Тооллого Chapter 19

For English

Read Тооллого Chapter 19 Online

Read Тооллого Chapter 19 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Тооллого in the Old Testament. Browse every verse with easy chapter navigation, continue to the next chapter, or explore the complete Book of Тооллого and the Holy Bible online.

Choose a Chapter

Тооллого 19

Бүлэг 19

1. Дараа нь ЭЗЭН Мосе, Аарон нартай ярин, айлдахдаа—

2. ЭЗЭНий тушаасан хуулийн тогтоол нь энэ болой. “Израилийн хөвгүүдтэй ярин, өө сэвгүй, ямар ч согоггүй ба буулганд орж байгаагүй улаан охин бярууг та нарт авчрахыг тэдэнд хэлэгтүн.

3. Та нар түүнийг тахилч Елеазарт өгөх бөгөөд бярууг хуарангийн гадна авчран, тахилчийн өмнө нядлах болой.

4. Дараа нь тахилч Елеазар түүний цуснаас хуруугаараа аваад, хурлын майхны урд талыг чиглүүлэн долоон удаа цацах ёстой.

5. Тэгээд охин бярууг тахилчийн нүдний өмнө шатаана. Түүний арьс, мах, цусыг сэвстэй нь хамт шатаах болой.

6. Тахилч нь хуш мод, хиссоп болон час улаан даавууг аван, түүнийг шатаагдаж буй охин бярууны голд чулуудна.

7. Тахилч хувцсаа угаан өөрийн биеийг усанд булхаад, дараа нь хуаран уруу орж болно. Гэхдээ тахилч үдэш болтол бузартсан байх болно.

8. Түүнийг шатаагч нэгэн нь бас усанд хувцсаа угаан, биеэ мөн усанд булхах бөгөөд үдэш болтол бузартсан байх болой.

9. Цэвэр хүн охин бярууны үнсийг цуглуулан авч, түүнийг хуарангийн гадна цэвэр газарт асгана. Үүнийг Израилийн хөвгүүдийн чуулган бузрыг зайлуулах усанд зориулан хадгалан байлгах юм. Энэ нь нүглийн цэвэршүүлэлт болой.

10. Охин бярууны үнсийг цуглуулсан нэгэн нь хувцсаа угаах бөгөөд үдэш болтол бузартсан байх юм. Энэ нь Израилийн хөвгүүдэд болон тэдний дунд түр сууж буй харийн хүнд улиран үргэлжлэх тогтоол болох болой.

11. Аливаа хүний цогцост хүрсэн хүн нь долоон хоногийн туршид бузартсан болох ажгуу.

12. Тэр хүн гурав дахь өдөр, долоо дахь өдөрт өөрийгөө бузартлаас усаар цэвэршүүлэх бөгөөд тэр цэвэр болох болой. Гэвч хэрэв тэр хүн өөрийгөө гурав дахь өдөр, долоо дахь өдөрт эс цэвэршүүлэх аваас тэр цэвэр болохгүй.

13. Үхсэн хүний бие, цогцост хүрээд өөрийгөө цэвэршүүлээгүй аливаа хүн ЭЗЭНий асрыг бузарлах болно. Тэр хүн Израилиас таслагдах ёстой. Бузарт зориулагдсан ус түүний дээр цацагдаагүйн улмаас тэрээр бузартсан байх болно. Бузар нь түүний дээр хэвээр байх болно.

14. Майхан дотор хүн үхэхэд хууль нь ийм билээ. Майхан уруу орсон хүн бүр болон майханд байсан хүн бүр долоо хоногийн туршид бузартсан байх болой.

15. Дээр нь бэхлэгдсэн таггүй онгорхой сав бүр бузар болох ажгуу.

16. Бас хээр талд буй хэн нэгэн хүн илдэнд алагдсан нэгэнд, эсвэл жамаараа үхсэн нэгэнд, эсвэл хүний яс, булшинд хүрсэн байвал тэр хүн долоо хоногийн туршид бузартсан байх болно.

17. Дараа нь бузартсан хүнд зориулж тэд нүглээс цэвэршүүлэх шатаалтын үнснээс хэсгийг аваад, саван дотор дээр нь урсгал усыг нэмэх болой.

18. Цэвэр хүн хиссопыг аваад усанд дүрж, майхан ба бүх тавилга дээр, мөн тэнд байсан хүмүүс дээр болон ясанд, эсвэл алагдсан хүнд, эсвэл жамаараа үхсэн нэгэнд, эсвэл булшинд хүрсэн хүн дээр цацах ажгуу.

19. Тэгээд тэр цэвэр хүн бузартсан хүн дээр гурав дахь өдөр, долоо дахь өдөрт цацах ёстой. Долоо дахь өдөрт нь тэр түүнийг бузраас нь цэвэршүүлэх бөгөөд тэрээр өөрийн хувцсыг угаан, усанд булхаад, үдэш цэвэр болох болой.

20. Харин бузартсан бөгөөд өөрийгөө бузраас цэвэршүүлээгүй хүн ЭЗЭНий ариун газрыг бузарласны улмаас чуулганы дундаас таслагдах ёстой. Бузарт зориулагдсан ус түүний дээр цацагдаагүй тул тэрээр бузартсан болой.

21. Тийнхүү энэ нь тэдэнд зориулагдсан улиран үргэлжлэх тогтоол болох ажгуу. Бузарт зориулагдсан усыг цацсан хүн өөрийн хувцсыг угаах бөгөөд бузарт зориулагдсан усанд хүрсэн хүн үдэш болтол бузарлагдсан болох болно.

22. Түүнээс гадна, бузартсан хүний хүрсэн юм болгон бузар болох бөгөөд тэдгээрт хүрсэн хүн үдэш болтол бузартсан байх ажгуу” хэмээв.

About Тооллого Chapter 19

Read Тооллого Chapter 19 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Тооллого in the Old Testament. Continue reading with the chapter navigation above or explore the complete book.

Book Information

Book: Тооллого
Chapter: 19
Testament: Old Testament

How to Read this Chapter

Use the Previous and Next Chapter buttons to continue reading Тооллого. You can also adjust the font size for comfortable reading and browse other books of the Bible using the navigation links.

https://www.youtube.com/watch?v=rzsT_Q3KLzE

More Resources

Continue Reading the Bible

Continue reading Тооллого Chapter 19 and explore every book, chapter and verse of the Holy Bible. Use the navigation links above and below to move through the Scriptures with ease.

Frequently Asked Questions

What is Тооллого Chapter 19?

Тооллого Chapter 19 is part of the Book of Тооллого in the Holy Bible.

Can I read this chapter online?

Yes. You can read the complete Тооллого Chapter 19 online for free with easy chapter navigation.

More Chapters from тооллого

  1. Тооллого Chapter 7
  2. Тооллого Chapter 18
  3. Тооллого Chapter 2
  4. Тооллого Chapter 32
  5. Тооллого Chapter 30
  6. Тооллого Chapter 35
  7. Тооллого Chapter 34

Explore More from Хуучин Гэрээ

  1. Сургаалт үгс Chapter 30
  2. 2 Шастир Chapter 7
  3. 2 Хаадын Chapter 23
  4. Иеремиа Chapter 41
  5. Исаиа Chapter 54
  6. Сургаалт үгс Chapter 18
  7. 1 Самуел Chapter 25

Related Chapters & Readings

  1. 2 Самуел Chapter 17
  2. Марк Chapter 1
  3. Дэд хууль Chapter 31
  4. Иоел Chapter 1
  5. Эхлэл Chapter 17
  6. Езекиел Chapter 14
  7. 2 Самуел Chapter 10
Share Your Love

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *