Read Исаиа Chapter 37 Online
Read Исаиа Chapter 37 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Исаиа in the Old Testament. Browse every verse with easy chapter navigation, continue to the next chapter, or explore the complete Book of Исаиа and the Holy Bible online.
Choose a Chapter
Исаиа 37
Бүлэг 37
1. Хезекиа хаан үүнийг сонсмогц, хувцсаа урж, таар нөмрөн, ЭЗЭНий өргөөнд оров.
2. Тэрээр ордны даамал Елиаким, гүүш Шебнаг тахилч нарын настангуудын хамт, таар нөмөргөн, Амозын хүү эш үзүүлэгч Исаиа уруу илгээв.
3. Тэд Исаиад—Хезекиа ингэж хэлэв. “Энэ өдөр бол зовлон, зэмлэл, гутамшгийн өдөр юм. Учир нь төрж буй хүүхэд умайн амсарт ирсэн боловч төрүүлэх чадвар алга.
4. Амьд Бурханыг доромжлохоор, өөрийн эзэн Ассирийн хаанаас илгээгдсэн Рабшакегийн үгийг таны Бурхан ЭЗЭН сонсох биз. Таны Бурхан ЭЗЭН сонссон үгийнхээ төлөө түүнийг зэмлэнэ биз ээ. Тиймээс үлдсэн амьд хүмүүсийн төлөө залбирлаа өргөөч” гэжээ.
5. Ингээд Хезекиа хааны зарц нар Исаиа уруу ирэв.
6. Исаиа тэдэнд—Та нар эзэндээ ингэж хэлэгтүн. ЭЗЭН ийн айлдаж байна. “Намайг доромжилсон Ассирийн хааны боолуудын үгс буюу чамд сонсогдсон тэдгээр үгсээс бүү айгтун.
7. Үзэгтүн, Би түүний дотор нэг сүнс тавихад, тэр нэг мэдээ сонсоод өөрийн нутагтаа буцна. Би түүнийг нутагт нь илдээр унагана” гэв.
8. Дараа нь Рабшаке буцаж ирээд, Ассирийн хаан Лахишийг орхисныг сонсоод, түүнийг Либнагийн эсрэг дайтаж байхад нь олов.
9. Мөн Кушийн хаан Тирхакагийн тухай “Тэр өөртэй чинь дайтахаар хөдөлсөн” гэхийг сонсоод тэр Хезекиад элч нарыг илгээж,—
10. Та нар Иудагийн хаан Хезекиад ингэж хэл. “Чиний итгэдэг Бурхан «Иерусалим Ассирийн хааны гарт өгөгдөхгүй» хэмээн чамайг бүү мэхлэг.
11. Үзэгтүн, Ассирийн хаад бүх газрыг бүрэн устгаж, юу хийснийг нь чи сонссон билээ. Тэгэхээр чи аврагдана гэж үү?
12. Гозан, Харан, Резеф болон Телассарт байсан Едений хөвгүүдийг миний эцэг өвгөд устгахад тэр үндэстнүүдийн бурхад тэднийг аварсан уу?
13. Хаматын хаан, Арпадын хаан, Сефарваимын хотын хаан болон Хена, Иввагийн хаад хаана байна?” гэв.
14. Тэгэхэд Хезекиа элч нарын гараас захидлыг авч уншаад, ЭЗЭНий өргөө уруу явж, уг захидлыг ЭЗЭНий өмнө дэлгэв.
15. Хезекиа ЭЗЭНд залбиран,
16. “Херубуудын дээр залрагч Израилийн Бурхан болох түмэн цэргийн ЭЗЭН, Та бол дэлхий дээрх бүх хаанчлалын ганцхан Бурхан мөн. Та тэнгэр, газрыг бүтээсэн.
17. ЭЗЭН, чих тавин сонордооч. ЭЗЭН, мэлмий талбин үзээч. Амьд Бурханыг доромжлохоор илгээсэн Сеннахерибын бүх үгсийг сонсооч.
18. Өө, ЭЗЭН, Ассирийн хаад үнэхээр бүх улс орон, мөн газар нутгийг нь сүйтгээд,
19. тэдний бурхдыг нь галд хаясан. Учир нь тэдгээр нь бурхад бус, харин хүний гарын бүтээл, мод чулуу байв. Тиймээс тэд устсан билээ.
20. Бидний Бурхан ЭЗЭН, дэлхийн бүх хаанчлалд ЭЗЭН болох Та бол цорын ганц Бурхан гэдгийг мэдүүлэхийн тулд одоо биднийг түүний гараас авраач” гэв.
21. Тэгээд Амозын хүү Исаиа Хезекиад үг илгээн, “Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. «Ассирийн хаан Сеннахерибын талаар чи Надад залбирсан учраас
22. түүний эсрэг ЭЗЭНий айлдсан үг нь энэ юм.“Чамайг Сионы онгон охин басамжлан элэглэв.Чиний араас Иерусалимын охин толгойгоо сэгсрэв.
23. Чи хэнийг басамжлан доромжилсон бэ?Чи хэний эсрэг дуугаа өндөрлөн, ихэмсгээр нүдээ өргөв?Израилийн Ариун Нэгэний эсрэг!
24. Чи боолуудаараа дамжуулан Эзэнийг доромжилж,«Би өөрийн олон тэргээр уулсын өндөрлөгүүдэд,Ливаны хамгийн алслагдсан хэсгүүдэд хүрлээ.Би тэндхийн өндөр хуш, шилмэл нарс моддыг тас цавчлаа.Би түүний хамгийн өндөр оргил, хамгийн өтгөн ойд хүрч очно.
25. Би малтаж, ус ууж, хөлийнхөө улаар Египетийн бүх голыг хатаасан билээ» гэсэн.
26. Чи сонсоогүй юм уу?Би үүнийг өнө эртнээс төлөвлөж, дээр үед хийсэн юм.Одоо Би үүнийг биелүүлэхээр авчирлаа.Ингэснээр чи бэхлэгдсэн хотуудыг нуранги балгас болгон эргүүлэх юм.
27. Ийм учраас тэдний оршин суугчид чадал дутаж, айн түгшиж, ичгүүрт орсон.Тэд хээр талын өвс, ногоо шиг байшингийн орой дээр ургаж нахиалахаасаа өмнө хатдаг өвс мэт болов.
28. Гэвч Би чиний суух, гарах, орохыг болон Миний эсрэг уурлахыг чинь ч мэднэ.
29. Чи Миний эсрэг уурлаж, чиний дээрэлхүү зан Миний чихэнд хүрсэн учраасБи Өөрийн дөрийг чиний хамарт зүүж, амыг чинь хазаарлаж,ирсэн замаар чинь чамайг буцаана.
30. Тэгээд энэ нь чамд тэмдэг болно. Энэ жил чи юу ургасныг нь идэж, хоёр дахь жилд мөн түүнээс юу гарсныг нь идэж, гурав дахь жил нь тарьж хураан, усан үзэм тариалж, түүнийхээ үр жимсийг идэх болой.
31. Иудагийн гэрийн амьд үлдэгсэд дахин доогуураа үндэслэн, дээгүүрээ үр жимс гаргах болно.
32. Учир нь Иерусалимаас үлдэгсэд, Сион уулаас аврагдагсад гарч ирнэ. Түмэн цэргийн ЭЗЭНий зүтгэл үүнийг гүйцэлдүүлнэ”» гэв.
33. Тийм учраас Ассирийн хааны талаар ЭЗЭН ингэж айлдаж байна. «Тэр энэ хот уруу ирэхгүй, нум сумаар ч харвахгүй. Хотын өмнө тэрээр бамбайтай ирэхгүй, бүслэлт овоо ч босгохгүй.
34. Тэр ирсэн замаараа буцах болно. Тэр энэ хот уруу ирэхгүй» гэж ЭЗЭН тунхаглаж байна.
35. «Учир нь Би Өөрийнхөө төлөө болон Миний зарц Давидын төлөө энэ хотыг аврахын тулд түүнийг хамгаалах болно»” гэж хэлэв.
36. Тэгтэл ЭЗЭНий тэнгэр элч гарч ирээд, ассиричуудын хуаранд зуун наян таван мянган хүнийг цохив. Хүмүүс өглөө эрт босоод хартал, тэд бүгд үхдэл болсон байжээ.
37. Тэгээд Ассирийн хаан Сеннахериб хөдлөн, буцаж, Ниневед амьдрав.
38. Түүнийг өөрийн Нисрох бурхны сүмдээ мөргөл үйлдэж байхад нь хөвгүүд нь болох Адраммелех, Шарезер нар түүнийг илдээр алаад, өөрсдөө Арарат нутаг уруу зугтав. Түүний оронд хүү Есархаддон нь хаан болжээ.
About Исаиа Chapter 37
Read Исаиа Chapter 37 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Исаиа in the Old Testament. Continue reading with the chapter navigation above or explore the complete book.
Book Information
Book: Исаиа
Chapter: 37
Testament: Old Testament
How to Read this Chapter
Use the Previous and Next Chapter buttons to continue reading Исаиа. You can also adjust the font size for comfortable reading and browse other books of the Bible using the navigation links.
More Resources
Continue Reading the Bible
Continue reading Исаиа Chapter 37 and explore every book, chapter and verse of the Holy Bible. Use the navigation links above and below to move through the Scriptures with ease.
Frequently Asked Questions
What is Исаиа Chapter 37?
Исаиа Chapter 37 is part of the Book of Исаиа in the Holy Bible.
Can I read this chapter online?
Yes. You can read the complete Исаиа Chapter 37 online for free with easy chapter navigation.
More Chapters from исаиа
- Исаиа Chapter 19
- Исаиа Chapter 17
- Исаиа Chapter 6
- Исаиа Chapter 2
- Исаиа Chapter 15
- Исаиа Chapter 11
- Исаиа Chapter 3
Explore More from Хуучин Гэрээ
- Рут Chapter 1
- 1 Хаадын Chapter 16
- Дуулал Chapter 80
- Дуулал Chapter 106
- Тооллого Chapter 8
- Дэд хууль Chapter 18
- Дэд хууль Chapter 32