Read Дэд хууль Chapter 25 Online
Read Дэд хууль Chapter 25 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Дэд хууль in the Old Testament. Browse every verse with easy chapter navigation, continue to the next chapter, or explore the complete Book of Дэд хууль and the Holy Bible online.
Choose a Chapter
Дэд хууль 25
Бүлэг 25
1. Хэрвээ хүмүүс хоорондоо маргалдан, шүүхэд ирвэл шүүгч тэднийг шүүж, зөв шударга хүнийг нь зөвтгөж, хорон муу хүнийг шийтгэнэ.
2. Хорон муу хүнд жанчих шийтгэл оногдуулах нь зөв байвал шүүгч түүнийг өөрийнхөө өмнө хэвтүүлээд хийсэн гэмийнх нь хирээр ташуурдуулна.
3. Түүнийг дөч хүртэл ташуурдаж болно, харин түүнээс хэтрүүлж болохгүй. Хэрэв чи түүнээс илүү ташуурдвал ах дүү чинь хэтэрхий дорд үзэгдэхэд хүрэх вий.
4. Тариа цайруулж байгаа үхрийн аманд хошуувч бүү хий.
5. Ах дүүс цугтаа амьдарч байгаад тэдний нэг нь хөвгүүнгүй нас барвал, түүний эхнэр нь гэр бүлийнхээ хүрээнээс гарч, гаднын хүнтэй гэрлэж болохгүй. Түүний нөхрийн ах дүү нь түүн дээр орж, өөрийн эхнэр болгон авч, нөхрийн ах дүүгийн үүргийг түүнд гүйцэтгэх ёстой.
6. Мөнөөх нас барсан хүний нэрийг Израилиас алга болгохгүйн тулд тэр эмэгтэйн төрүүлэх ууган хүү нь түүний голомтыг залгамжлах ёстой.
7. Харин хэрэв хүн ах дүүгийнхээ эхнэрийг авах хүсэлгүй байвал ах дүүгийнх нь эхнэр хотын хаалган дээрх ахмадуудад очиж, “Миний нөхрийн ах дүү Израилийн дунд ах дүүгийнхээ нэрийг авч явахаас татгалзаж байна. Тэр надад нөхрийн ах дүүгийн үүргийг гүйцэтгэхгүй байна” гэж хэлнэ.
8. Тэгэхлээр нь хотын ахмадууд түүнийг дуудан авчирч, ярилцахад тэрээр “Би түүнийг авах дургүй” гэж шийдвэртэйгээр хэлбэл
9. түүний ах дүүгийнх нь эхнэр ахмадуудын нүдэн дээр түүн уруу хүрч очоод, шаахайг нь хөлөөс нь мултлан авч, нүүр уруу нь нулиман “Ахынхаа гэрийг босгодоггүй хүнийг ингэвэл таарна” гэж хэлнэ.
10. Тэгээд Израилийн дунд түүнийг “Шаахайгаа мултлуулсан хүний гэр бүл” гэж хочлох болно.
11. Хэрвээ хоёр хүн бие биетэйгээ зодолдож байхад нэгийнх нь эхнэр цохиж байгаа хүний гараас нөхрөө аврахаар ойртон очоод, гар сунган нөгөөгийнх нь бэлэг эрхтнээс барьж авбал
12. чи тэр эмэгтэйн гарыг таст. Түүнийг бүү өрөвд.
13. Чи халаасандаа том, жижиг өөр жинтэй туухай бүү хий.
14. Чи гэртээ том, жижиг зөрүүтэй хэмжүүр байлгаж болохгүй.
15. Чи бүрэн бүтэн зөв туухайтай, бүрэн бүтэн зөв хэмжүүртэй байх ёстой. Тэгвэл ЭЗЭН Бурханаас чинь чамд өгч буй газарт чи урт наслана.
16. Тийм зүйл хийсэн хэн боловч, шударга бусыг үйлддэг хэн боловч ЭЗЭН Бурханд чинь жигшүүртэй билээ.
17. Египетээс гарч ирэхэд замд чинь Амалек чамайг яасныг санагтун.
18. Тэд ЭЗЭН Бурханаас чинь айсангүй. Та нарыг аян замдаа ядарч зүдэрч явахад чинь уулзаад, ард чинь хоцорч явсан сул дорой хүмүүс уруу довтолсон билээ.
19. Тиймээс ЭЗЭН Бурхан чинь чамд өв болгон эзэмшүүлэхээр өгч буй тэр газар нутаг дээр чиний Бурхан ЭЗЭН эргэн тойронд чинь байгаа бүх дайснуудаас чамайг ангижруулж, амраах тэр цагт чи Амалекийн дурсамжийг тэнгэрийн доороос арчин хаях ёстой. Чи бүү март.
About Дэд хууль Chapter 25
Read Дэд хууль Chapter 25 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Дэд хууль in the Old Testament. Continue reading with the chapter navigation above or explore the complete book.
Book Information
Book: Дэд хууль
Chapter: 25
Testament: Old Testament
How to Read this Chapter
Use the Previous and Next Chapter buttons to continue reading Дэд хууль. You can also adjust the font size for comfortable reading and browse other books of the Bible using the navigation links.
More Resources
Continue Reading the Bible
Continue reading Дэд хууль Chapter 25 and explore every book, chapter and verse of the Holy Bible. Use the navigation links above and below to move through the Scriptures with ease.
Frequently Asked Questions
What is Дэд хууль Chapter 25?
Дэд хууль Chapter 25 is part of the Book of Дэд хууль in the Holy Bible.
Can I read this chapter online?
Yes. You can read the complete Дэд хууль Chapter 25 online for free with easy chapter navigation.
More Chapters from дэд хууль
- Дэд хууль Chapter 28
- Дэд хууль Chapter 14
- Дэд хууль Chapter 31
- Дэд хууль Chapter 18
- Дэд хууль Chapter 12
- Дэд хууль Chapter 34
- Дэд хууль Chapter 32
Explore More from Хуучин Гэрээ
- Гэтлэл Chapter 34
- Исаиа Chapter 45
- Эхлэл Chapter 11
- Исаиа Chapter 61
- Дуулал Chapter 105
- Дуулал Chapter 45
- Дуулал Chapter 37