Езекиел Chapter 10

For English

Read Езекиел Chapter 10 Online

Read Езекиел Chapter 10 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Езекиел in the Old Testament. Browse every verse with easy chapter navigation, continue to the next chapter, or explore the complete Book of Езекиел and the Holy Bible online.

Choose a Chapter

Езекиел 10

Бүлэг 10

1. Тэгээд би харахад, үзэгтүн, херубуудын толгой дээрх уудам зайд төрхөөрөө сэнтийтэй төстэй индранил чулуу адил юм байсан бөгөөд тэдний дээр үзэгдэв.

2. Тэр маалинган хувцас өмссөн хүнд хандан—Херубуудын доор буй эргэлдэгч дугуйнуудын хооронд нэвтрэн орж, херубуудын дундаас галтай нүүрсээр гараа дүүргэн, хотын дээгүүр цац гэж айлдав. Намайг харж байхад тэр дотогш оров.

3. Тэр хүнийг нэвтрэн ороход херубууд нь сүмийн баруун талд зогсож байсан. Дотоод хашааг үүл дүүргэсэн байв.

4. Дараа нь ЭЗЭНий цог жавхлан херубаас дээшлэн, сүмийн босгыг чиглэсэн бөгөөд сүм үүлээр дүүрч, хашаа нь ЭЗЭНий цог жавхлангийн туяагаар дүүрэв.

5. Түүнээс гадна, херубуудын далавчны чимээ нь Төгс хүчит Бурханы ярих үеийн дуу хоолой мэт гаднах хашаанд хүртэл сонсогдов.

6. Тэр маалинган хувцас өмссөн хүнд тушаан—Эргэлдэгч дугуйнуудын хоорондоос, херубуудын хоорондоос галыг ав хэмээн айлдах үед тэр нэвтрэн орж, дугуйны дэргэд зогсов.

7. Тэгэхэд херуб нь херубуудын дунд байсан гал уруу херубуудын хоорондоос гараа сунган, галаас авч, маалинган хувцас өмссөн хүний хоёр гар дээр түүнийг тавив. Тэр түүнийг аваад гарав.

8. Херубууд нь далавчныхаа доор хүний гарын дүрстэй адил юмтай мэт үзэгдэв.

9. Тэгээд намайг харахад, үзэгтүн, херубуудын дэргэд дөрвөн дугуй, херуб болгоны дэргэд нэг нэг дугуй байжээ. Дугуйнуудын төрх нь Таршишийн (молор эрдэнийн) чулууны гялбаа мэт харагдаж байв.

10. Тэдний дүрсийн хувьд гэвэл, тэд дөрвүүлээ адилхан бөгөөд нэг дугуй нь нөгөө дугуйны дотор буй мэт байв.

11. Тэд хөдлөхдөө, дөрвөн зүгийнхээ аль уруу ч чиглэн явах үед эс эргэв. Харин тэд явах үедээ эргэлгүйгээр, хандсан зүгтээ даган явж байв.

12. Тэдний бүхий л бие, тэдний нуруу, гарууд, далавчнууд нь, бас тэр дөрөвт харьяалагдах дугуйнууд нь эргэн тойрондоо дүүрэн нүдтэй байв.

13. Намайг сонсож байхад тэдгээр эргэлдэгч дугуйнууд дуудагджээ.

14. Тус бүр дөрвөн нүүртэй байв. Эхний нүүр нь херубын нүүр, хоёр дахь нүүр нь хүний нүүр, гурав дахь нь арслангийн нүүр бөгөөд дөрөв дэх нь бүргэдийн нүүр байв.

15. Тэгээд херубууд нь дээш босов. Тэд бол Хебар голын дэргэд миний үзсэн амьд биес юм.

16. Херубуудыг явахад дугуйнууд ч хажууд нь явдаг. Мөн херубуудыг газраас хөөрөхөөр далавчнуудаа дэлгэхэд дугуйнууд ч тэдний дэргэдээс эргэж салсангүй.

17. Херубуудыг тогтуун зогсох үед дугуйнууд ч тогтуун зогсож, тэднийг дээшээ хөөрөхөд дугуйнууд ч тэдэнтэй хамт хөөрөв. Учир нь амьд биесийн сүнс нь тэдний дотор байсан юм.

18. Тэгээд ЭЗЭНий цог жавхлан сүмийн босгоноос салж, херубуудын дээр тогтов.

19. Херубууд нь одохдоо миний нүдний өмнө тэд далавчаа дэлгэн дэргэдээ дугуйнуудтай хамт газраас дээш хөөрөв. Тэд ЭЗЭНий өргөөний зүүн хаалганы орох үүдэнд зогсоход Израилийн Бурханы цог жавхлан нь тэдний дээр эргэлдэв.

20. Тэдгээр нь Хебар голын дэргэд Израилийн Бурханы доор миний үзсэн амьд биес юм. Тиймээс би тэднийг херубууд мөн болохыг мэдэв.

21. Тэд тус бүр дөрвөн нүүртэй, тус бүр дөрвөн далавчтай байв. Тэдний далавчны доор хүний гар мэт хэлбэртэй юм байв.

22. Тэдгээрийн нүүрний төрх нь гэвэл, Хебар голын дэргэд миний үзсэн тэдгээр төрх царайтай адил байв. Тус бүр чигээрээ урагшлав. Езекиел 9. Езекиел 11.

About Езекиел Chapter 10

Read Езекиел Chapter 10 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Езекиел in the Old Testament. Continue reading with the chapter navigation above or explore the complete book.

Book Information

Book: Езекиел
Chapter: 10
Testament: Old Testament

How to Read this Chapter

Use the Previous and Next Chapter buttons to continue reading Езекиел. You can also adjust the font size for comfortable reading and browse other books of the Bible using the navigation links.

https://www.youtube.com/watch?v=rzsT_Q3KLzE

More Resources

Continue Reading the Bible

Continue reading Езекиел Chapter 10 and explore every book, chapter and verse of the Holy Bible. Use the navigation links above and below to move through the Scriptures with ease.

Frequently Asked Questions

What is Езекиел Chapter 10?

Езекиел Chapter 10 is part of the Book of Езекиел in the Holy Bible.

Can I read this chapter online?

Yes. You can read the complete Езекиел Chapter 10 online for free with easy chapter navigation.

More Chapters from езекиел

  1. Езекиел Chapter 37
  2. Езекиел Chapter 24
  3. Езекиел Chapter 7
  4. Езекиел Chapter 41
  5. Езекиел Chapter 44
  6. Езекиел Chapter 36
  7. Езекиел Chapter 33

Explore More from Хуучин Гэрээ

  1. 1 Шастир Chapter 12
  2. 2 Шастир Chapter 2
  3. Езра Chapter 8
  4. Исаиа Chapter 66
  5. Иов Chapter 20
  6. 1 Самуел Chapter 14
  7. Дуулал Chapter 134

Related Chapters & Readings

  1. Иошуа Chapter 12
  2. Лук Chapter 5
  3. Матай Chapter 15
  4. Дуулал Chapter 31
  5. Дуулал Chapter 19
  6. Иов Chapter 21
  7. 1 Иохан Chapter 3
Share Your Love

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *