2 Шастир Chapter 8

For English

Read 2 Шастир Chapter 8 Online

Read 2 Шастир Chapter 8 online from the Holy Bible. This chapter is part of the Book of 2 Шастир in the Old Testament. Browse every verse with easy chapter navigation, continue to the next chapter, or explore the complete Book of 2 Шастир and the Holy Bible online.

Choose a Chapter

2 Шастир 8

Бүлэг 8

1. Соломон ЭЗЭНий өргөө болон өөрийн гэрийг барьсан хорин жилийн төгсгөлд

2. Хурамын өөрт нь өгсөн хотуудыг тэрээр барьж босгон, Израилийн хөвгүүдийг тэнд суурьшуулав.

3. Дараа нь Соломон Хамат-зоба уруу явж, түүнийг эзлэв.

4. Тэр Тадморыг цөлд босгож, Хаматад бүх нөөц хангамжийн хотуудыг барив.

5. Тэрээр бас дээд, доод Бет-хорон болон хана, хэрэм, түгжээ бүхий бэхлэгдсэн хотуудыг босгов.

6. Баалатыг, Соломонд харьяалагддаг бүх нөөц хангамжийн хотуудыг, тэрэгтэнгүүд болон морьтонгуудын хотуудыг, мөн Иерусалимд ч, Ливанд ч, өөрт нь захирагдах бүх нутагт байгуулахаар Соломоны таалалд нийцсэн бүгдийг барьж босголоо.

7. Израилийнх бус буюу хитчүүд, аморичууд, перезчүүд, хивичүүд, иебусчуудаас үлдсэн бүх хүмүүс

8. тухайлбал, Израилийн хөвгүүдийн устгалгүй тэр нутагт үлдээсэн хүмүүсийн үр садыг Соломон энэ өдрийг хүртэл албадлагын ажилчид болгожээ.

9. Харин Соломон Израилийн хөвгүүдээс өөрийн ажилдаа боол болгоогүй. Тэд дайчид, түүний тэргүүн ахмадууд, түүний тэрэг, морьтонгуудын жанжид байжээ.

10. Эдгээр нь Соломон хааны хоёр зуун тавин түшмэл байв. Тэд ард түмнийг захирдаг байлаа.

11. Дараа нь Соломон Давидын хотоос Фараоны охиныг өөрт нь зориулан босгосон гэрт авчрав. Учир нь Соломон “Миний эхнэр Израилийн хаан Давидын гэрт заларч болохгүй. Яагаад гэвэл ЭЗЭНий авдар орсон газар бол ариун газар юм” хэмээв.

12. Үүдний танхимийн урд талд өөрөө босгосон ЭЗЭНий тахилын ширээн дээр Соломон ЭЗЭНд зориулан шатаалт тахилуудыг өргөжээ.

13. Үүнийг өдөр тутмын журмын дагуу, Мосегийн хуулийн дагуу амралтын өдрүүд, шинэ сар болон жил бүрийн гурван баяр болох Исгээгүй Талхны Баяр, Долоо хоногуудын Баяр, Майхан Баяруудын үед тахилуудыг өргөдөг байлаа.

14. Давид эцгийнхээ тогтоосон журмын дагуу тэрээр үйлчлэлд нь тааруулан тахилч нарын бүлгүүдийг, мөн магтаалын үүрэг болон өдөр тутмын журмын дагуу тахилч нарт туслах зэрэгт левичүүдийг, мөн хаалгачдыг бүлгүүдээр нь хаалга бүр дээр томилов. Учир нь Бурханы хүн Давид ийн тушаасан юм.

15. Левичүүд, тахилч нарт хандсан агуулахуудын талаарх болон бусад хэргийн талаарх хааны уг тушаалыг тэд зөрчсөнгүй.

16. Ийнхүү ЭЗЭНий өргөөний суурийг тавьсан өдрөөс эхлээд барилгын ажил дуустал Соломоны бүх ажил явагдсаар байв. Ингэж ЭЗЭНий өргөө баригдаж дуусав.

17. Дараа нь Соломон Езион-гебер болон Едомын нутаг дахь тэнгисийн эргийн Елот уруу явав.

18. Хурам зарц нараараа дамжуулан хөлөг онгоцнууд болон далай сайн мэддэг зарц нараа Соломонд явуулав. Тэд Соломоны зарц нарын хамт Офир уруу явж, тэндээс дөрвөн зуун тавин талант алтыг авч, Соломон хаанд авчирсан юм.

About 2 Шастир Chapter 8

Read 2 Шастир Chapter 8 online from the Holy Bible. This chapter is part of the Book of 2 Шастир in the Old Testament. Continue reading with the chapter navigation above or explore the complete book.

Book Information

Book: 2 Шастир
Chapter: 8
Testament: Old Testament

How to Read this Chapter

Use the Previous and Next Chapter buttons to continue reading 2 Шастир. You can also adjust the font size for comfortable reading and browse other books of the Bible using the navigation links.

https://www.youtube.com/watch?v=rzsT_Q3KLzE

More Resources

Continue Reading the Bible

Continue reading 2 Шастир Chapter 8 and explore every book, chapter and verse of the Holy Bible. Use the navigation links above and below to move through the Scriptures with ease.

Frequently Asked Questions

What is 2 Шастир Chapter 8?

2 Шастир Chapter 8 is part of the Book of 2 Шастир in the Holy Bible.

Can I read this chapter online?

Yes. You can read the complete 2 Шастир Chapter 8 online for free with easy chapter navigation.

More Chapters from 2 шастир

  1. 2 Шастир Chapter 24
  2. 2 Шастир Chapter 30
  3. 2 Шастир Chapter 17
  4. 2 Шастир Chapter 12
  5. 2 Шастир Chapter 9
  6. 2 Шастир Chapter 21
  7. 2 Шастир Chapter 20

Explore More from Хуучин Гэрээ

  1. 2 Хаадын Chapter 6
  2. Дуулал Chapter 27
  3. Естер Chapter 8
  4. 2 Самуел Chapter 21
  5. Шүүгчид Chapter 10
  6. Иов Chapter 20
  7. Гэтлэл Chapter 13

Related Chapters & Readings

  1. Иошуа Chapter 22
  2. Исаиа Chapter 4
  3. Тооллого Chapter 34
  4. Иов Chapter 34
  5. Эхлэл Chapter 44
  6. Ром Chapter 12
  7. Иошуа Chapter 14
Share Your Love

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *