Read Шүүгчид Chapter 12 Online
Read Шүүгчид Chapter 12 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Шүүгчид in the Old Testament. Browse every verse with easy chapter navigation, continue to the next chapter, or explore the complete Book of Шүүгчид and the Holy Bible online.
Choose a Chapter
Шүүгчид 12
Бүлэг 12
1. Дараа нь Ефраимын эрчүүд дуудагдан цугларч, Зафон уруу гатлан очоод, Иефтад—Яагаад чи өөрийнхөө хамт авч явахаар биднийг дуудалгүйгээр Аммоны хөвгүүдтэй дайтахаар хөдлөв? Бид чамайг гэртэй чинь хамт шатаана хэмээн занажээ.
2. Иефта тэдэнд—Би болон миний ардууд Аммоны хөвгүүдтэй маш бэрх тэрсэлдэн арцсан. Би та нарыг дуудахад та нар намайг тэдний савраас аварсангүй.
3. Та нар намайг аврахгүй болохыг хараад, би амь өрсөж, Аммоны хөвгүүдийн эсрэг гатлан хөдөлсөнд ЭЗЭН тэднийг миний гарт тушаав. Яагаад та нар энэ өдөр миний эсрэг дайтахаар над уруу ирнэ вэ? хэмээн өчив.
4. Тэгээд Иефта Гилеадын бүх эрсийг цуглуулж, Ефраимтай дайтав. Гилеадын эрчүүд Ефраимыг ялав. Учир нь тэд—Гилеадын хүмүүс ээ, та нар бол Ефраим болон Манассегийн дунд байгаа Ефраимын оргодлууд юм гэсэн аж.
5. Гилеадын хүмүүс Ефраимын харалдаа байрлах Иорданы гармыг эзлэв. Ефраимын дүрвэгсдээс хэн нэгэн—Гол гатлуулж өгөөч хэмээн гуйхад Гилеадын эрчүүд түүнээс—Чи Ефраим хүн мөн үү гэж асуухад тэр хүн—Үгүй хэмээн хариулсанд
6. тэд—Чи “Шибболет” гэж хэл хэмээн шаарддаг байв. Тэр зөв аялгаар хэлж чадалгүй “Сибболет” гэсэнд түүнийг хоморголон барьж, Иорданы гарам дээр алдаг байв. Тэр үед дөчин хоёр мянган Ефраим хүн тэнд алагджээ.
7. Иефта Израилийг зургаан жил шүүв. Тэгээд Гилеад хүн Иефта нас эцэслэн, Гилеадын хотуудын нэгэнд нь оршуулав.
8. Түүний дараа Бетлехемийн Ибзан Израилийг шүүв.
9. Тэр гучин хүү, гучин охинтой байв. Тэр охидоо гэр бүлээсээ гадагшаа хадамд гаргаж, мөн өөрийн хөвгүүдэд гучин охидыг гаднаас бэр болгон авав. Тэр долоон жил Израилийг шүүжээ.
10. Ибзаныг нас эцэслэхэд, Бетлехемд оршуулав.
11. Түүний дараа Зебулун хүн Елон Израилийг шүүв. Тэрээр Израилийг арван жил шүүв.
12. Тэгээд Зебулун хүн Елон нас эцэслэж, Зебулун нутгийн Аиалонд оршуулагдав.
13. Түүний дараа Пиратон хүн Хиллелийн хөвгүүн Абдон Израилийг шүүв.
14. Тэр дөчин хүү, гучин ачтай байсан бөгөөд тэд далан илжиг унадаг байв. Тэр найман жил Израилийг шүүжээ.
15. Тэгээд Пиратон хүн Хиллелийн хөвгүүн Абдон нас эцэслэхэд түүнийг амалекчуудын уулархаг нутаг дахь Ефраим нутгийн Пиратонд оршуулав.
About Шүүгчид Chapter 12
Read Шүүгчид Chapter 12 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Шүүгчид in the Old Testament. Continue reading with the chapter navigation above or explore the complete book.
Book Information
Book: Шүүгчид
Chapter: 12
Testament: Old Testament
How to Read this Chapter
Use the Previous and Next Chapter buttons to continue reading Шүүгчид. You can also adjust the font size for comfortable reading and browse other books of the Bible using the navigation links.
More Resources
Continue Reading the Bible
Continue reading Шүүгчид Chapter 12 and explore every book, chapter and verse of the Holy Bible. Use the navigation links above and below to move through the Scriptures with ease.
Frequently Asked Questions
What is Шүүгчид Chapter 12?
Шүүгчид Chapter 12 is part of the Book of Шүүгчид in the Holy Bible.
Can I read this chapter online?
Yes. You can read the complete Шүүгчид Chapter 12 online for free with easy chapter navigation.
More Chapters from Хуучин Гэрээ
Explore More from шүүгчид
- Шүүгчид Chapter 13
- Шүүгчид Chapter 11
- Шүүгчид Chapter 18
- Шүүгчид Chapter 19
- Шүүгчид Chapter 15
- Шүүгчид Chapter 21
- Шүүгчид Chapter 7