2 Шастир Chapter 12

For English

Read 2 Шастир Chapter 12 Online

Read 2 Шастир Chapter 12 online from the Holy Bible. This chapter is part of the Book of 2 Шастир in the Old Testament. Browse every verse with easy chapter navigation, continue to the next chapter, or explore the complete Book of 2 Шастир and the Holy Bible online.

Choose a Chapter

2 Шастир 12

Бүлэг 12

1. Рехобоамын хаанчлал батжин, хүчирхэгжсэнд тэр өөрөө болон түүний хамт бүх Израиль ЭЗЭНий хуулийг умартав.

2. Рехобоам хааны тав дахь жилд тэд ЭЗЭНд итгэлгүй хандсан тул Египетийн хаан Шишак Иерусалимыг довтлохоор

3. мянга хоёр зуун тэрэг, жаран мянган морин цэрэгтэйгээр ирэв. Түүний хамт Египетээс тоо томшгүй луб, сукки, етиоп хүмүүс ирэв.

4. Тэр Иудагийн бэхлэгдсэн хотуудыг эзлэн авч, Иерусалим хүртэл довтлов.

5. Шишакаас болоод Иерусалимд цугларсан Рехобоам болон Иудагийн ноёд уруу эш үзүүлэгч Шемаиа ирж, тэдэнд—ЭЗЭН ийн айлдахдаа “Та нар Намайг умартсан учраас Би ч мөн та нарыг Шишакт өгөн умартсан” хэмээв гэж хэлэв.

6. Тиймээс Израилийн ноёд болон хаан өөрсдийгөө даруу болгон,—ЭЗЭН бол зөв шударга гэцгээв.

7. Тэд өөрсдийгөө даруу болгосныг ЭЗЭН үзээд, Түүний үг Шемаиад ирж айлдахдаа—Тэд өөрсдийгөө даруу болгосон учраас Би тэднийг устгахгүй. Харин тэдэнд бага зэрэг авралыг хайрлаж, Миний уур хилэн Иерусалимын дээр Шишакаар дамжин цутгагдахгүй.

8. Гэвч тэд түүний боол болж, ингэснээрээ Надад үйлчлэх болон улс орнуудын хаанчлалуудад үйлчлэх хоёрын ялгааг тэд ойлгох болно гэлээ.

9. Египетийн хаан Шишак Иерусалимын эсрэг довтлон ирж, ЭЗЭНий өргөөний болон хааны ордны эрдэнэсийг олзлон авчээ. Тэрээр бүхнийг авсан төдийгүй Соломоны хийсэн алтан бамбайнуудыг ч хүртэл хаман оджээ.

10. Тэгэхэд Рехобоам хаан тэдгээрийн оронд гуулин бамбай урлан, хааны ордны хаалгыг хамгаалдаг харуулын дарга нарт тэдгээрийг даатгав.

11. Хаан ЭЗЭНий өргөөнд орж ирэх болгонд харуулууд ирж, тэр гуулин бамбайнуудыг өргөн явах бөгөөд дараа нь тэдгээрийг харуулын өрөөнд буцаан тавих болжээ.

12. Тэрээр өөрийгөө даруу болгоход ЭЗЭНий уур хилэн түүнээс эргэж, түүнийг бүр мөсөн сүйрүүлсэнгүй. Мөн Иудад нөхцөл байдал сайжрав.

13. Рехобоам хаан Иерусалимд хүчирхэгжин, ноёрхжээ. Рехобоам ноёрхож эхлэхдээ дөчин нэгэн настай байсан бөгөөд ЭЗЭН Өөрийн нэрийг тэнд байлгахын тулд Израилийн бүх овгоос сонгосон хот болох Иерусалимд арван долоон жил хаанчилжээ. Түүний эх нь аммон эмэгтэй Наама байжээ.

14. Тэрээр ЭЗЭНийг хайхаар зүрх сэтгэлээ чиглүүлээгүй учир бузар мууг үйлдсэн юм.

15. Рехобоамын үйлсийг эхнээс нь дуустал, угийн бичгийнх нь тэмдэглэлийн дагуу эш үзүүлэгч Шемаиа, үзмэрч Иддо нарын тэмдэглэлд бичээгүй гэж үү? Рехобоам, Иеробоам нарын хооронд дайнууд үргэлжилсээр байв.

16. Рехобоам эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд Давидын хотод оршуулагдав. Түүний хүү Абиа түүний оронд нь хаан болов.

About 2 Шастир Chapter 12

Read 2 Шастир Chapter 12 online from the Holy Bible. This chapter is part of the Book of 2 Шастир in the Old Testament. Continue reading with the chapter navigation above or explore the complete book.

Book Information

Book: 2 Шастир
Chapter: 12
Testament: Old Testament

How to Read this Chapter

Use the Previous and Next Chapter buttons to continue reading 2 Шастир. You can also adjust the font size for comfortable reading and browse other books of the Bible using the navigation links.

https://www.youtube.com/watch?v=rzsT_Q3KLzE

More Resources

Continue Reading the Bible

Continue reading 2 Шастир Chapter 12 and explore every book, chapter and verse of the Holy Bible. Use the navigation links above and below to move through the Scriptures with ease.

Frequently Asked Questions

What is 2 Шастир Chapter 12?

2 Шастир Chapter 12 is part of the Book of 2 Шастир in the Holy Bible.

Can I read this chapter online?

Yes. You can read the complete 2 Шастир Chapter 12 online for free with easy chapter navigation.

More Chapters from 2 шастир

  1. 2 Шастир Chapter 24
  2. 2 Шастир Chapter 17
  3. 2 Шастир Chapter 30
  4. 2 Шастир Chapter 9
  5. 2 Шастир Chapter 21
  6. 2 Шастир Chapter 26
  7. 2 Шастир Chapter 20

Explore More from Хуучин Гэрээ

  1. Дэд хууль Chapter 33
  2. 1 Хаадын Chapter 16
  3. Даниел Chapter 11
  4. Иов Chapter 30
  5. Сургаалт үгс Chapter 20
  6. Дэд хууль Chapter 32
  7. Исаиа Chapter 40

Related Chapters & Readings

  1. Дуулал Chapter 133
  2. Езекиел Chapter 38
  3. 1 Хаадын Chapter 6
  4. 2 Шастир Chapter 8
  5. Иошуа Chapter 20
  6. Исаиа Chapter 30
  7. Мика Chapter 7
Share Your Love

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *