2 Шастир Chapter 3

For English

Read 2 Шастир Chapter 3 Online

Read 2 Шастир Chapter 3 online from the Holy Bible. This chapter is part of the Book of 2 Шастир in the Old Testament. Browse every verse with easy chapter navigation, continue to the next chapter, or explore the complete Book of 2 Шастир and the Holy Bible online.

Choose a Chapter

A+ A A-

2 Шастир 3

Бүлэг 3

1. Ингээд Соломон Иерусалимд Мориа уулан дээр ЭЗЭНий өргөөг барьж эхлэв. Иебус хүн Орнаны үтрэмд Давидын бэлтгэсэн газарт Давид эцэгт нь ЭЗЭН үзэгдсэн газар энэ юм.

2. Соломон хаанчлалынхаа дөрөв дэх жилийн хоёрдугаар сарын хоёр дахь өдөр барилгыг эхэлжээ.

3. Бурханы өргөөг барихаар Соломоны тавьсан сууриуд гэвэл, хуучны хэмжүүрээр тохойгоор хэмжсэн урт нь жаран тохой, өргөн нь хорин тохой байлаа.

4. Өргөөний өмнөх үүдний танхим өргөөний өргөнтэй адил хорин тохой урт бөгөөд өндөр нь зуун хорин тохой байв. Дотор талыг нь тэрээр шижир алтаар бүржээ.

5. Гол танхимыг тэрээр агар модоор доторлон, цэвэр алтаар бүрж, далдуу мод болон гинжнүүдээр чимэглэв.

6. Цааш нь тэрээр өргөөг эрдэнийн чулуугаар чимэглэв. Алт нь Парваимын алт байжээ.

7. Тэр бас гуалин, босго, хана, хаалгануудыг нь буюу бүх өргөөг алтаар бүрж, хананууд дээр херубуудыг сийлэв.

8. Тэрээр ариунаас ариун газрын танхимыг хийсэн юм. Үүний урт нь өргөөний өргөний дагуу хорин тохой бөгөөд өргөн нь мөн хорин тохой байв. Энэ танхимыг тэрээр зургаан зуун талантын хэмжээтэй цэвэр алтаар бүржээ.

9. Хадааснуудын жин нь тавин шекел алт болов. Тэр бас дээд өрөөнүүдийг алтаар бүрэв.

10. Дараа нь тэрээр ариунаас ариун газрын танхимд хос херубуудын баримал дүр бүтээгээд, түүнийг алтаар бүрэв.

11. Херубуудын далавчнуудын дэлгэлт хорин тохой байв. Нэгнийх нь нэг далавч нь таван тохой бөгөөд өргөөний наад талын хананд хүрч байхад, нөгөө далавч нь бас таван тохой бөгөөд нөгөө херубын далавчинд хүрч байв.

12. Нөгөө херубын нэг далавч нь таван тохой бөгөөд өргөөний цаад талын хананд хүрч байхад, нөгөө далавч нь бас таван тохой бөгөөд эхний херубын далавчинд хүрч байв.

13. Эдгээр херубуудын далавчнууд хорин тохой дэлгэгдсэн бөгөөд тэд гол танхим уруу харан хөл дээрээ зогсоцгоожээ.

14. Тэрээр улаан, хөх ягаан, хүрэн улаан өнгийн бөс, нарийн маалингаар хөшиг хийгээд, дээр нь херубуудыг урлав.

15. Тэр бас өргөөний урд талд зориулаад гучин таван тохой өндөр хос багана бүтээсэн бөгөөд багана бүрийн орой дээрх баганын толгой таван тохой байв.

16. Тэрээр дотоод ариун газрынх шиг гинжнүүд хийгээд, тэдгээрийг баганануудын орой дээр байрлуулав. Тэрээр зуун сэмбэрүү урлан, гинжин дээр шигтгэв.

17. Тэр сүмийн өмнө баганануудыг, нэгийг нь баруун талд, нөгөөг нь зүүн талд босгосон бөгөөд баруун талынхыг нь Иахин, зүүн талынхыг нь Боаз гэж нэрлэжээ.

About 2 Шастир Chapter 3

Read 2 Шастир Chapter 3 online from the Holy Bible. This chapter is part of the Book of 2 Шастир in the Old Testament. Continue reading with the chapter navigation above or explore the complete book.

Book Information

Book: 2 Шастир
Chapter: 3
Testament: Old Testament

How to Read this Chapter

Use the Previous and Next Chapter buttons to continue reading 2 Шастир. You can also adjust the font size for comfortable reading and browse other books of the Bible using the navigation links.

https://www.youtube.com/watch?v=rzsT_Q3KLzE

More Resources

Continue Reading the Bible

Continue reading 2 Шастир Chapter 3 and explore every book, chapter and verse of the Holy Bible. Use the navigation links above and below to move through the Scriptures with ease.

Frequently Asked Questions

What is 2 Шастир Chapter 3?

2 Шастир Chapter 3 is part of the Book of 2 Шастир in the Holy Bible.

Can I read this chapter online?

Yes. You can read the complete 2 Шастир Chapter 3 online for free with easy chapter navigation.

More Chapters from 2 шастир

  1. 2 Шастир Chapter 24
  2. 2 Шастир Chapter 17
  3. 2 Шастир Chapter 30
  4. 2 Шастир Chapter 12
  5. 2 Шастир Chapter 9
  6. 2 Шастир Chapter 21
  7. 2 Шастир Chapter 26

Explore More from Хуучин Гэрээ

  1. Дуулал Chapter 126
  2. Рут Chapter 3
  3. Исаиа Chapter 31
  4. Малахи Chapter 4
  5. Левит Chapter 26
  6. 1 Шастир Chapter 26
  7. Дуулал Chapter 94

Related Chapters & Readings

  1. 1 Самуел Chapter 1
  2. Ефес Chapter 3
  3. Рут Chapter 1
  4. 1 Шастир Chapter 7
  5. Иохан Chapter 10
  6. Исаиа Chapter 4
  7. Гэтлэл Chapter 19
Share Your Love

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *