Read Левит Chapter 3 Online
Read Левит Chapter 3 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Левит in the Old Testament. Browse every verse with easy chapter navigation, continue to the next chapter, or explore the complete Book of Левит and the Holy Bible online.
Choose a Chapter
Левит 3
Бүлэг 3
1. Түүний өргөл нь эвийн тахилын өргөл байх тохиолдолд, хэрэв тэр нь түүнийг бод малын сүргээс өргөх гэж байгаа бол тэр хүн ЭЗЭНий өмнө эр ч бай, эм ч бай согоггүй малыг өргөх ёстой.
2. Уг хүн гараа тахилын малын толгой дээр тавьж, хурлын майхны үүдэнд нядлахад, тахилч нар болох Аароны хөвгүүд цусыг нь тахилын ширээ уруу тойруулан цацна.
3. Эвийн тахилын өргөлөөс тэр хүн ЭЗЭНд галаар өргөх өргөл болгон сэмж, бүх дотор өөхийг,
4. ууцны хоёр бөөрийг, дээр нь байдаг өөхнийх нь хамт, бөөртэй хамт салгах өнчин элгийг авчрах ёстой.
5. Тэгээд Аароны хөвгүүд түүнийг тахилын ширээн дээр, гал дээр буй түлээн дээрх шатаалт тахил дээр шатаан уугиулна. Энэ нь ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэртэй галаар өргөх өргөл юм.
6. Харин хэрэв ЭЗЭНд өргөх түүний эвийн тахилын өргөл нь бог малын сүргээс байх аваас тэр хүн эр ч бай, эм ч бай согоггүй малыг өргөх ёстой.
7. Хэрэв тэр өргөл болгон хургыг өргөх гэж байгаа аваас тэр хүн түүнийгээ ЭЗЭНий өмнө өргөх ёстой бөгөөд
8. тэрээр гараа өргөлийнхөө толгой дээр тавьж, түүнийг хурлын майхны өмнө нядална. Аароны хөвгүүд түүний цусыг тахилын ширээ уруу тойруулан цацна.
9. Эвийн тахилын өргөлөөс тэр хүн ЭЗЭНд галаар өргөх өргөл болгон түүний өөх, сээрнийх нь угаар салгах сүүлний бүх өөх, сэмж, бүх дотор өөхийг,
10. ууцны хоёр бөөрийг, дээр нь байдаг өөхнийх нь хамт, бөөртэй хамт салгах өнчин элгийг авчрах ёстой.
11. Тэгээд тахилч түүнийг ЭЗЭНд галаар өргөх өргөл буюу хүнс болгон тахилын ширээн дээр шатаан уугиулна.
12. Түүнээс гадна, хэрэв түүний өргөл нь ямаа байх аваас тэр хүн түүнийг ЭЗЭНий өмнө өргөх ёстой.
13. Тэрээр гараа түүний толгой дээр тавин, түүнийг хурлын майхны өмнө нядална. Аароны хөвгүүд цусыг нь тахилын ширээ уруу тойруулан цацна.
14. Үүнээс тэр өөрийн өргөлийг ЭЗЭНд галаар өргөх өргөл болгон сэмж, бүх дотор өөхийг,
15. ууцны хоёр бөөрийг, дээр нь байдаг өөхнийх нь хамт, бөөртэй хамт салгах өнчин элгийг авчрах ёстой.
16. Тахилч тэдгээрийг тайвшруулах тааламжит үнэрт зориулан галаар өргөх өргөл буюу хүнс болгон тахилын ширээн дээр шатаан уугиулна. Бүх өөх нь ЭЗЭНийх болох юм.
17. Энэ нь үеийн үед, амьдрах газар бүрд чинь улиран үргэлжлэх зарлиг болой. Та нар аливаа өөх болон аливаа цус бүү ид” гэлээ.
About Левит Chapter 3
Read Левит Chapter 3 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Левит in the Old Testament. Continue reading with the chapter navigation above or explore the complete book.
Book Information
Book: Левит
Chapter: 3
Testament: Old Testament
How to Read this Chapter
Use the Previous and Next Chapter buttons to continue reading Левит. You can also adjust the font size for comfortable reading and browse other books of the Bible using the navigation links.
More Resources
Continue Reading the Bible
Continue reading Левит Chapter 3 and explore every book, chapter and verse of the Holy Bible. Use the navigation links above and below to move through the Scriptures with ease.
Frequently Asked Questions
What is Левит Chapter 3?
Левит Chapter 3 is part of the Book of Левит in the Holy Bible.
Can I read this chapter online?
Yes. You can read the complete Левит Chapter 3 online for free with easy chapter navigation.
More Chapters from левит
- Левит Chapter 16
- Левит Chapter 1
- Левит Chapter 11
- Левит Chapter 26
- Левит Chapter 24
- Левит Chapter 20
- Левит Chapter 17
Explore More from Хуучин Гэрээ
- Эхлэл Chapter 18
- Гэтлэл Chapter 10
- Иошуа Chapter 14
- Иов Chapter 4
- Дуулал Chapter 31
- 2 Самуел Chapter 24
- Соломоны дуун Chapter 1