Дэд хууль Chapter 30

For English

Read Дэд хууль Chapter 30 Online

Read Дэд хууль Chapter 30 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Дэд хууль in the Old Testament. Browse every verse with easy chapter navigation, continue to the next chapter, or explore the complete Book of Дэд хууль and the Holy Bible online.

Choose a Chapter

A+ A A-

Дэд хууль 30

Бүлэг 30

1. Чиний өмнө миний тавьсан ерөөл хараал буюу энэ бүхэн чамд тохиолдон, ЭЗЭН Бурхандаа хөөгдөж, очсон бүх улсынхаа дотор чи энэ бүхнийг зүрхэндээ санаваас,

2. чи болон чиний хөвгүүд өөрсдийн Бурхан ЭЗЭН уруугаа эргэж, өнөөдөр миний та нарт тушаасан бүгдийн дагуу Түүний үгийг бүх зүрх, бүх сэтгэлээрээ дагаваас

3. ЭЗЭН Бурхан чинь чамайг өрөвдөн, чамайг тараан цацсан бүх улс үндэстнүүдийн дундаас дахин цуглуулж, олзлогдогсдыг чинь буцаана.

4. Цөлөгдөгсөд чинь тэнгэрийн хязгаарт байсан ч ЭЗЭН Бурхан чинь чамайг тэндээс цуглуулж, чамайг тэндээс эргүүлэн авчирна.

5. Тэгээд ЭЗЭН Бурхан чинь чамайг өвөг дээдсийн чинь эзэмшиж байсан тэр газарт авчирж, чамд түүнийг дахин эзэмшүүлнэ. Тэрээр чамайг жаргааж, өвөг дээдсээс чинь илүү өнөр өтгөн болгоно.

6. ЭЗЭН Бурхан чинь чамайг өөрийн Бурхан ЭЗЭНийг бүх зүрх, бүх сэтгэлээрээ хайрладаг болгохын тулд чиний зүрхэнд, чиний үр хүүхдүүдийн зүрхэнд хөвч хөндөх ёслол хийнэ.

7. ЭЗЭН Бурхан чинь чиний дайснууд болон чамайг үзэн ядаж хавчдаг бүхэн дээр энэ бүх хараалыг буулгана.

8. Чи дахин ЭЗЭНий үгийг дуулгавартай дагаж, миний өнөөдөр чамд тушааж буй Түүний бүх тушаалыг биелүүлэх болно.

9. Тэгвэл ЭЗЭН Бурхан чинь чиний гараараа хийдэг аливаа ажил үйлсийг тэтгэн, чиний үр хүүхэд, чиний мал сүргийг өсгөн үржүүлж, газрын чинь ургацыг арвижуулан сайн сайхан болгоно. ЭЗЭН чиний өвөг дээдэст баярласан шигээ чамд дахин баярлаж, чамд сайн сайхныг хайрлана.

10. Учир нь та нар ЭЗЭН Бурханыхаа үгийг дуулгавартай даган, энэ хуулийн номд бичигдсэн Түүний тушаал зарлигийг сахин мөрдөж, бүх зүрх, бүх сэтгэлээрээ өөрсдийн Бурхан ЭЗЭНдээ эргэх юм.

11. Өнөөдөр миний чамд тушааж буй энэ тушаал бол чамд тийм ч хэцүү зүйл биш, алс холын ч зүйл биш,

12. тэнгэрт байгаа зүйл ч биш учир чи “Биднээр тэр тушаалыг сахиулахын тулд түүнийг бидэнд авчирч, бидэнд сонсгохоор хэн бидний төлөө тэнгэрт гарах юм бэ?” гэж хэлэхээр юм биш.

13. Энэ бол далайн цаана байгаа зүйл ч биш учир чи “Биднээр тэр тушаалыг сахиулахын тулд түүнийг бидэнд авчирч, бидэнд сонсгохоор хэн бидний төлөө далайг гатлах юм бэ?” гэж хэлэхээр юм биш.

14. Харин үг нь чамд тун ойрхон, чиний аманд, чиний зүрхэнд байна. Энэ нь чи түүнийг сахихын тулд юм.

15. Үзэгтүн! Би өнөөдөр чиний өмнө амь ба аз жаргал, үхэл ба гай зовлонг тавьлаа.

16. Би өнөөдөр чамд ЭЗЭН Бурханаа хайрлаж, Түүний бүх замаар явж, Түүний тушаал, зарлиг, хууль тогтоолыг сахихыг тушааж байна. Тэгвэл чи амьдран, өнөр өтгөн болж, ЭЗЭН Бурхан чинь чиний эзэмшихээр очиж буй газарт чамайг ерөөнө.

17. Харин чиний зүрх эргэж, дуулгаваргүй байж, уруу татагдан, өөр бурхдад мөргөж, тэдэнд зарагдвал

18. та нар гарцаагүй сөнөнө гэдгийг би өнөөдөр та нарт тунхаглаж байна. Иорданыг гатлан эзэмшихээр очиж буй тэр газартаа та нар удаан амьдрахгүй.

19. Би өнөөдөр тэнгэр газрыг дуудаж та нарт гэрч болгон, чиний өмнө амь ба үхэл, ерөөл ба хараалыг тавья. Чи болон чиний үр удам амьдрахын тулд амийг сонгож,

20. ЭЗЭН Бурханаа хайрлан, Түүний үгийг дуулгавартай дагаж, Түүнээс зуурч бай. Тэр бол чиний амь амьдрал, чиний амьдрах хугацаа юм. Тиймээс чиний өвөг дээдэс Абрахам, Исаак, Иаков нарт өгөхөөр ЭЗЭНий тангарагласан тэр газарт чи амьдрах болно.

About Дэд хууль Chapter 30

Read Дэд хууль Chapter 30 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Дэд хууль in the Old Testament. Continue reading with the chapter navigation above or explore the complete book.

Book Information

Book: Дэд хууль
Chapter: 30
Testament: Old Testament

How to Read this Chapter

Use the Previous and Next Chapter buttons to continue reading Дэд хууль. You can also adjust the font size for comfortable reading and browse other books of the Bible using the navigation links.

https://www.youtube.com/watch?v=rzsT_Q3KLzE

More Resources

Continue Reading the Bible

Continue reading Дэд хууль Chapter 30 and explore every book, chapter and verse of the Holy Bible. Use the navigation links above and below to move through the Scriptures with ease.

Frequently Asked Questions

What is Дэд хууль Chapter 30?

Дэд хууль Chapter 30 is part of the Book of Дэд хууль in the Holy Bible.

Can I read this chapter online?

Yes. You can read the complete Дэд хууль Chapter 30 online for free with easy chapter navigation.

More Chapters from дэд хууль

  1. Дэд хууль Chapter 14
  2. Дэд хууль Chapter 31
  3. Дэд хууль Chapter 28
  4. Дэд хууль Chapter 12
  5. Дэд хууль Chapter 32
  6. Дэд хууль Chapter 23
  7. Дэд хууль Chapter 22

Explore More from Хуучин Гэрээ

  1. Иов Chapter 10
  2. Дуулал Chapter 6
  3. Иеремиа Chapter 17
  4. Сургаалт үгс Chapter 7
  5. Сургаалт үгс Chapter 15
  6. Иошуа Chapter 2
  7. Хабаккук Chapter 3

Related Chapters & Readings

  1. Номлогчийн үгс Chapter 3
  2. Иошуа Chapter 21
  3. 2 Самуел Chapter 14
  4. Ефес Chapter 1
  5. Дэд хууль Chapter 34
  6. Иеремиа Chapter 49
  7. 2 Шастир Chapter 1
Share Your Love

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *