2 Шастир Chapter 5

For English

Read 2 Шастир Chapter 5 Online

Read 2 Шастир Chapter 5 online from the Holy Bible. This chapter is part of the Book of 2 Шастир in the Old Testament. Browse every verse with easy chapter navigation, continue to the next chapter, or explore the complete Book of 2 Шастир and the Holy Bible online.

Choose a Chapter

2 Шастир 5

Бүлэг 5

1. Ингээд ЭЗЭНий өргөөнд зориулан Соломоны гүйцэтгэсэн бүх ажил дуусжээ. Соломон эцэг Давидынхаа зориулан өргөсөн зүйлс болох мөнгө, алт болон бүх сав суулгануудыг оруулж ирэн, тэдгээрийг Бурханы өргөөний эрдэнэсийн сангуудад тавьлаа.

2. Дараа нь ЭЗЭНий гэрээний авдрыг Давидын хот болох Сионоос залахаар Израилийн ахмадууд, Израилийн хөвгүүдийн эцгүүдийн бүлүүдийн удирдагчид болох овгуудын бүх тэргүүнийг Соломон Иерусалимд цуглуулав.

3. Израилийн бүх эрчүүд баяр наадмаар буюу долдугаар сард хаан уруу цугларав.

4. Дараа нь Израилийн бүх ахмадууд ирж, левичүүд авдрыг өргөв.

5. Левийн тахилч нар авдар, хурлын майхан болон майхан дотор байсан бүх ариун сав суулгыг авчрав.

6. Соломон хаан болон түүнтэй хамт авдрын өмнө цугласан Израилийн бүх чуулган нь маш их хонь, үхрээр тахил өргөж байсан тул тэдгээрийг тоолж, тооцоолж барахааргүй байлаа.

7. Тэгээд тахилч нар ЭЗЭНий гэрээний авдрыг өргөөний дотоод ариун газар буюу ариунаас ариун газарт оруулан, херубуудын далавч доор байранд нь заллаа.

8. Учир нь херубууд далавчнуудаа авдрын байх газрын дээр дэлгэснээрээ авдар болон дамнуургуудыг нь халхалж байв.

9. Дамнуургууд маш урт байсан учир авдрын дамнуургуудын үзүүрүүд нь дотоод ариун газрын наанаас харагдаж байсан боловч гаднаас харагдахааргүй байв. Тэдгээр нь энэ өдрийг хүртэл тэнд байна.

10. Хоребт байхдаа Мосегийн оруулан хийсэн хоёр хавтангаас өөр зүйл авдар дотор байгаагүй. Израилийн хөвгүүд Египетээс гаргасны дараа ЭЗЭНий тэдэнтэй гэрээ байгуулсан газар бол Хореб юм.

11. Тахилч нар ариун газраас гарцгаахад (учир нь тэнд байсан бүх тахилч нар бүлэг хамааралгүйгээр өөрсдийгөө ариусгасан байв)

12. бүх Левийн дуучид буюу нарийн маалинган дээл өмссөн Асаф, Хеман, Иедутун нар болон тэдний хөвгүүд ба төрөл садангууд нь цан, босоо ятга, ятга хөгжим барин, бүрээ үлээж буй зуун хорин тахилч нарын хамт тахилын ширээний зүүн талд зогссон билээ.

13. Бүрээчид болон дуучид нэгэн дуугаар ЭЗЭНийг магтан, алдаршуулахаар дуулж байгаагаа сонсгож, бүрээ, цан, хөгжмийн зэмсгүүдтэй хавсарган өөрсдийн дуу хоолойг тэд өргөж, ЭЗЭНийг магтахдаа “Түүний хайр энэрэл үүрдийнх учир Тэр үнэхээр сайн” хэмээн дуулахад өргөө буюу ЭЗЭНий өргөө үүлээр дүүрэв.

14. ЭЗЭНий цог жавхлан Бурханы өргөөг дүүргэсэн учраас үүлнээс болж тахилч нар үйлчлэлээ хийхээр зогсож чадахгүй байлаа.

About 2 Шастир Chapter 5

Read 2 Шастир Chapter 5 online from the Holy Bible. This chapter is part of the Book of 2 Шастир in the Old Testament. Continue reading with the chapter navigation above or explore the complete book.

Book Information

Book: 2 Шастир
Chapter: 5
Testament: Old Testament

How to Read this Chapter

Use the Previous and Next Chapter buttons to continue reading 2 Шастир. You can also adjust the font size for comfortable reading and browse other books of the Bible using the navigation links.

https://www.youtube.com/watch?v=rzsT_Q3KLzE

More Resources

Continue Reading the Bible

Continue reading 2 Шастир Chapter 5 and explore every book, chapter and verse of the Holy Bible. Use the navigation links above and below to move through the Scriptures with ease.

Frequently Asked Questions

What is 2 Шастир Chapter 5?

2 Шастир Chapter 5 is part of the Book of 2 Шастир in the Holy Bible.

Can I read this chapter online?

Yes. You can read the complete 2 Шастир Chapter 5 online for free with easy chapter navigation.

More Chapters from 2 шастир

  1. 2 Шастир Chapter 24
  2. 2 Шастир Chapter 17
  3. 2 Шастир Chapter 30
  4. 2 Шастир Chapter 9
  5. 2 Шастир Chapter 21
  6. 2 Шастир Chapter 26
  7. 2 Шастир Chapter 20

Explore More from Хуучин Гэрээ

  1. Эхлэл Chapter 24
  2. Дэд хууль Chapter 17
  3. Сургаалт үгс Chapter 13
  4. 1 Шастир Chapter 6
  5. Сургаалт үгс Chapter 10
  6. Дуулал Chapter 105
  7. Исаиа Chapter 12

Related Chapters & Readings

  1. Левит Chapter 12
  2. Дэд хууль Chapter 12
  3. Езра Chapter 5
  4. Дэд хууль Chapter 20
  5. Исаиа Chapter 42
  6. 1 Хаадын Chapter 4
  7. Хосеа Chapter 8
Share Your Love

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *