Read Шүүгчид Chapter 18 Online
Read Шүүгчид Chapter 18 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Шүүгчид in the Old Testament. Browse every verse with easy chapter navigation, continue to the next chapter, or explore the complete Book of Шүүгчид and the Holy Bible online.
Choose a Chapter
Шүүгчид 18
Бүлэг 18
1. Тэр үед Израилийн хаан гэж байгаагүй. Тэр үед Дан овгийнхон суурьших өвийн нутгаа хайсаар байв. Учир нь тэр өдрийг хүртэл Израилийн овгуудын дунд тэдэнд эзэмших өвийн газар ногдоогүй байлаа.
2. Тиймээс Даны хөвгүүд өөрсдийн бүлийг төлөөлүүлэн бүх хүмүүсээсээ таван зоригт эрсийг Зора болон Ештаолоос газар хайж судлуулахаар илгээж, тэдэнд—Явж, газрыг судлагтун гэв. Тэд Ефраимын уулархаг нутагт Микагийн гэрт ирж, тэндээ хоноглов.
3. Тэд Микагийн гэрийн ойролцоо байхдаа Леви залуугийн дууг таньжээ. Тэгээд тэднийд орж,—Хэн чамайг энд авчрав? Чи энд юу хийж байгаа юм бэ? Энд чамд юу байна вэ? хэмээн түүнээс асуув.
4. Тэр тэдэнд—Мика надад ийнхүү хандан, намайг хөлсөлж, би түүний тахилч болсон юм гэж өчив.
5. Тэд түүнд хандан—Бидний хийж буй аян бүтэмжтэй болох эсэхийг бидэнд мэдүүлэхийг Бурханаас асууж өгнө үү? гэж гуйв.
6. Тахилч тэдэнд—Амар тайван явагтун. Та нарын хийж буй аяныг ЭЗЭН зөвшөөрчээ гэв.
7. Тэгээд таван эр цааш яван, Лаишт хүрч, тэндхийн оршин суугчид Сидон хүмүүсийн адил санаа зовох юмгүй, амар тайван сууж буйг харав. Энэ газарт дутах юм юу ч үгүй, хавчих хүн ч үгүй ажээ. Тэд Сидон хүмүүсээс алс байдаг тул хэнтэй ч холбоо харьцаагүй байв.
8. Туршуулууд Зора болон Ештаолд буй ах дүү нар дээрээ буцаж ирэхэд ах дүүс нь—Ямар мэдээтэй ирэв? гэсээр угтлаа.
9. Тэд—Босоцгоо, тэдэн уруу довтолцгооё. Бид тэр газрыг үзсэн бөгөөд тэр нь маш сайн газар юм. Та нар суусаар л байх уу? Явж, тэр газар уруу нэвтэрч, тэр газрыг эзлэхийг бүү хойшлуул.
10. Та нар нэвтрэхдээ амар амгалан хүмүүстэй, өргөн уудам нутагт очих болно. Юу гэвэл Бурхан үүнийг та нарын гарт тушаав. Тэр нь дэлхийд байгаа ямар ч зүйлсээр дутагдахгүй нутаг билээ гэв.
11. Тэгээд Даны өрхөөс буюу Зора ба Ештаолоос дайны зэвсэг агссан зургаан зуун хүн аянд гарчээ.
12. Тэд явсаар, Иудагийн Кириат-иеаримд буудаллав. Тийм учраас тэд энэ өдрийг хүртэл тэр газрыг Махане-дан хэмээн нэрлэсэн юм. Энэ нь Кириат-иеаримын баруун талд байгаа.
13. Тэд тэндээс явж өнгөрөн, Ефраимын уулархаг нутагт Микагийн гэрт хүрэв.
14. Тэгээд Лаиш нутгийг тагнахаар явсан таван хүн нь хамаатнууддаа хандан—Эдгээр гэрүүдийн дотор ефод, терафим, сийлмэл болон цутгамал хөрөг дүрсүүд байгааг та нар мэдэх үү? Одоо тэгэхлээр та нар юу үйлдэх ёстойгоо мэд гэв.
15. Тэд эргэн яваад, нөгөө залуу Леви хүний гэрт буюу Микагийн гэрт очиж, түүний амар мэндийг асуув.
16. Дайтах зэвсэг агссан зургаан зуун Дан хүн хаалганы үүдэнд зогсож байлаа.
17. Тахилч нь дайны зэвсэг агссан зургаан зуун хүний хамт хаалганы үүдэнд зогсож байх зуур тэр газрыг тагнахаар явсан таван хүн нэвтрэн орж, сийлмэл хөрөг дүрс, ефод, гэрийн шүтээнүүд болон цутгамал хөрөг дүрсийг ч авчээ.
18. Тэдгээр хүмүүс Микагийн гэрт орж, сийлмэл хөрөг дүрс, ефод, гэрийн шүтээнүүд болон цутгамал хөрөг дүрсийг авсанд, тахилч тэднээс—Та нар юу хийж байгаа нь энэ вэ? гэж асуув.
19. Тэд түүнд—Дуугүй бай. Чи гараараа амаа таглаж, бидний хамт явж, бидний эцэг болон тахилч бологтун. Үүний хувьд ганц хүний гэрийн тахилч байх нь дээр үү, эсвэл Израилийн овог, ургийн тахилч байх нь дээр үү? гэв.
20. Тахилчийн сэтгэл хөөрч, тэрээр ефод, гэрийн шүтээнүүд, сийлмэл хөрөг дүрсийг авч, хүмүүсийн дунд орж явлаа.
21. Ингээд тэд эргэн, үр хүүхдүүд, мал, хөрөнгөө өмнөө оруулан аян замаа үргэлжлүүлэв.
22. Тэд Микагийн гэрээс нилээд холдсон хойно Микагийн хөрш айлуудын эрчүүд цуглан, Даны хөвгүүдийн араас хөөж гүйцэв.
23. Тэд Даны хөвгүүд уруу хашхиралдсанд эргэж хараад Микад—Та нар чинь бөөнөөрөө цуглаад юу болов? гэв.
24. Мика—Та нар миний бүтээсэн бурхад болон миний тахилчийг авч явчихаад надад юу үлдээсэн юм бэ? Тэгээд та нар надад “Чи юу болов?” гэж яаж хэлж чадаж байна вэ? гэлээ.
25. Даны хөвгүүд Микад—Бидний дундаас бүү чалч. Эс тэгвэл догшин хилэнтэй хүмүүс чамайг довтлон, чи өөрийнхөө амийг өөрийн гэрийнхний амьтай хамт алдах болно гэв.
26. Ингээд Даны хөвгүүд замаа хөөн одов. Тэдний өөрөөс нь илүү хүчтэйг Мика хараад, эргэн гэр өөд буцлаа.
27. Тэд Микагийн бүтээсэн юмсыг болон түүний тахилчийг авч, Лаишт ирээд, амар амгалан ба санаа зовох юмгүй хүмүүс уруу ирж, тэднийг илдний ирээр цавчлан, хотыг галдан шатаав.
28. Тэр хот Сидоноос алс хол оршдог бөгөөд тэд хэн нэгэнтэй харилцаа байхгүй учир тэднийг аврах хүн ганц ч байсангүй. Тэр хот Бет-рехобын ойролцоо хөндийд байв. Тэд хотыг сэргээн босгож, тэндээ суурьшив.
29. Тэд тэр хотыг Израильд төрсөн өөрсдийн өвөг эцэг Даны нэрээр Дан хэмээн нэрлэжээ. Харин хотын нэр урьд нь Лаиш гэдэг байжээ.
30. Даны хөвгүүд өөрсдөдөө зориулан сийлмэл шүтээнийг босгов. Манассегийн хөвгүүн, Гершомын хөвгүүн Ионатан болон түүний хөвгүүд газар нутаг нь боолчлогдох өдрийг хүртэл Дан овгийн тахилч нар байв.
31. Ийнхүү Бурханы өргөө Шилод байх бүх үеийн туршид тэд Микагийн бүтээсэн хиймэл шүтээнийг өөрсдөдөө зориулан тавьсан байв.
About Шүүгчид Chapter 18
Read Шүүгчид Chapter 18 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Шүүгчид in the Old Testament. Continue reading with the chapter navigation above or explore the complete book.
Book Information
Book: Шүүгчид
Chapter: 18
Testament: Old Testament
How to Read this Chapter
Use the Previous and Next Chapter buttons to continue reading Шүүгчид. You can also adjust the font size for comfortable reading and browse other books of the Bible using the navigation links.
More Resources
Continue Reading the Bible
Continue reading Шүүгчид Chapter 18 and explore every book, chapter and verse of the Holy Bible. Use the navigation links above and below to move through the Scriptures with ease.
Frequently Asked Questions
What is Шүүгчид Chapter 18?
Шүүгчид Chapter 18 is part of the Book of Шүүгчид in the Holy Bible.
Can I read this chapter online?
Yes. You can read the complete Шүүгчид Chapter 18 online for free with easy chapter navigation.
More Chapters from Хуучин Гэрээ
Explore More from шүүгчид
- Шүүгчид Chapter 20
- Шүүгчид Chapter 14
- Шүүгчид Chapter 17
- Шүүгчид Chapter 5
- Шүүгчид Chapter 12
- Шүүгчид Chapter 21
- Шүүгчид Chapter 15