнүүд ээ, сонсохын тулд ойртогтун.Ард түмнүүд ээ, чагнагтун.Газар ба түүнийг дүүргэгч бүхэн сонсогтун.Ертөнц ба түүнээс гарсан бүхэн сонсох болтугай.
2. Учир нь ЭЗЭНий зэвүүцэл бүх үндэстний эсрэг байж,уур хилэнгээ тэдний бүх цэргийн эсрэг гаргаж,тэднийг бүрмөсөн устгалаа.Тэднийг Тэр алуурчинд өгсөн болой.
3. Тэдний алагдагсдыг гаргаж хаяхад хүүр нь өмхийрч,тэдний цус нь ууланд нэвчив.
4. Тэнгэрийн бүх эрхэс устаж,тэнгэрүүд ч хуйлмал ном мэт хуйлагдах болно.Тэдний бүх эрхэс усан үзмийн ороонгын навч,инжрийн модны инжир хатан унадаг шиг унана.
5. Учир нь Миний илд тэнгэрт согтоод,Миний бүрмөсөн устгасан ард түмний дээр Едомыг шүүхээр бууна.
6. ЭЗЭНий илд цусаар бялхсан байна.Илд нь хурга ямааны цусаар дүүрч,хуцын бөөрний өөхөнд цадав.Учир нь ЭЗЭН Бозрад тахилтай,Едомын газарт их аллагатай ажээ.
7. Бас зэрлэг шар тэдэнтэй,залуу бух хүчит нэгэнтэй хамт унаж,тэдний газар нь цусаар нэвчиж,тоос шороо нь өөхтэй хутгалдаж тослог болно.
8. Учир нь Сионд хариуг нь өгөх жил,өшөө авалтын өдөр ЭЗЭНд бий.
9. Едомын урсгалууд нь давирхай болж,хөрс нь шатаж буй хүхэр болон хувирах бөгөөдгазар нь шатаж буй давирхай болно.
10. Тэр нь өдөр ч, шөнө ч унтрахгүй,утаа нь мөнхөд суунаглана.Энэ нь үеийн үед эзгүйрэн, үүрд мөнхөд түүгээр хэн ч өнгөрөхгүй.
11. Харин тэнд ятуу, зараа нутаглан, шар шувуу, хэрээ үүрлэнэ.Тэр Едомын дээгүүр эзгүйрлийн шугам болон хоосролын хүндрүүлэгч татна.
12. Едомын язгууртнуудын дотроос хаан гэж дуудагдах хүнгүй болж,тэдний ноёд нь бүгдээрээ юу ч биш болно.
13. Бэхлэгдсэн цамхгууд болон хотуудынх нь дотор үүргэнийн бут, өргөст халгай ургаж,цөөвөр чонын орогнох газар, тэмээн хяруулын нутаг болно.
14. Тэнд цөлийн араатнууд чононцортой тааралдаж,мөн үсэрхэг ямаа ижлээ дуудан орилно.Тийм ээ, шөнийн мангас тэнд суурьшиж, амрах газраа олно.
15. Тэнд суман могой үүрээ засаж хэвтэн, өндгөө дарж, тэднийгээ нөмөр дороо цуглуулна.Тийм ээ, шонхрууд төрөл төрлөөрөө цуглана.
16. ЭЗЭНий номноос олоод уншигтун.Тэдгээрийн нэг нь ч алга болохгүй,нэг нь ч ижлээ алдахгүй.Учир нь Түүний ам айлдаж,Түүний Сүнс тэднийг цуглуулсан юм.
17. Тэр тэдний төлөө шавга хаясан.Түүний мутар үүнийг тэдэнд хэмжээгээр нь хувааж өгсөн.Тэд энэ газрыг мөнхөд эзэмшиж,үеийн үед энд орших болно.
About Исаиа Chapter 34
Read Исаиа Chapter 34 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Исаиа in the Old Testament. Continue reading with the chapter navigation above or explore the complete book.
Book Information
Book: Исаиа
Chapter: 34
Testament: Old Testament
How to Read this Chapter
Use the Previous and Next Chapter buttons to continue reading Исаиа. You can also adjust the font size for comfortable reading and browse other books of the Bible using the navigation links.
More Resources
Continue Reading the Bible
Continue reading Исаиа Chapter 34 and explore every book, chapter and verse of the Holy Bible. Use the navigation links above and below to move through the Scriptures with ease.
Frequently Asked Questions
What is Исаиа Chapter 34?
Исаиа Chapter 34 is part of the Book of Исаиа in the Holy Bible.
Can I read this chapter online?
Yes. You can read the complete Исаиа Chapter 34 online for free with easy chapter navigation.
More Chapters from исаиа
- Исаиа Chapter 7
- Исаиа Chapter 20
- Исаиа Chapter 19
- Исаиа Chapter 15
- Исаиа Chapter 2
- Исаиа Chapter 21
- Исаиа Chapter 17
Explore More from Хуучин Гэрээ
- Шүүгчид Chapter 10
- 2 Самуел Chapter 18
- Дуулал Chapter 13
- Нехемиа Chapter 1
- Дуулал Chapter 93
- Номлогчийн үгс Chapter 9
- 1 Самуел Chapter 14