Read Естер Chapter 6 Online
Read Естер Chapter 6 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Естер in the Old Testament. Browse every verse with easy chapter navigation, continue to the next chapter, or explore the complete Book of Естер and the Holy Bible online.
Choose a Chapter
Естер 6
Бүлэг 6
1. Хаан тэр шөнийн туршид унтаж чадсангүй тул бичлэгийн ном, он дарааллын бичгийг авчрах тушаал өгч, тэдгээрийг хааны өмнө уншив.
2. Тэндээс сахиул байсан тайгануудын хоёр нь болох Бигтана, Гереш нарын талаар болон хаан Ахашверошт халдах гэсэн тэдний оролдлогын талаар Мордехаин мэдээлэл бичигдсэн байсныг олов.
3. Тэгээд хаан—Үүний төлөө Мордехаид ямар нэр алдар болон хүндэтгэл олгосон бэ? гэхэд хажууд нь байсан хааны зарц нар, түүнд—Түүний төлөө юу ч хийгээгүй байгаа гэв.
4. Хаан—Ордонд хэн байна вэ? гэв. Тэгэхэд Хаман Мордехаид бэлдсэн дүүжлүүртээ түүнийг дүүжлүүлэх тухай хаантай ярихаар хааны ордны гадаад өргөөнд дөнгөж орж ирээд байв.
5. Хааны зарц нар түүнд—Үзэгтүн! Хаман ордон дотор зогсож байна гэхэд хаан—Түүнийг оруул! гэв.
6. Тэгээд Хаман орж ирэхэд хаан—Хааны хүндэтгэл үзүүлэхийг хүсэж буй хүний төлөө юу хийх ёстой вэ? гэхэд Хаман өөртөө “Хаан хэнийг надаас илүү хүндлэхийг хүсэх билээ?” гэж өгүүлэв.
7. Тэгээд Хаман хаанд—Хаан хүндэтгэлээ үзүүлэхийг таалж буй хүнд
8. хааны өмссөн дээл, толгойд нь хааны титэм тавьсан хааны унаж байсан морийг тэднээр авчруулж,
9. дээл болон морийг хааны хамгийн тэргүүн ноёдын нэгэнд өгч, хаан хүндэтгэлээ үзүүлэхийг хүссэн хүнийг хувцаслуулаад, түүнийг морь унуулан хотын талбайгаар хөтлөн явж, өмнө нь “Хаан хүндэтгэлээ үзүүлэхийг хүссэн хүнд ийн үйлдэгдэнэ” хэмээн тунхаглаг! гэв.
10. Тэгэхэд хаан Хаманд—Өөрийнхөө хэлснээр дээл болон морийг түргэн авч, хааны хаалганы дэргэд сууж буй иудей хүн Мордехаид тийн үйлд! Өөрийнхөө хэлсэн бүх зүйлээс алийг нь ч бүү орхи! гэв.
11. Тиймээс Хаман дээл болон морийг авч, Мордехаиг хувцаслаад, түүнийг морь унуулан хотын талбайгаар хөтлөн, өмнө нь—Хаан хүндэтгэлээ үзүүлэхийг хүсэж буй хүнд ийн үйлдэгдэнэ гэж тунхаглав.
12. Тэгээд Мордехаи хааны дааман хаалга уруу буцав. Харин Хаман толгойгоо бүтээн гашуудаж, гэр уруугаа яарав.
13. Хаман өөрт тохиолдсон бүгдийг эхнэр Зерештээ болон бүх нөхдөдөө ярив. Тэгэхэд түүний мэргэн хүмүүс болон эхнэр Зереш нар—Мордехаи иудей гаралтай бол, чи түүний өмнө доройтож эхэлсэн учир чи түүнийг дийлж чадахгүй, харин лавтай унах болно гэв.
14. Тэднийг түүнтэй ярьж байх үед, хааны тайганууд хүрэлцэн ирж, Хаманыг Естерийн бэлдсэн найранд яаран авч одов.
About Естер Chapter 6
Read Естер Chapter 6 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Естер in the Old Testament. Continue reading with the chapter navigation above or explore the complete book.
Book Information
Book: Естер
Chapter: 6
Testament: Old Testament
How to Read this Chapter
Use the Previous and Next Chapter buttons to continue reading Естер. You can also adjust the font size for comfortable reading and browse other books of the Bible using the navigation links.
More Resources
Continue Reading the Bible
Continue reading Естер Chapter 6 and explore every book, chapter and verse of the Holy Bible. Use the navigation links above and below to move through the Scriptures with ease.
Frequently Asked Questions
What is Естер Chapter 6?
Естер Chapter 6 is part of the Book of Естер in the Holy Bible.
Can I read this chapter online?
Yes. You can read the complete Естер Chapter 6 online for free with easy chapter navigation.
More Chapters from естер
- Естер Chapter 7
- Естер Chapter 1
- Естер Chapter 8
- Естер Chapter 2
- Естер Chapter 9
- Естер Chapter 5
- Естер Chapter 6
Explore More from Хуучин Гэрээ
- Тооллого Chapter 17
- 2 Шастир Chapter 11
- Иеремиа Chapter 16
- Тооллого Chapter 8
- Сургаалт үгс Chapter 30
- Нехемиа Chapter 5
- Шүүгчид Chapter 17